Гэрийн эзэгтэй болгон үүнийг мэдэж байх ёстой. Одоо таны гэр байнга цэвэрхэнээрээ гялалзах болно.
Боодол цаасан алчуур аваад яаж ч эвгүй дуугарч байсан хамаагүй тэвчээд дундуур нь хуваана.
Нэг талыг нь сайтар базаж байгаад хуванцар саванд хийнэ. Та чадна аа.
Ингэж харагдах ёстой.
Одоо 350 мл ус болон 60 мл спирт холино.
Хэдхэн дусал аяга таваг угаагч шингэн бодис эсвэл шингэн саван нэмээд сайтар холино.
Уусмалыг цаастай саванд хийнэ. Таван минут байлгаад – ус цаасанд гүйцэд шингэсэн байх ёстой.
Голын хатуу цаасыг сугалж авна.
Ингээд л боллоо. Нойтон цаас бэлэн. Гэрийн цэвэрлэгээнд маш тохиромжтой. Таглахаа мартаж болохгүй шүү, эс бөгөөс амархан хатна.