in

ХөөрхөнХөөрхөн

Мөнгөө гэрийнхээ хамгийн эерэг энергитэй газар хадгалаарай. Таны мөнгө төсөөлж байснаас чинь ч их хэмжээгээр арвижих болно!

Мөнгө – аз жаргалтай, тайван амьдралын салшгүй нэг хэсэг. Санхүүгийн урсгалыг тасалдуулахгүйн тулд мөнгийг гэрийнхээ хаана хадгалах хэрэгтэй вэ?

Зарим нэг тохиолдолд өндөр цалин ч амьдралд хүрэлцэхгүй байх нь бий, тэр их мөнгө хаашаа алга болчихвоо гэмээр л урсана. Иймд мөнгөний эх үүсвэрийг хадгалахын тулд зөв газар хадгалах хэрэгтэй. Мөнгө хадгалах газар нь эерэг энергитэй байх ёстой, эс бөгөөс хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй.

Мөнгө хадгалах таатай газар

Фэн шүйгийн ойлголтоор гэрийг тодорхой бүсэд хуваадаг. Нэг нь хайр дурлал, нөгөө нь тав тух, амжилт, нөгөө нь – эд баялаг. Чухам ийм л газар анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Зүүн өмнө зүг нь эд баялгийг хариуцна. Тэр зүгт санхүүгийн урсгалтай холбоотой эд зүйлээ хадгална. Цалин хөлс, амжилтаараа олсон мөнгийг тэнд хадгална. Мөн өнгө нөлөөлөхийг мартаж болохгүй. Зөв өнгөнд ногоон, чернилэн ягаан, шаргал өнгө хамаарна. Амьд ургамал (мөнгөний мод байж болно), модон тавилга байрлуулаарай. Жижиг усан оргилуур тавих, боломжгүй бол устай сав тавьж болно. Хүрхрээ, гүн устай нуур цөөрөм, далайн устай зураг байсан ч болох ажээ.

Баялгийн сахиусан тэнгэр ч мөн адил эд баялгийг дуудна. Үүнд алтан загас, мөнгөний мэлхий, зоос, улаан утас зэрэг зүйлс байна. Жишээ нь, фэн шүйгийн хувьд хүчтэйд тооцогдох мөнгөний ваар байрлуулах боломжтой. Зарим нэг хүмүүс баян айлаас “хулгайлсан” ургамлыг энэ хэсэгтээ тарьдаг.

Гэрийн хүчтэй газрууд

Мөнгийг өсгөхийн тулд хадгалж байгаа бол хүчтэй газар хадгална. Тэр хүчтэй газар айл болгонд байгаа бөгөөд та өөрийнхөө мэдрэмжээр олох хэрэгтэй. Ажлын ачаалалтай өдөр сайхан тайвширч танд эрч хүчийг өгдөг тийм газар байх юм. Хүчтэй газрыг өөрөө ч бий болгох боломжтой. Зөв газраа олсон бол мөнгөө тэндээ хадгална, мөн өнгийг анхаарах хэрэгтэй, улаан эсвэл ногоон өнгө илүү тохиромжтойгоос гадна модон авдар, арьсан түрийвч, өөрийн гараар хийсэн гоёмсог хайрцаг байна.

Эерэг энергитэй газар мөнгө хадгалах

Хувийн орон сууц бол чердак дээрээ мөнгөө хадгалбал сайн. Жишээ нь, шувууны үүр эсвэл зөгий үүрлэсэн газар мөнгөө хийнэ. Амьтны хөдөлмөрч чанар таны мөнгөнд сайн энерги шингээх бөгөөд мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.

Таны гэрт амьдрал буцалж байгаа өнцөг булан бүр эерэг энергийг агуулсан байх тул тэнд мөнгөө хадгалж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *