in ,

Анх удаа фитнесээр хичээллэх гэж байгаа хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Хэрхэн бүгдийг зөв хийх чухал зөвлөгөөг хүргэе

Жимд явах эхний өдрөө эвгүй байдал, гайхширсан харцнаас холуур тойрч үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?

Энэхүү нийтлэлд дасгалын төлөвлөгөөний тухай ярихгүй харин бусад хүрээний асуудлуудын тухай ярих юм: хэрхэн хувцаслах, юу авч явах, юу хийхгүй байх, дүрэм зөрчихгүйн тулд яах хэрэгтэй тухай.

Хувцаслалт

Судалгаагаар хувцас нь сэтгэл зүйн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэдгийг баталжээ. Эд зүйлс нь биднийг зөв чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Таны биед эвтэйхэн байсан ч дасгал хийхдээ спортын зориулалтгүй хувцас өмсөх хэрэггүй. Биеийн тамирын хувцас худалдаж аваарай. Тийм ч үнэтэй байдаггүй шүү дээ. Заавал брендийн үнэтэй хувцас өмсөх шаардлагагүй, гэхдээ зааланд Adidas эсвэл Nike-ийн хувцастай орохыг хүсэж байгаа бол хөнгөлөлттэй төвүүдээр ороод үзээрэй: бренд хувцаснуудыг хямдралтай худалдан авах боломжтой.

Эмэгтэйчүүдийн хувьд: синтетик даавуун биеийн тамирын майк, футболк, шорт эсвэл иртүүз, спорт хөхний даруулга, пүүз. Футболкгүй зүгээр л дасгалын топ өмсөж болно. Гэхдээ дасгалаас шалтгаалан нүцгэн гэдсээрээ шалан дээр хэвтэх шаардлага гарна гэдгийг бодолцоорой.

Эрчүүдийн хувьд: биеийн тамирын майк, шорт эсвэл өмд, пүүз. Зарим хүмүүс шортон дотроо иртүүз өмсөх шаардлагатай гэж үздэг.

Эрэгтэй хувцаслалтын хэлбэрүүд

Гэхдээ ийм дүрэм байхгүй учир шортгүйгээр иртүүз өмсөөд заалан дахь хүмүүсийн шүүмжилсэн харцыг үл тоогоод явж ч болно л доо.

Юу авч явах вэ?

Алчуур

Зарим фитнес клубуудэд хүлээн авах дээр алчуур өгдөг. Харин зарим нь өгдөггүй. Тиймээс юу ч тохиолдсон бай эхний бэлтгэл дээрээ алчуур аваад яваарай. Алчуурыг дасгал хийж хөлөрсөн биеэ арчихдаа мөн сандал дээр суухдаа доороо тавьж хэрэглээрэй.

Усны сав

Одоо бараг бүх спорт клубуудэд устай хөргөгч бий, гэхдээ хуванцар аяганаас уух тийм ч тухтай байдаггүй. Өөртөө усны сав авч явах нь илүү хялбар байх болно.

Дасгалын бэлэн хөтөлбөр

Тэмдэглэлийн дэвтэр дээр дасгалын төлөвлөгөөгөө бич: бие халаалт, дасгалын давталт, сунгалт. Сонгосон дасгалуудаа зөв техникээр хэрхэн хийхийг видеоноос үзээрэй. Ингэснээр та зааланд ороод юу хийх учраа олохгүй багшаас багш хооронд гүйх шаардлагагүй болно.

Биеэ хэрхэн авч явах вэ?

  • Хэрэглэсэн тоног төхөөрөмжөө байранд нь буцаан тавь
  • Энэ бол сайн зуршлуудын нэг юм: штангаа хурааж, бүх гантелийг байранд нь тавьж, дасгалын дэвсгэрээ хураах.
  • Хэрэв хүн бүр дасгал хийсэн газраа төхөөрөмжөө орхиод байвал хүн бүрт өөрт хэрэгтэй гантелийг хайхад хэцүү болох болно.

Тиймээс эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд мөн бусдын үзэн ядалтын харцыг өөр дээрээ татахгүйн тулд хэрэглэсэн бүх зүйлээ байранд нь буцаан тавьж сураарай.

Тохиромжтой бүсэд хичээллэ

Дасгалын заалууд хэд хэдэн хэсэгт хуваагддаг, бараг бүх газруудад адил байдаг:

  • Бие халаалтын хэсэг – гүйлтийн зам, дугуй, эллипс байна
  • Дасгалын хэсэг – дэргэд нь төрөл бүрийн гантель байна
  • Сунгалтын хэсэг – тэнд иллэгийн бөмбөг, гудас, эспандер байна
  • Атлетикийн хүнд дасгал хийх талбай
  • Олуулаа хичээллэх хэсэг – энэ нь тольтой тусдаа заал юм.

Зориулалтын газарт нь дасгалуудаа хийх гэж хичээ. Хэрэв та гантелиар хичээллэх хэсэгт сунгалт хийгээд байвал хүмүүст саад болохоос гадна та сонин харагдах болно.

Тоног төхөөрөмжөө хуваалц

Хэрэв хэн нэгэн таны хэрэглэж буй тоног төхөөрөмж, гантелийг хүлээж байгаа бол амрах зуураа тэр хүнд дасгал хийх боломж болно. Төхөөрөмж үргэлж завгүй байдаг цагуудад ийм зүйл их тохиолдоно.

Хөлс бүү үлдээ

Сандал дээр өмнөх хүний хөлс үлдсэн үед үнэхээр жигшмээр санагддаг. Тиймээс хэрэв таниас хөлс ихээр ялгардаг бол сандал дээрээ алчуур тавьж эсвэл наад зах нь дасгалын дараа өрийнхөө хөлсийг арчиж байгаарай. Ихэнх заалуудад хуурай салфетка байдаг.

Дасгал хийсний дараа үргэлж хувцсаа угаа

Сайхан үнэртэх нь спорт заалны ёс зүйн дүрэмтэй холбоотой байдаг ч орчин үеийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг үл хамааран энэ дүрмийг зөрчдөг хүмүүс байдаг.

Та өмссөн хувцсаа гэртээ ирсэн даруйдаа угаалгын машинд хийж угаагаарай – их хөлөрсөн үү, бага хөлөрсөн үү хамаагүй угаах л хэрэгтэй.

Дашрамд хэлэхэд энгийн спортын хувцас нь даавуун футболк, шортыг бодвол олон удаагийн угаалтад бөөсөрч сунадаггүйгээрээ давуу талтай.

Ингээд боллоо. Дээрх дүрмүүдийг зөрчилгүй эелдэг байж хүмүүсээс хэрхэн төхөөрөмж дээр хичээллэх, хаанаас төхөөрөмж авах, дасгалаа зөв хийж байгаа эсэх гээд санаа зоволгүй асуугаарай – ихэнх хүмүүс танд туслахдаа баяртай байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *