in ,

ГоёГоё

Ханиалгыг богино хугацаанд эм уулгүйгээр дарах шалгарсан арга: Үнэтэй эм тарианд мөнгө үрэх шаардлагагүй, дээрээс нь цэвэр байгалийн гаралтай

Ханиалга – цэр, тоос, нян гадагшлуулах өөрийн үйл явц. Амьсгалын замын салст бүрхүүл бие махбодийг цэвэрлэх зорилгоор ханиалгаж нус, цэрээ гадагшлуулна. Томуу, томуу төст өвчний үед хүмүүс ханиалгадаг нь ийм учиртай ажээ.

Ханиалга дарах арга орчин үеийн эмээс эхлээд ардын уламжлалт эмчилгээ ч байна. Энэ удаад илүү их үр дүнтэй сонгино, сахарын бэлдмэлийг танилцуулахаар бэлдлээ. Уг жорыг бэлдэх нь маш хялбар бөгөөд өгөх үр дүн өндөр.

Сонгины ашиг тус: шинжлэх ухааны баримтуудаас

Өвчний анхны шатанд сонгино хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас цэр гадагшлуулж өвчин хүндрэхээс хамгаална. Сонгино нь дараах шим тэжээлтэй:

  • С болон В амин дэм, эрдэс бодисоор баялаг
  • Кальци, төмөр, фосфор агуулна
  • Фруктоз, сахароз, мальтоз, алим болон нимбэгийн хүчил, фитонцидын агууламжтай
  • Антисептик үйлчилгээтэй

Бас нэгэн орц нь сахар – жорыг амттай болгоно. Сонгины хурц үнэр, амтыг сахараар дарж байгаа учраас хүүхдүүдийн ханиалгыг уг жороор дарах бүрэн боломжтой.

Сонгины эмийг хэрхэн бэлдэх вэ?

Айл болгонд л ханиалга дарах ардын уламжлалт арга бий. Үүний нэг нь сонгино, сахарын жор. Уг жорыг ямар ч аргаар бэлдэж болох хэдий ч үндсэн дүрмийг баримтална.

Сонгины сироп бэлдэх уламжлалт жор

  • Дунд зэргийн сонгино арилгаж сайтар угаагаад жижиглэн хэрчинэ. Шилэн эсвэл паалан саванд хийнэ.
  • Нэг хоолны халбага сахар нэмнэ.
  • Сайтар холиод харанхуй газар тавьж хэдэн цаг хөдөлгөхгүй тавина.
  • Өглөө нь бэлэн болсон эмээ хэрэглээрэй. Сонгины шүүсийг өдөрт 4-5 удаа хоолны халбагаар хоол идсэнээс хойш хагас цагийн дараа ууна.

Зарим нэг тохиолдолд сонгиныг зөгийн балтай хольдог. Энэ үед өвчтөн зөгийн балны харшилтай эсэхийг анхаараарай. Уг сиропыг 3 хоногоос багагүй хугацаанд уухыг эмч нар зөвлөж байна, гэхдээ 10 хоногоос хэтрэхгүй!

Сонгино, сахарын сиропын үйлчилгээнд эргэлзэх хэрэггүй. Маш үр дүнтэй арга юм.

  • Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд хэнд ч хүртээмжтэй орцтой.
  • Хоёрдугаарт, бэлдэхэд цаг бага орно.
  • Гуравдугаарт, амьсгалын замыг маш үр дүнтэйгээр цэвэрлэх буюу ууснаас нэг өдрийн дараа биеийн байдал сайжирна.

Сонгино, зөгийн балтай чанамал – амттай эмчилгээ

  • Арилгаж цэвэрлэсэн сонгиноо жижиглэх хэрчээд каш шиг болгоно.
  • Сахар, хоёр хоолны халбага зөгийн бал болон буцалсан ус хийнэ.
  • Зөөлөн гал дээр гурван цаг буцалгана.
  • Хөргөөд, шүүнэ.

Хоолны халбагаар өдөрт 5-6 удаа халуун усны ууран дээр бүлээсгэж ууна. Энэ жор нь амттай тул хүүхдүүдэд уулгахад маш тохиромжтой.

Сонгино, сүүний холимог – хуурай ханиалга дарагч

Мэргэжилтнүүд ханиалгыг нойтон болон хуурай гэж ангилдаг. Хуурай ханиалга өвчтөнд маш их шаналгаатай. Хуурай ханиалгыг нойтон болгохыг зорино.

Сүүн уусмалтай сонгино хуурай ханиалгыг үр дүнтэй дарах ажээ.

  • Арилгасан сонгиноо хоёр хуваана.
  • Хоёр стакан сүү хийнэ.
  • Сонгино зөөлөрч цайртал сүүгээ зөөлөн буцалгана.
  • Сүүн дээрээ хоёр халбага зөгийн бал хийж уустал нь хутгана.

Сонгины эмчилгээний үед анхаарах зүйл

“Сонгино – долоон өвчнөөс анагаана” гэсэн ардын үг байх ажээ. Сонгины эмчилгээний ач тусыг анагаах ухаан хүлээн зөвшөөрөөд удаж байна. Зөвхөн хоолны амтыг сайжруулаад зогсохгүй ханиад дарах, нян устгах зэрэг олон төрлийн өвчнийг анагаахад ашиглана.

Хэдий өндөр ашиг тустай ч гэлээ хэмжээг нь хэтрүүлсэн тохиолдолд хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, зүрх, элгэнд сөрөг үр дагавар үзүүлнэ. Сонгины эмчилгээг эхлүүлэхээс өмнө эмчтэй зөвлөнө үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *