Өчигдөр нэгэн эмэгтэйтэй ярилцсан юм, түүнийг бурхнаас заяасан эмч гэж үздэг. Эрүүл мэнд, наслалт, хөгшрөлт, өндөр нас, өвчин гээд хөндөөгүй сэдэвгүй. Хэдэн мянган жилийн туршлага, ажиглалтын үр дүнд хүний биеийн ямар нэгэн томьёо олсон эсэхийг би асуусан юм.
Хариулт маш энгийн бөгөөд богино:
СТРЕСС-ийг эрс багасгах
Ямар ч аргаар байж болно – инээд хөөр, эерэг сэтгэл хөдлөл, бясалгал, сэтгэлийн тэвчээр… Стрессийн эсрэг хана хэдий чинээ бат бөх байна төдий чинээ амьдралын чанар сайжирна.
НОЙР-ыг ихэсгэнэ
Хэрвээ та нойр муутай байвал таны эрч хүч эрс суларна. Хэрвээ асуудлыг шийдэх хувилбар нь нойрны эм уух эсвэл нойргүй хонох бол ямар ч аргаар хамаагүй унтах ёстой юм шүү. Бие махбодийг шууд нокаутаар унтуулна. Нойргүйдэл нь эмэнд дасахаас аюултай.
ХООЛ-оо зохицуулна
Хоол идэх, шингэн уухаар амаа нээх тоолондоо юу идэж байгаагаа сайтар анхаарна уу. Би хувьдаа хүний царайг хараад юу ууж, иддэгийг нь хэлж чадна.
Ингээд л боллоо.
Бусад нь – дээрх гурван чухал зүйл болох СТРЕСС, НОЙР, ХООЛ-ны хачир төдий зүйл. Энэ гурав дугаарынхаа дагуу чухал.
Эрүүл энхийг хүсье.