Байнга хэрэглэдэг ч гэлээ бүрэн утгаар нь хэрэглэж чаддаггүй зүйл их байна. Ингээд та бүхэндээ зарим нэгээс нь танилцуулахаар бэлдлээ.
Гутлын арын хэсэгт байрлах гогцоо
Хэд хэдэн зориулалттай гогцоо юм. Мэдээж хамгийн чухал – урт түрийтэй гутлыг энэ гогцооноос татаж өмсөхөд хялбар. Бас болоогүй ээ: үдээсний нэмэлт нүх болж өгнө. Мөн өлгөж хатаахад хэрэгтэй ажээ.
Хуванцар савны таглааны доторх диск
Хийжүүлсэн ундааны бөглөөний дотор талд ийм диск байдаг. Үүнгүйгээр хий нь зүгээр л ууршиж алга болох байлаа.
Өлгөдөг цоожны жижиг нүх
Хэд хэдэн зориулалттай. Нэгдүгээрт, цоожинд чийг хуримтлагдахаас хамгаална: чийг орсон цоож амархан зэвэрч мууддаг, энэ нүхээр цоожинд орсон шингэн дусалж гардаг байна. Хоёрдугаарт, өвлийн улиралд цоож хөлдөхөөс хамгаална. Энэ нүхээр машины тос хийж цоожийг гацаахгүй байх арга хэмжээ авна.
Тоос сорогчны бариулд байрлах нүх
Сорох хүчийг тааруулах зорилготой – жишээ нь хөшиг соруулж байхад нэн тохиромжтой. Мөн тоос сорогчны хоолойд ямар нэгэн зүйл тээглэсэн бол хэрэглэнэ. Нүхийг ихээр гаргаж тохируулахад тоос сорогч халах нь бага. Орчин үеийн тоос сорогч нэг их халаад байхгүй ч гэлээ хуучин загварт бол анхаарах л зүйл.
Вакум цонхны тохиргоо
Вакум цонхонд улирлын тохиргоо хийх механизм байдаг. “Зуны” эсвэл “өвлийн” горим байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй болов уу. Жилийн турш “өвлийн” горим дээр байлгах хэрэггүй – ингэснээр цонхны хүрээ амархан муудахад хүргэнэ.
Метрийн үзүүрт байрлах шүд
Байдгийг нь мэднэ л дээ, гэхдээ ямар зориулалттай юм бол гэж бодож байсангүй. Хэний ч тусламжгүйгээр хэмжих боломжийг танд олгоно. Харин шүд нь ойр хавьд харандаа байхгүй бол тэмдэглэгээ хийхэд зориулагдсан юм.
Товчлуурын зураас
“F” болон “J” үсэг дээр зураас байдаг – арван хурууны бичээч нарт зориулсан тэмдэг. Харахгүйгээр хуруунуудаа зөв байрлуулах баримжаа олгох зориулалттай ажээ.
Чупа-чупсын ишинд байрлах нүх
Энэ нүхний зориулалт маш энгийн – халуун орчинд байгаа чихэр бага зэрэг хайлмагтах бөгөөд нүхний тусламжтайгаар ишнээс уналгүй тогтож байдаг байна.
Нүүр цэвэрлэх хөвөнгийн нэг тал нь арзгар
Яагаад нэг тал нь арзгар байдгийг тэр болгон мэддэггүй. Арзгар тал нь нүүрэнд тос түрхэхэд, харин мөлгөр тал нь цэвэрлэхэд ашиглах зориулалттай.
Үдээсний машины тусгай хэсэг
Мэддэггүйгээсээ болоод тэр болгон ашиглаад байдаггүй. Үдээсний машины доод хэвийг 180 хэмээр эргүүлж болно. Ингэснээр үдээс нь дотогш бус харин гадна тийш үдэгдэнэ. Түр зуур үдэхэд маш тохиромжтой.
Микрофон дээрх порлон эсвэл үс
Зүгээр ч нэг чимэглэл биш юм. Задгай агаарт салхины чимээг дарах зориулалттай. Мэргэжлийн бичлэгийн үед бол энэ хамгаалалт нь гийгүүлэгч хэлэх “тэсрэлт”-ийг арилгадаг. Энэ чимээ нь сонсогчдод маш хүчтэй сонсогддог байна.