Унтахаасаа өмнө хооллох – илүүдэл жинд хүргэж, тайван унтуулахгүй муу дадал зуршил гэдгийг мэднэ. Оройн хоолноос хойш хөргөгч рүү явахгүй байх энгийн 10 аргыг танилцуулахаар бэлдлээ.
Өглөөний цайндаа өндөг идэх
Шөнийн цагаар хүнд хоол идэхгүй байх арга – өндөгтэй өглөөний цай уух. Өндөг хурдан турахад тусална, каш, талхнаас 2 дахин их өлтэй, өдрийн цай хүртэлх калорийн хэмжээг бүрэн нөхнө.
“Амттан” огтоос худалдан авахгүй байх
Өөрийгөө амттанаар хязгаарлаж зовоохгүйн тулд анхнаасаа дэлгүүрээс битгий худалдаж аваарай. Хэрвээ хөргөгчинд хэвтэх амттан таныг далдын хүчээр дуудаад байвал уутанд хийж нүднээс далд хийгээрэй (скочтоод хаа нэгтээ нэг буланд хаячих).
Хоосон калориос зайлсхийнэ
Шарсан хоол, түргэн хоол, чихэрлэг ундаа, талх, тослог соус, архи, нүүрс-усаар баялаг хүнс идсэний дараа дахин дахин хоол идмээр санагдаад байдаг.
Хоолны давсыг 2 дахин багасгана
Давс, амтлагч зэрэг нь өлсгөлөнгийн мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Хоолны өөрийн жинхэнэ амтыг давсаар бус сонгино, сармис зэргээр нэмж болно.
Брокколи нэмэх
Оройн салатандаа брокколи нэмж идвэл нэг хэсэгтээ өлсгөлөнгийн мэдрэмж төрөхгүй.
Спортоор хичээллэх
Спортоор идэвхтэй хичээллэхэд калори шатаагаад зогсохгүй хоолны дуршлыг дардаг болохыг судалгаагаар тогтоосон. Мөн өдрийн стрессийг тайлж хөргөгчнөөс холдуулна.
Сэрүүцэх
Шөнийн идэх дуршлыг “хөлдөөж” болно, тасалгааны хэмийг багасга. 17-18 хэмд бие махбодь калорио 7%-иар их шатаадаг ажээ.
Цэвэр ус ууна
Ам цангасныг бид өлсөж байна гэж андуурдаг учраас аяга тарагны оронд ус уугаарай. Аяга ус орныхоо хажууд тавиад хэвтэхэд илүүдэхгүй л болов уу. Ядаж л ус уухаар гал тогоонд орохдоо хөргөгч онгойлгох хэрэг гарахгүй.
Шүдээ цэвэрлэх
Орой шүдээ угаахад тархинд нэгэн дохио очно: “Өнөөдөр дахиж хоол идэхгүй нь”. Шүдний ооны гааны сэнгэнэсэн үнэр нь хоолны амтыг муутгадаг учраас мөн идэх дуршилд нөлөөлөх ажээ.
23 цагаас өмнө унтахаар хэвтэх
Шөнө хөргөгч рүү явах цагаар унтаж байсан нь дээр. Зүүдэндээ бялуугаа зүүдэлбэл тэр л биз. Унтаж байгаа цаг болгонд калори шатааж байгааг мартаж болохгүй шүү.
Эхний өдөр оролдоод амжилт олоогүй байж болно, санаагаар унах хэрэггүй. Нааштай үр дүнд хүртэл оролдоод л байгаарай.