Шүдний өвчин – маш таагүй мэдрэмж бөгөөд энэ өвчнөөс салахын тулд хүн юу ч хийхэд бэлэн байдаг. Жишээ нь, асуудалтай шүдийг шууд авахуулах. Харин шүдний эмч нар шүд авахаас татгалзах ажээ. Яагаад?
Шүдээ алдсанаар таны бие эрxтэнд ямар өөрчлөлт гарч болохыг сонирхоцгооё.
Шүдээ авахуулахад хүний бие махбодид ямар өөрчлөлт гарах вэ?
Бидний эрүүнд шүдний ёзоор, судас байдаг. Шүдээр хоол хүнсээ зажлахад гавлын яс зохих ачаалал авна. Ачаалал нь бодисын солилцоог идэвхжүүлэх, цусны эргэлтийг сайжруулж эд эсийг хүчилтөрөгчөөр хангана.
Тиймээс шүд зүгээр нэг хоол зажлах зориулалттай бус гавлын ясны эрүүл байдлыг хангадаг байна. Хэд хэдэн шүдээ авахуулсан эсвэл бүх шүдээ алдсан хүний гавлын ясны эсэд ирэх ачаалал багасахын зэрэгцээ цусан хангамж муудаж яс хэвэргэшнэ. Хэлбэр дүрс нь алдагдаж илүү хэврэг жижиг болно.
Цаашлаад шүдгүй болсон эхний жил нь ясны өргөн 25 хувиар, харин өндөр нь 4 мм-ээр багасна. Хиймэл шүд багасах энэ зайг буруулах хэдий ч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй.
Хиймэл шүд буйлны өнгөц хэсэгт л ачаалал өгнө. Буйлны цаана байгаа ясанд ямар ч ачаалал ирэхгүй бөгөөд ясны хэмжээ багассаар л байна. Хэдий хэр удаан хугацаанд хиймэл шүд хэрэглэсэн байна төдий чинээ хажуугийн шүднүүд үрэгдэнэ.
Гадна төрх хэрхэн өөрчлөгдөх вэ?
Шүдгүй болсноор араг яс хэврэгшихийн хажуугаар нүүрний ерөнхий хэлбэр өөрчлөгдөнө. Яс хэмжээгээрээ багасаж байгаа учраас нүүрний хэмжээ ч багасна, амтлах мэдрэмж өөрчлөгдөж эрүү урагш гарч ирнэ. Уруулын захууд доош унжих тул уйтгартай царайтай харагдана.
Ийм “нүүр царай” настайчуудад түгээмэл ажиглагддаг. Тэдний ихэнх нь өөрийн шүдээ гээсэн байдаг.
Дээрх шалтгааны улмаас шүдний эрүүл мэндийг сахих ёстой. Шүдний эмчид тогтмол үзүүлж эрүүл мэндээ хамгаална. Гоо сайхан харагдахаас гадна шүдний эмчилгээнд зарцуулах мөнгөө ч хэмнэх боломжтой. Эрүүл амьдарцгаая.