Хүн болгон улирлын хувцсаа цааш хийж хадгалах хэрэг гарна, гэхдээ хэрхэн зөв хадгалах талаар тэр болгон бодохгүй. Буруу хадгалснаас болж хувцасны эдэлгээг богиносгох ажээ.
Хувцсаа муутгахгүйгээр зөв хадгалах аргыг та бүхэнд танилцуулж байна.
Улирлын хувцсыг буруу арчлах
Улирлын хувцсыг хадгалахаас өмнө заавал хими цэвэрлэгээнд өгсөн байна. Цэвэрлээгүй хувцсыг цааш хураах хэрэггүй, ингэснээр хувцасны өнгө гандаж анхны хэлбэрээ алдахад хүргэнэ. Харин савхин хувцас хатуурдаг байна. Удаан хугацаагаар хувцсаа хадгалах гэж байгаа бол хортон шавьжнаас хамгаалах бодис ашиглахыг зөвлөе.
Вакум савлагааг хувцас болгонд
Өнөө цагт вакум савлагааг өргөн дэлгэр хэрэглэдэг болжээ, харамсалтай нь энэ хадгалах арга нь цэвэр арьс болон үслэг эдлэлд тохиромжгүй юм. Учир нь ийм материалаар хийгдсэн хувцас агааргүйдэж “боогдоход” хүрнэ, эвгүй үнэртэй болж өнгөн тал нь зулгарч унах зэргээр муудах ажээ.
Буруу сонгосон өлгүүр
Өлгүүр дээр хэзээ ч битгий хэмнэлт гаргаж байгаарай. Шкафанд 5 өлгүүр өлгөөтэй ч хувцас нь 10 дахин их байвал эмх замбараагүй шкаф гэж үзнэ: өлгүүр авахаар яаралтай дэлгүүр яв. Хэд хэдэн хувцас дээр дээрээс өлгөх хэрэггүй: нэг өлгүүрт 5-7 хувцас байхад “амьсгалах”-аа больж хурдан муудна.
Хувцасны хэмжээгээр өлгүүрийг сонгоно – хувцасны мөрөн дээр хөөс үүсээгүй байх ёстой.
Өлгүүр нь хувцасны жин, төрөлд тохирсон байх ёстой: хүнд шуб болон пальтог жижиг нарийн өлгүүр дээр бүү өлгө, харин нимгэн эмзэг даашинзыг – хуучин модон өлгүүрт өлгөхгүй, өргөсөөр даавууг нь гэмтээж болно.
Свитер болон нэхмэл хувцсыг буруу хадгалах
Свитер болон нэхмэл хувцсыг өлгүүрт өлгөхгүй – доош унжиж сунана. Хөвсгөр зөөлөн свитерийг даавуун тусгаарлагчтай тавиур дээр хадгалбал илүү зохимжтой. Ноосон свитерийг тус тусад нь эвхэж тавиур дээр хадгална. Давхарлаж тавьсан тохиолдолд свитерийн хөвсгөр байдал алдагдана.
Урт даашинз хадгалах
Уртаараа шкафны шаланд хүрэх даашинз, банзлыг шкафны хөндлөн өлгүүр дээр тохно: ингэснээр даашинз үрчийх нь бага байх тул та дахин индүүдэх хэрэггүй.
Өмд буруу хадгалах
Уламжлалт өлгүүрээс гадна орчин үеийн шкафнууд гүйдэг өлгүүртэй болоод байгаа. Гүйдэг өлгүүр нь үс, ноосыг нь зулгааж гэмтээдэг, даавуун өмдөнд ором гаргана. Тийм учраас өмд хадгалах шилдэг хувилбар бол дээрээс нь хавчиж уртаар нь өлгөх арга юм.
Хөхний даруулга хадгалах арга
Хөхний даруулгыг дундуур нь нугалж хадгалахад хөхийг дэмжиж гоё харагдуулах үндсэн зорилгоо алдана. Хөхний даруулгыг нугалахгүйгээр хоёр аяга нь дээр дээрээсээ хөнгөн хүрсэн байхаар тавьж хадгална.
Өлгүүрийн оронд тавиур, тавиурын оронд өлгүүр
Тансаг материалаар хийсэн даашинз, цамц зэргийг хэмжээ нь таарсан өлгүүрт өлгөнө, нэхмэл эсвэл ноосон хувцсыг эвхэж тавиур дээр хадгална.
Нэг өлгүүрт хэд хэдэн хувцас өлгөх
Нэг өлгүүрт хэд хэдэн хувцас давхарлан өлгөх нь хамгийн буруу арга. Ингэлээ гээд та шкафны орон зайг хэмнэхгүй, харин ч хувцасны өнгө төрхийг муутгана. Зөвхөн олон давхар өлгүүрт л хэд хэдэн хувцас өлгөж болох юм.
Товчлоогүй хувцас
Хувцсаа өлгүүрт өлгөөд цахилгаан, товчийг нь заавал товчлох ёстойг мартаж болохгүй. Энэ тохиолдолд таны хувцасны хэлбэр алдагдахгүй шүү.