Таатай амьдрахад саад болох муу дадал зуршил хүн болгонд бий. Үүнээс салахад тийм ч амаргүй: бидний сэтгэл зүйгээс сайтар зуураад байгаагаас хойш.
Брэд Лэммоны боловсруулсан нэгэн энгийн техник хэдэн зуун хүнийг хорт зуршлаасаа салахад тус болж чаджээ.
Хамгийн гол нь дадал зуршил болон донтох хоёрыг ялгах хэрэгтэй. Жишээ нь, тодорхой цагт эсвэл тодорхой нөхцөл байдалд муу дадал зуршилд автаж байна уу? Хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдвөл яах вэ? Муу дадал зуршилгүйгээр хэдэн цаг тэсэж чадах уу эсвэл толгойд элдэв зүйл эргэлдэж зовоосоор байна уу?
Донтох гэдэг нь зөвхөн бие махбодь төдийгүй сэтгэл зүйд ч нөлөөлдөг. Донтох зүйлтэй тэмцэхэд илүү бэрх, ихэвчлэн мэргэжлийн туслалцаа авна – сэтгэл зүйн эсвэл архи, хар тамхины. Харин хорт дадал зуршлыг өөрөө бие даан даван туулж болно.
Муу дадал зуршил танд хэрхэн нөлөөлж байгааг, ямар муу үр дагаварт хүргэж байгааг тодорхойлно. Үүнгүйгээр таны амьдрал яаж өөрчлөгдөхийг төсөөлөөрэй. Эерэг тал их байх тусам муу дадал зуршлаасаа салах хүчийг өгнө.
Муу дадал зуршил танд муугаар нөлөөлж байгаа зүйлийг жагсаан бич – ингэснээр дүр зураг танд бодитоор харагдана. Ирээдүйд гарах эерэг өөрчлөлтийг ч мөн бич – хорт зуршлаасаа салснаар өөрийгөө хэрхэн өөрчлөгдөхийг тод томруунаар төсөөлөх болно.
Хорт дадал зуршлаасаа салсан байх эцсийн хугацаа нарийн тавьж өгөөрэй. Бодит хугацаа тавина – 1-3 сар. Нэг өдрийн дотор зуршлаасаа сална гэж байхгүй – ухамсартайгаар дотоод сэтгэлээ бэлдэх хэрэгтэй.
Хүрэх зорилгоо үе шатаар хуваана – ингэснээр та стресстэхгүйгээр зорилгодоо хүрч чадна. Жишээ нь, маргаашнаас эхлээд оройн хийдэг зүйлээсээ татгалзъя, долоо хоногийн дараа гэхэд амралтын өдрөөр хийдэг муу зуршлаасаа, сарын дараа муу зуршлуудаасаа салсан байна.
Санаа зорилго нэгтнүүдээ ол. Тэдний түүх таныг зоригжуулна, тэднээс зөвлөгөө авч болно – тэд таныг жинхэнээр нь ойлгох хүмүүс.
Таны зорилгыг олон хүн мэдэх тусам та их эрч хүч, тэвчээр гаргаж чадна. Хүн гэдэг чинь нийгмийн амьтан шүү дээ. Бидэнд нэр нүүрээ алдахгүй байх нь чухал. Бид эргэн тойрны үзэл бодлоос хамааралтай, нийгмийн үзэл бодолд автамтгай хүмүүс. Танд сайнаар нөлөөлөх нийгмийн тэр хэсгийг та олох нь чухал.
Үе үе муу зуршлын тухай бодол таныг зовооно. Үүнд өөрийгөө буруутгах хэрэггүй, айх ч хэрэг байхгүй. Хэрвээ муу дадал зуршил эргэж ирвэл та ямар болж өөрчлөгдөхөө эргээд хар даа, бас хоёрдугаар алхамд дурьдсан шиг яаж эерэгээр өөрчлөгдсөнөө ч хар.
Уг арга техникийн санаачлагч өөрийнх нь өвчтөнүүдийн 1/3 нь нэг сарын дотор хорт зуршлаасаа салж чадсан тухай дурьджээ. Тэдний ихэнх нь хорт муу зуршил руугаа эргэж орсон ч бас л даван туулж чадсан байна.
Өөрийгөө хэзээ үр дүнд хүрсэн гэж үзэх вэ?
Лэмм тодорхой хугацаа хэлж байна – хүн хорт муу дадал зуршлаасаа салах зорилго тавьснаас хойш 66 хоног өнгөрдөг. Энэ хугацаанд хүний бие махбодь, сэтгэл санаа ч тэр хорт дадал зуршлаас бүрэн салж чадсан байдаг ажээ.