in

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ГоёГоё Яг зөвЯг зөв ХахаХаха ГунигтайГунигтай

Бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа эдгээр савтай хорнуудыг хэрэглэж, эрүүл мэндээ асар их хохироож байдаг!

Бага байхад биднийг гараа савандаж угааж бай гэж зааж сургасан: хоол идэхээсээ өмнө, гаднаас гэртээ орж ирээд, жорлон ороод, амьтанд хүрээд … Энэ нь ч зөв, гараа угааж ариутгаснаар бид маш олон хортой нянг устгаж байгаа. Нөгөө талаасаа бас сөрөг үр дагавартай ажээ – бид өөрсдийгөө хорт бодисоор хордуулж явдаг байна.

Нянгийн эсрэг саван – энэ бол саванд байгаа удаан үхэл л гэсэн үг. Энэхүү мэдээллээр яагаад энэ саван бидний эрүүл мэндэд хортой болохыг та бүхэнд хүргэх болно.

Энэхүү бодис нь микроб болон нянг устгах зориулалттай ч үнэндээ тийм биш ажээ. Муу нянгуудын адил бидний биед чухал үүрэг гүйцэтгэдэг сайн нянгууд ч мөн устаж үхдэг байна.

Сайн нянгууд хүний биеийн дархлааг дэмждэг. Энэ нянг устгахаар хүний бие ямар ч хамгаалалтгүй болно. Ингээд ямар нэгэн өвчнөөр өвдөх эрсдэл шууд өснө. Ингээд болоогүй ээ.

Ариутгах бодис нь Бисфенол А-гийн хэмжээг нэмэгдүүлж дотоод эрхтэнд жинхэнэ утгаар нь эмх замбараагүй байдал үүсгэдэг байна.

Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад, БИСФЕНОЛ-ын их хэмжээ нь маш олон тооны өвчний үндэс болдог гэсэн дүгнэлт хийжээ. Үүнд, хавдар, зүрх, диабет, үргүйдэл гээд бараг бүгд багтана…

Та нянгийн эсрэг савангаар гараа угааж өөрийгөө өвчнөөс хамгаалж байгаа гэж бодож яваа бол андуурчээ. Муу нянгуудын зэрэгцээ өөрт ашигтай сайн нянгуудыг ч устгаж байна.

Уг үнэт зөвлөгөөг найз нөхөдтэйгээ заавал хуваалцаарай! Тэд ч бас үүнийг мэдэж аваг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *