Илүүдэл жингээсээ салах, унжсан гэдсээ татаж нарийхан бэлхүүстэй болохын тулд олон цагаар спорт зааланд хөлсөө гоожуулах шаардлагагүй. Хоолны тэнцвэрт дэглэм барьж өдөрт 30 минут зөв бэлтгэл сургуулилт хийхэд л хүссэн галбиртаа хүрч чадна.
Та бүхэндээ 10 өдрийн дасгалыг танилцуулж байна, ямар ч биеийн галбиртай хүнд тохирох бөгөөд биеийн бүхий л булчинд ачаалал өгнө. Заавал спорт зааланд очих хэрэггүй.