in

Таны амьдралд таатай өөрчлөлтийг авчрах 10 энгийн дадал зуршил. Энэ хэдхэн энгийн дүрмийг баримтлахад л бүх зүйл тань нааштайгаар эргэнэ

Амьдралдаа таатай өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол хэдхэн дадал зуршлыг л өөрийн болгоход хангалттай. Өдрийн турш олон зүйлийг бид өөрийн мэдэлгүй хийдэг, тэгвэл яагаад үүнийг зөв дадал зуршил болгон ашиглаж болохгүй гэж? Энэ нь танд төвөг учруулахгүй нь мэдээж.

Амьдралыг нааштайгаар өөрчлөх 10 энгийн дадал зуршлыг танилцуулж байна.

Өдрийг нимбэгтэй усаар угтацгаая

Өглөөг нимбэг, чимх кайен перецтэй ус ууж угтаж заншаарай. Өглөөний цай ууханд бодисын солилцоо идэвхижсэн байна. Нимбэгийн шүүсэнд С амин дэм агуулагдах тул дархлааг дэмжинэ, харин кайен перец нь бодисын солилцоог идэвхжүүлнэ. Энэ төрлийн ус уухад хэсэг хугацааны дараа арьсны өнгө сэргэх ажээ. Бэлдэхэд хялбархан, үр дүн гайхалтай.

Алтан товч цэцгийн хөлдөөсөн хандаар нүүрээ арчих

Өглөөний бас нэгэн үр дүнтэй дадал зуршил – нүүрээ алтан товч цэцгийн хөлдөөсөн хандаар арчих. Жижиг үрчлээ арилгаж арьсны бодисын солилцоог идэвхжүүлнэ. Өглөөний арьс сэргэж улаан туяа хацар дээр тань татахаас гадна арьс зөөлөрнө.

Хөнгөн зууштай яваарай

Хортой хөнгөн зууш – эрүүл амьдралыг сүйтгэгч. Чихэрлэг боов, жигнэмэг идэхэд муу зүйл огт байхгүй мэт санагдах хэдий ч статистик тоо өөрийг илэрхийлж байна. Үндсэн хоолны завсар хөнгөн зүйл идмээр санагдаад байвал эрүүл хүнс цүнхэлж яваарай. Үүнд жимс, бүхэл үрийн талх, тараг байж болно. Эрүүл бус хоол хүнс хэрэглэхэд сарын дараа гэхэд таны жинд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулна.

Шүдний утас хэрэглээрэй

Эрүүл шүд хүний эрүүл мэндтэй шууд холбоотой, өөрөөр хэлбэл зүрх судасны өвчлөл шүдтэй холбоотой болохыг саяхан тогтоосон. Тиймээс амны хөндийн ариун цэвэр сахих хэрэгсэлд шүдний утсыг заавал оруулна. Шүдний завсар орсон хоолны үлдэгдлийг цэвэрлэхэд тань тусална.

Хоолны дараа нэг алим иднэ

Хоол идсэний дараа шүдээ угааж байх ёстой хэдий ч тэр болгон цэвэрлэх боломж байхгүй. Үүнийг шийдэх маш энгийн бөгөөд амттай арга байна. Хоолны дараа нэг алим идэх. Амны хөндийн ариун цэврийг сахина, буйлны цусны эргэлтийг сайжруулж амны хөндийн хүчиллэг байдлыг тэнцвэржүүлнэ. Шинэхэн ногоо, жимсэнд дурлаж байнга идэж байгаарай.

Өдөр болгон контраст шүршүүрт орно

Хэдхэн минут л ороход эрүүл мэндэд нэн ашигтай. Контраст шүршүүрийн тусламжтайгаар зүрх, судасны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үүнээс гадна судас бүдүүрэх өвчлөлийн шилдэг эмчилгээ гэж үзэх болжээ.

Ажлын ширээн дээрээ стакан ус тавьж байгаарай

Ихэнх хүмүүс шингэний дутагдалд орж байгаагаа мэддэггүй. Эрүүл амьдралын хэв маяг баримтлахаар шийдсэн бол – тогтмол цэвэр ус ууж байх ёстой. Цай, кофе, хийжүүлсэн ундаа зэргийг үл тооцно. Савласан цэвэр ус биедээ байнга авч явж бай, бас ажлын ширээн дээрээ тавина. Ингэснээр онцын хүч, цаг гаргалгүйгээр байнга ус уух боломжтой болно. Илүү үр дүнтэйгээр уухыг хүсэж байгаа бол ухаалаг гар утсандаа сэрүүлэг тохируулж болно.

Самар идээрэй

Өдөр болгон 50 граммаас багагүй самар идэж байгаарай. Өөрийн дуртай ямар ч самар байж болно. Самранд агуулагдах омега-3 тосны хүчлийн ачаар зүрх судасны систем, үс, хумс бэхжинэ. Самар нь антиоксидант, Е амин дэм, ургамлын стеролын (муу холестерины хэмжээг бууруулна), кали, кальци, төмөр, магни болон цинкийн агууламж өндөртэй. Товчхондоо эрдэс бодис, амин дэмийн уурхай гэж үзнэ.

Унтлагын оймс өмсөөрэй

Зун нь нимгэн даавуун, харин өвөл нь ноосон оймс байж болно. Унтахаасаа өмнө шүршүүрт орж хөлөө хэдхэн дусал гаа нэмсэн кокосын тосоор тослоод иллэг хийж шингээсний дараа оймсоо өмсөөрэй. Энэ арчилгаа таныг удахгүй баярлуулна: өглөө нь таны хөл зөөлөн болсон байх бөгөөд сарын дараа гэхэд хөлийн улны арьс хатуурдаг тухай мартана биз.

Өдөр болгон ном уншаарай

Уншлагыг юугаар ч орлуулшгүй дадал зуршил болго. Уншсанаар та ой санамжаа сайжруулна, сэтгэн бодох, хийсвэрлэн бодох чадвар нэмэгдэнэ. Байнга ном уншдаг хүмүүс Альцгеймерийн өвчнөөс сэргийлнэ гэсэн судалгаа ч бий. Үүнийг дадал болгохын тулд хаа сайгүй ном тавь: ариун цэврийн өрөө, гал тогоо, орны хажууд. Цүнхэндээ ч ном хий. Ингэснээр нийтийн унаа, кафед аяга кофе уухдаа ч ном унших боломжтой болно. Унших дадал зуршилтай болохын тулд өдөрт 15-20 минут зарцуул, нэгэнт унших дадал зуршил суусан бол ном унших хугацаа өөрөө уртсаад ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *