in ,

ГайхмаарГайхмаар

Үеийнхнээсээ сэтгэл зүйн хувьд илүү их хөгширсөн болохыг илтгэх 8 шинж тэмдэг

“Наснаасаа ухаантай” гэдэг хэлц үг байдаг. Насаараа бус сэтгэл, оюун санааны хувьд илүү хөгширсөн хүмүүсийг хэлнэ – энэ нь тухайн хүнд ямар ч тус байхгүй.

Үе тэнгийнхнээсээ сэтгэл зүйн хувьд илүү хөгширсөн болохыг илтгэх 8 шинж тэмдгийг танилцуулъя. Сонирхолтой нь биологийн ямар ч насныханд адил шинж тэмдэг болно. Хэрвээ танд дараах шинж тэмдгийн зарим нь байвал үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн алхахад тэднээс суралцах зүйл байгааг илтгэж байна.

Ярихаасаа илүүтэй их сонсдог нэгэн

Тодорхой ярь л даа, чи ярьмаар л байгаа ш дээ.

За тэгээд, би хэллээ л дээ…

Хий хоосон чалчих нь хэнд ч ашиг тус авчирдаггүй гэдгийг ойлгодог. Сэтгэл зүйн хувьд хөгширсөн хүмүүс ярих хүсэлтэй байгаа хүмүүсийг яриулж тэдний сэтгэлийг уудлуулахыг илүү эрхэмлэнэ. Тэгээд ч бусдын ярианаас хэрэгтэй, туршлага суумаар зүйлийг олж сонсох талтай.

Загварт төдийлөн анхаарал хандуулахгүй

Нас нэмэхийн нэг л эерэг тал бий – өөрөө өөрийгөө олж нээх. Өөрийгөө нээснээс хойш бусдын үзэл бодол, загварын хиймэл дүрэм журмыг үл тоож эхэлнэ. Тийм учраас “сэтгэл зүйн өндөр настангууд” байнга загварын араас гүйхээ болино. Орчин үед ямар загварын хувцас дэлгэрч байгаа, ямар гажет хэрэглэж байгаа, ямар кино үзэж байгаа зэрэг нь огт сонин биш болох ажээ. Тэд зүрх сэтгэлээрээ бүгдийг сонгоно.

Мэдээ мэдээллийн араас анхааралтай ажиглана

Залуучууд дотоод сэтгэлээ нээх, өөрийгөө олж нээхээр зүтгэж байхад “томчууд” эргэн тойрон болж буй үйл явдлаас өөрийнх нь амьдралд шалтгаалах гэж байгаа мэт мэдээ мэдээллийг алдахгүй үзэж харна. Тиймээс тэд дэлхий дахинд болж буй үйл явдлын тухай мэдээллээс хэзээ ч хоцрохгүй.

Гэхдээ бас “мэдээллийн дэглэм” баримтална

Хэрэгтэй мэдээ мэдээллээр хоцрохгүйг хичээхийн зэрэгцээ интернет дотоод сэтгэлийг хордуулж, сөрөг сэтгэл хөдлөл үлдээдэг болохыг сайн мэднэ. Сэтгэл зүйн хувьд өндөр настай болсон хүмүүс мэдээллийн урсгалаас хэзээ гарахаа сайн мэддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тэд хэдэн цаг элдэв гажетгүйгээр ямар ч хүндрэлгүй амьдарч чадна.

Өөрөө өөртэйгөө үлдэхдээ уйддаггүй

Хүн ганцаараа үлдэж чадахгүй байвал аюулын түгшүүр хангинуулах цаг болжээ. Өөрөөр хэлбэл тэр хүнд сэтгэлийн тайтгарал дутагдаж байна, өөрийнхөө үзэл бодол, сэтгэл зүрхийг сонсож чадахгүй байгааг илтгэнэ. Харин настай хүмүүс ганцаараа үлдэхдээ маш дуртай, тэдний хувьд ганцаараа байна гэдэг аз жаргал.

Хэвшмэл зүйлээс залхсан

Нас явах тусам бид туршлага суудаг, харин туршлага гэдэг бол саад бэрхшээлийг даван туулж мэдлэгийн газар нутгаа тэлж байгаа хэрэг юм. Тийм ч учраас тэд хэвшмэл зүйлээс залхсан. Тэдний амнаас эмэгтэй хүн хөл бөмбөг тоглодоггүй, эсвэл эр хүн хоол сайн хийдэг гэсэн зүйл сонсох ч үгүй. Сонирхол, хобби зэргийг тэд хүссэнээрээ л сонгоно.

Гавлын яс хүртлээ төгс төгөлдөр биш…

Төгс болох ямар ч боломж байхгүй гэдгийг ойлгоцгооно. Тийм учраас төгс болохын төлөө тэмцэхээ болино. Тэд хүрч боломгүй алсын алсад байх оргилд хүрэхийн төлөө явахгүй. Өөртөө заримдаа түр зогсолт хийхийг зөвшөөрнө, тэгээд ч аль болох бага хариуцлага үүрэхийг зорьцгоох ажээ.

Өөрийгөө шүүмжилж чадахгүй

Дээр дурьдсан хариуцлага үүрэх дургүй гэдгийг аливаа ажлаас зугтаах эсвэл ажил хэрэгтээ хариуцлагатай хандахаа болино гэж ойлгож болохгүй. Эсрэгээрээ тэд амжилтгүй болсон зүйлд бусдыг буруутгах бус зөвхөн өөрийгөө л буруутгадаг. Ийм хүмүүс өөрийгөө үнэнчээр шүүмжилнэ, ингэснээр өөрсдийгөө хувь хүний хувьд хөгжүүлж чаддаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *