Сoгтууруулах төрлийн ундаанаас сонголт хийхэд ихэнх эмэгтэйчүүд арxи биш дaрс сонгодог. Тэдний сонголт ч зөв. Арxи эмэгтэйчүүдэд маш хор уршигтай. Шалтгааныг доор танилцуулж байна.
Эмэгтэйчүүдэд арxинд илүү амархан дoнтдог
Английн нэгэн судлаач сoгтууруулах төрлийн ундаа хэрэглэх хэмжээг тогтоожээ – хундага дээр тэмдэглэгээ тавьсан: “Эмэгтэйчүүд”, “Жентельмен” болон “Гахай” гэж.
70 кг хүртэл жинтэй эрүүл хүн хоногт 170 мл-аас ихгүй арxи боловсруулах чадалтай. Эрүүл эр хүнд өдөрт 80 мл арxи аюулгүй, харин эмэгтэйчүүдэд 40 мл арxи аюулгүй гэж үзнэ.
Энэ хэмжээ нь тухай хүний биеийн байдлаас хамаарах нь ойлгомжтой. Нэгдүгээрт, эмэгтэй хүний бие махбодид тослогийн булчирхай их байдаг бол шингэний хэмжээ бага байдаг. Тиймээс эрчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн биед этанолийн нөлөө илүү их байна. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн элэг их хэмжээний дегидрогеназ болон альдегиддегидрогеназ ялгаруулах чадалгүй – эдгээр ферментүүд нь этанолын молекулыг задлах үүрэгтэй. Үүний үр дүнд эмэгтэйчүүд арxины хордлогод эрчүүдээс илүү гүн ордог ажээ.
Эмэгтэйчүүдийн тархины бүтэц нь арxинд хурдан донтоход нөлөөлнө. Эмэгтэйчүүдийн баруун хэсэг илүү идэвхтэй – сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хариуцсан хэсэг, харин эрчүүдийн хувьд тархины зүүн хэсэг давамгайлдаг – хариуцлага, дүгнэлт хийх чадварыг хариуцсан хэсэг.
Арxинд дурласан эмэгтэй хүн хэдхэн сарын дотор архаг арxичин болж байгааг эрдэмтэд баталжээ.
Арxины нөлөөнөөс болж эмэгтэйчүүд өөрийгөө хянах чадвараа алддаг
Арxины үндсэн орц – этилийн спирт. Энэ бодис нь бүх рефлексийг удаашруулах, тархины үйл ажиллагааг сатааруулна. Багахан хэмжээний арxи уусан ч гэлээ төв мэдрэлийн системд гаж нөлөө үзүүлж эхэлдэг байна.
Стакан арxи уусан эмэгтэй хүн биеэ авч явах чадвараа гээнэ, жишээ нь бэлгийн ажилд замбараагүйгээр дурлах, тэр ч бүү хэл шууд “тасардаг” ажээ.
Арxинаас болж таргална
Арxи гэдэг бөөн калори. Хоёр хундага арxи уухад нэг гамбургер идсэнтэй адил калори авна.
Арxи арьсанд муугаар нөлөөлнө
Этилийн спирт нь арьсны эд эсийг шингэний дутагдалд оруулахаас гадна амин дэм, эрдэс бодисыг үхжүүлдэг. Тиймээс арxичин эмэгтэйн арьс сул унжсан, хуурай, хурдан үрчлээ суудаг.
Арxи хөxний хорт хавдар үүсгэнэ
Америкийн анагаахын холбооны сэтгүүлээс хийсэн судалгаанаас харахад, өдөрт 2-5 хундага арxи уудаг эмэгтэйчүүд хөxний хорт хавдар тусах магадлал 41%-тай байгааг тогтоожээ.
Арxи оюун санаанд муугаар нөлөөлнө
АНУ-ын Арxинд донтох судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд дараах дүгнэлтэнд хүрчээ: арxи уудаг эмэгтэйчүүдийн тархины хэмжээ багассан, насны өөрчлөлт хурдан явагддаг буюу ой санамжаа эрт гээж эхэлдэг болохыг тогтоосон байна.
Арxи гормоны тэнцвэрт байдал алдагдахад хүргэнэ
Арxинд хэт дoнтоход сарын тэмдэг алдагдах, гормоны тэнцвэрт байдал алдагдахад хүргэж царайны хэлбэр өөрчлөгдөх, дуу хоолой бүдүүрэх, илүүдэл үс ихээр ургах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Багахан хэмжээний арxи хүртэл үр тогтох боломжийг багасгана. Ихээр байнга хэрэглэдэг бол үргүйдэлд хүргэх эрсдэлтэй.
Жирэмсний үед арxи хэрэглэвэл ургийн хөгжилд муугаар нөлөөлнө: зулбах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх зэрэг. Хөхүүл эхийн хувьд хөхний сүүгээр дамжин хүүхдийг арxины хордлогод оруулдаг болохыг анхаарна уу.
Эрүүл амьдарцгаая!