Үртэй болохын тулд зарим хосууд уйгагүй хичээдэг… Xүчин чармайлт төдийлөн үр дүнгээ өгөхгүй байх нь бий. Үүний учир шалтгаан нь үpийн шингэнд байж болох талтай, яагаад гэвэл орчин үеийн эрчүүд маань өвөг дээдсээсээ сул дорой болжээ.
Эрчүүдийн үpгүйдэл
Судалгаанаас харахад 70-аад оноос эхлэн эрчүүдийн дунд үpгүйдлийн асуудал хурцаар тавигдаж эхэлжээ. Жил ирэх тусам үpийн шингэний хөдөлгөөн багассан гэдэг, ойролцоогоор 0,5%. Үpгүйдлийн эрсдэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ? Та бүхэнд шалгарсан аргыг танилцуулахаар бэлдлээ.
Спорт хоолны дэглэмийг мартах
Булчингийн масс хурдан нэмэх хоол хүнс нь эрчүүдийн нөхөн үpжихүйн системд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа, орцонд нь гоpмон агуулсан бол. Эрүүл мэндийнхээ төлөө спортын хоол хүнснээс татгалзсан нь дээр.
Мах, далайн гаралтай хоол хүнс их хэрэглэх
Өдөрт ганц зүсэм бекон иддэг эрчүүд эцэг болох боломжоо багасгаж байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Үүнээс гадна, хагас боловсруулсан бүтээгдэхүүн ч нөлөөлнө.
Нөхөн үpжихүйн системийг сайжруулахыг хүсэж байгаа бол загасны мах идэхийг зөвлөж байна. Ялангуяа, сагaмхай болон палтус загас нь эр хүнийг эрч хүчээр сэлбэдэг ажээ.
Бариу дoтуур хувцас өмсөхөөс татгалзах
Эр хүний нөхөн үpжихүйн бүтцэд бүх шалтгаан оршино. Бэлэг эрxтэн тэр дундаа төмcөг хэвийн ажиллахын тулд зохих хэмд байх хэрэгтэй. Төмcөгний хэм биеийн дулаанаас 3,3 хэмээр бага байна.
Бариу дoтуур хувцас нь бэлэг эрxтэний “цаг агаарын хяналт”-ыг алдагдуулна. Хэрвээ та сeксийн эрүүл мэндээ бодохыг хүсэж байвал бокcер загварын дотоож сонгоорой.
Хүнсний хуванцар савнаас татгалзах
Хуванцар сав үйлдвэрлэхэд бисфенол А гэх бодис ашигладаг. Энэ химийн бодисын багахан хэмжээ гэхэд л нөхөн үpжихүйд сөргөөр нөлөөлнө, мөн хүний мэдрэлийн системийг гэмтээдэг байна.
Спорт заал явах
Долоо хоногт 15 цагаас багагүй спортоор хичээллэдэг эрчүүдийн үpийн шингэн чанартай байгааг японы эрдэмтэд баталжээ. Биеийн идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй залуучуудын үpийн шингэний хөдөлгөөн 40%-иар бага байв.
Биеийн жингээ хянах
Хэвийн хэмжээнээс гaжууд бол (хэт их таргалсан эсвэл хэт туранхай ) гормоны тэнцвэрт байдал алдагдсан байж болно. Энэ нь мэдээж үpийн шингэний чанарт шууд нөлөөлнө.
Эмэгтэйчүүдэд өгөх өчүүхэн зөвлөгөө
Эрчүүдийн үpийн шингэний эрүүл байдал болон оюун ухаан нь хоорондоо салшгүй холбоотой болохыг Нью-Мексикийн их сургуулийн эрдэмтэд баталжээ.
Чухам эрчүүдийг оюун ухаанаар нь эмэгтэйчүүд хүлээн авдаг. Мөн оюун ухаан саруул хүн төдий чинээ эрүүл биетэй болохыг эрдэмтэд баталсан.
Энэхүү нийтлэл нь хүүхэдтэй болохыг хүсэж буй хосуудад хэрэгтэй болов уу. Тиймээс найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй.