Цус багадалт бол цусан дахь гемоглобины агууламж буурснаас үүсдэг.
Гемоглобин – төмөр болон бусад зүйлсийг агуулсан цусны улаан эс.
Хоол тэжээл дутагдсанаар, цусыг бий болгож буй эрxтэн системийн үйл ажиллагаа алдагдах эсвэл нарийн гэдэсний шингээлт муудсанаас болж биед төмрийн дутагдал үүсдэг. Мөн шaрхнаас болоод цус ихээр алдах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, ходоодны шaрхлаанаас болж цус багадалт үүснэ. Энэ бол цус алдалтын дараах цус багадалт юм.
Бусад төрлийн цус багадалт байдаг. Үүнд:
- Цусны улаан эс устaх, цусны эсүүд хурдан устaж алга болох;
- Цусны улаан эсийн хэвийн бус бүтэц нь эсийн үүргээ гүйцэтгэх чадварыг бууруулдаг;
- Эсийн хэвийн бус хөгжлөөс үүссэн цус багадалт (ясны дисфункци-цусны эсийг бүрдүүлдэг гол хэсэг);
- Жирэмсэн эхийн архaг цус багадалт .
Хүний биеийн гемоглобины үндсэн үүрэг нь хүчилтөрөгчийн солилцоо юм. Цус багадсанаар эд эсүүд хүчилтөрөгч хангалттай авч чадахгүй байснаар тэдний хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Хэрвээ та цус багадалттай бол даруй эмчид хандан цаг алдалгүй эмчилгээ хийлгээрэй.
Цус багадалтын шинж тэмдгүүд
Цус багадалтын хамгийн түгээмэл төрөл нь төмрийн дутагдлын цус багадалт бөгөөд дараах шинж тэмдэг илэрнэ.
- Дасгал хөдөлгөөн хийх үед хурдан ядрах;
- Амьсгалын тоо багасах, зүрхний хэм нэмэгдэх, толгой өвдөх;
- Анхаарал төвлөрөлт, ой санамж муудах, оюун ухааны чадвар муудах (тархины эсүүд хүчилтөрөгчөөр дутагдсанаас үүсдэг);
- Чих шуугих;
- Хоолны дуршил муудна;
- Нойргүйдэл;
- Арьс цонхийх, хөх туяа татах, хуурайших, гуужих;
- Сулбагар болох;
- Нүд бүрэлзэх;
- Уруулын 2 булан шархалж хагарах;
- Parrerexia (шоколад, шохой, элс, шороо, шавар, мөс идэх хүсэл төрөх);
- Хэл үрэвсэх;
- Үс хэврэгших, унах (заримдаа халзрах тохиолдол бий);
- Шүд унах, шүд хорхойтох, паалан харлах;
Витамин B12 дутагдсан үеийн цус багадалтын шинж тэмдгүүд:
- Үе мөч өвдөх;
- Алхаа өөрчлөгдөх – согтуу мэт гуйвж алхах;
- Хэл үрэвсэж улаан шарх үүсэх;
- Хумс хэврэгших;
- Сэтгэцийн олдмол өвчин эсвэл солиотой болох магадлалтай;
Эд эсийн дутуу хөгжлийн цус багадалт нь ясны чанарыг муутгадаг. Дээр дурьдсан шинж тэмдгүүд дээр нэмээд;
- Хамраас цус гарах;
- Сарын тэмдэг их өвдөлттэй ирэх;
- Хамар, буйлнаас цус гарах;
Хар тугалга гэх мэт хортой бодисууд нь мөн цус багадалтыг үүсгэдэг ба буйланд хар хөх туяа татсан байдаг.
Бүх төрлийн цус багадалтууд ходоодны шархлаа ба хоол боловсруулах бусад эмгэгтэй цуг өвчилдөг.
Цус багадалт нь урт хугацаанд мэдэгддэггүй ба хүний бие хүчилтөрөгчийн дутагдал, хэрэгцээт шим тэжээлт бодисын дутагдлыг нөөцөлсөн байдлаараа нөхөж чаддаг боловч сүүлд нь цус багадалт илэрдэг.
Цус багадалтын шинж тэмдгээс нь хамаараад эмч эмчилгээ бичнэ. Эмчилгээнд витамин болон төмрийн бэлдмэл (заримдаа судсаар тариа тарьдаг) уух, төмрөөр баялаг хоол хүнс зонхилон идэх, архи ба кофеноос татгалзах зэрэг багтана. Цус багадалтын шалтгаан ба хүнд байдлаас хамаараад 6 сар хүртэл эсвэл түүнээс дээш хугацаанд эмчилгээ үргэлжилдэг. Эрүүл мэнддээ анхаарч, цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаарай.