Бидний үеийг хэрэглээний эрин үе гэмээр. Маркетологчид биднийг хэрэггүй зүйл худалдан авахад хүргэж байна. Зүгээр ч нэг хэрэггүй зүйл бус эрүүл мэндэд хортой зүйл байх нь олон.
Та бүхний ихэнхэд нь байгаа эд зүйлийг танилцуулж байна. Эдгээр зүйлсийн хор уршгийг саяханы нэгэн судалгаагаар баталсан тул та цаашид хэрэглэх эсэхээ сайтар бодоорой.
Хуванцар сав
Хуванцарт өөрт нь аюултай бодис байхгүй, харин савыг бат бөх болгох гэж нэмэлт бодис хийдэг. Угаах, халаах, өөх тостой эсвэл хүчиллэг хоолтой урвалд орсноор нөхцөл байдал улам хүрцадна. Энэ үед л хортой бодис ялгарч эхлэх ажээ. Тиймээс хуванцар савыг 5-аас илүүгүй сар л хэрэглэнэ. Мөн богино долгионы зууханд халаахгүй байхыг зөвлөж байна.
Крокс
Хэдэн сая хүн дурлах хөнгөн углааш нь хөлийн уланд хангалттай тэнцвэрт байдлыг өгч чаддаггүй. Үүнээс болж хурууны хэлбэр өөрчлөгдөх, цэврүүтэх, тэр ч бүү хэл үе мөчний өвчлөлд ч хүргэх эрсдэлтэй.
Зун энэ углаашаас татгалзах бас нэгэн шалтгаан: крокс углаашны ул нь хөлийн ачаалалд доош суудаг. Энэ нь хөлөнд муугаар нөлөөлөх ажээ.
Сормуусны будаг
Сормуусны будаг сонгохдоо орцыг нь сайтар анхаарна. Хүний биед муугаар нөлөөлөх орцууд үүнд байх ажээ: парабен, алюмин нунтаг, пропиленгликоль болон ретинол ацетат. Бусдын будаг ашигласнаар нүдний нян халдварлах магадлалтай.
Наалдахаас хамгаалсан бүрхүүлтэй хайруулын таваг
Политетрафторэтилен – наалдахаас хамгаалсан бүрхүүлд орсон бодис. 230-аас дээш хэмд халах эсвэл гадар нь гэмтсэнээс болж хортой бодис ялгаруулж эхэлнэ. Хүний цусанд уг бодисын хэмжээ ихэсвэл хорт хавдар үүсэх шалтгаан болж байгааг Данийн эрдэмтэд тогтоожээ.
Нянгийн эсрэг саван
Нянгийн эсрэг саванд дөнгөж 0,1–0,3 % триклозан нэмдэг (хуулиар тогтоосон хэмжээний дээд хязгаар). Уг бодисын нөлөөлөх хор их: триклозан нь хүний дархлааг сулруулаад зогсохгүй нянгийн эсрэг тэмцэх биеийн өөрийн эсэргүүцлийг сулруулдаг учраас аливаа өвчлөлд өртөмтгий болно. Үүнээс гадна гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулах, булчингийн сулралд хүргэх хүртэл гаж нөлөө үзүүлнэ.
Үнэн хэрэгтээ нянгийн эсрэг саван гэдэг бол маркетингийн л нэг суртал ухуулга. Гэдэсний савханцар, листери, мальмонелл зэргийг жирийн гарын саван ч устгаж байгааг судалгаагаар нэгэнт тогтоожээ.