Бид жирийн сайхан тайван амьдралаар амьдрахдаа юунаас ч юм бараг л хоосон зүйлээс аюул гараад ирэхэд цочролд ордог.
Онцын хүч шаардахгүйгээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Гэрийн даршилсан хүнс хэрэглэх
Зарим нэг утлагатай хүнсэнд, жишээ нь хиам, давсалсан утсан загас, даршилсан хүнсэнд ботулотоксин агуулагддаг. Энэ бодис ботулизм буюу халдварт хортой өвчлөлийг үүсгэх аюултай. Ботулизмын нян ихэвчлэн хөрсөнд агуулагддаг бөгөөд шувуу, амьтан, мөөгөнд халдварлана. Хөрсний бохирдол болон амьтны ходоодонд орсон нян – мах, загас, мөөг, ногоо, жимс, жимсгэнэ – маш аюултай.
Ботулизмын савханцрын үржих таатай орчин бол хүчилтөрөгчгүй газар: вакум савлагаа, консерв, утаж, хатаасан хальс.
Ботулотоксин – хүчтэй хор бөгөөд хэмийн өөрчлөлтөнд тэсвэргүй. Даршилсан хүнсийг буцалгах, жигнэх хэрэгтэй, ядаж 40-50 хэмд халаана.
Бэлэн мөнгөөр худалдаа хийх
Цаасан мөнгөн дэвсгэрт дээр хэдэн мянган вирус, нян үрждэг, тэр дундаас туберкулез, хатгаа, гепатит, сальмонеллез, дизентри, ханиад томууны нян. Нэг хэрэглэгчээс нөгөөд ирж байгаа нэг цаасан дэвсгэрт дээр 10-30 мянган нян байдаг гэж үздэг. Хэдий мөнгөн тэмдэгтийг хэт ягаан туяа, озон зэргээр ариутгадаг ч гэлээ мөнгө барьсны дараа гараа сайтар угааж байх ёстойг анхаарна уу.
Гэрийн тэжээмэл амьтантай “нялуурагчид”
Нохойн шүлс хүнийхээс цэвэрхэн гэж ярьцгаадаг – энэ бол худлаа цуу яриа. Нохой элдэв хог хаягдал үнэрлэх, долоох дуртай байдаг учраас хоншоорт нь маш их хэмжээний нян, вирус наалдсан байдаг. Нохой, муураар дамжин бөөс, Сapnocytophaga сanimorsus нян зэрэг халдварлана. Энэ нян нь хүнд маш хортой бөгөөд сепсисээс хатгаа хүртэл хүргэнэ.
Амьтанд бүү долоолгуулж бай, тэдэнд хүрсний дараа гараа сайн угааж байх ёстой.
Угаалгын бодис холих
Гэрээ цэвэрлэхдээ химийн орцтой хүчтэй бодисууд ашигладаг. Хуримтлагдсан бохирыг цэвэрлэхийн тулд хэд хэдэн төрлийн цэвэрлэгээний бодис хооронд нь холих үр дүнтэй мэт санагдана. Бодисыг хольсноор химийн урвал явагдаж хорт хий ялгаруулах тул химийн хордлогод орох аюултай. Ялангуяа хлорын цайруулагчийг зөвхөн устай л холихоос бус өөр бусад бодистой хэрхэвч хольж болохгүй.
Угаалга, цэвэрлэгээний бодисыг хольж туршилт хийх хэрэггүй, нүд, арьсанд хүргэх, уушгинд оруулахаас хамгаална. Амны хаалт зүүж бээлий өмсөж байгаарай. Химийн бодисыг хүүхэд үл хүрэх газар хадгална.
Гэмтэлтэй сав суулганд хоол хийх
Наалддаггүй гадаргуутай хайруулын тавагны дээд давхарга гэмтэхэд хортой бодис ялгаруулж эхэлнэ. Хэдий гэмтээгүй ч гэлээ хэт их халаасан тохиолдолд химийн урвал явагдаж төрөл бүрийн өвчний үндэс болох ажээ. Жишээ нь хавдар үүсгэгч гэж үздэг.
Наалдаггүй гадаргуутай хайруулын тавгийг 260 хэмээс хэтрүүлэн халаах хэрэггүй, мөн гэмтээхээс болгоомжлоорой: халуун байхад нь ус хийхгүй байх, өөрөөр хэлбэл угаахын тулд бүрэн хөргөнө.
Камин зуухны өмнө суух
Зууханд дүрэлзэн асах гал нь хордлогод хүргэх хий ялгаруулна. Энэ хий нь үнэргүй, үзэгдэхгүй, мэдрэгдэхгүй.
Тасалгааны агааржуулагч бүрэн ажиллаж байгааг анхаарна. Асаж буй камин зуухны дэргэд хэрхэвч унтаж болохгүй. Боломжтой бол утаа, хий хянах самбар байрлуулна.