Насны ханиа сонгоход зөвхөн зүрх сэтгэлээ сонсохгүй, мөн зурхайн ордыг ч анхаарах хэрэгтэй. Зан чанар, хариу үйлдэл, сонирхол зэрэг нь од эрхэсийн байрлалаас шалтгаалдаг. Үүнийг мэдсэнээр таны цаашдын харилцаа тодорхойлогдохыг үгүйсгэхгүй.
Хонины ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Хонины ордныхныг хүчирхэг Ангараг удирдана. Уг гаригийн нөлөө Хонины ордны эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг тодорхойлох ажээ. Харилцаанаас бүсгүй хязгааргүй сэтгэл хөдлөлийг хүлээж байдаг. Тиймээс төлөв даруу эсвэл өөртөө итгэлгүй эр хүнийг тэд таашаахгүй л болов уу. Гэхдээ эр хүн мэдрэмжтэй бөгөөд романтик бол түүний зүрх сэтгэлийг эзэмдэж чадна. Энэ ордны бүсгүйн сэтгэлийг байнга сэргээх чадалтай эр хүн тохирно.
Үхрийн ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Үхрийн ордны эмэгтэйчүүдийн зүрхийг Сугар гариг удирдана. Эр хүний зүрх цуглуулагч, бусдын толгойг эргүүлэх чадалтай бүсгүйчүүд байдаг. Тэд сээтгэнэж чадахаас гадна эр хүний эргүүлэгт өөрсдөө маш амархан ордог. Ухаалаг эр хүн байхаас гадна тавих шаардлага нь өндөр биш байвал сайн. Энэ ордны эмэгтэйчүүд үнэнч байдлыг чандлахыг хүсдэг. Тэд хууран мэхлэлтийг уучилж чадахгүй.
Ихрийн ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
“Хөнгөн” эмэгтэйчүүдийг Буд гариг удирдана. “Аз жаргал”-д хөтлөх эрчүүдийг тэд хүсэн хүлээдэг. Боловсон, сайхан сэтгэлтэй, хамгийн гол нь – өглөгч эр хүн байх ёстой. Хэрвээ эр хүн ресторанд тооцоогоо хувааж төлөх, баглаа цэцгийн үнэ буулгах эсвэл хямдхан аялалыг сонгож байгаа бол Ихрийн ордны бүсгүй эргэлт буцалтгүй шийдэмгий сална. Хайр дурлалыг тэд өглөгч байдлаар үнэлдэг.
Мэлхийн ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Сарны эрхшээлд Мэлхийн ордны эмэгтэйчүүдийн зүрх сэтгэл байна. Энэ ордны эмэгтэйчүүд гоо сайхан, хүч чадал, үнэнч байдлаараа бусдаас онцгойрдог. Маш олон эрчүүд энэ ордны бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж авахын төлөө тэмцэнэ. Тэд эршүүд, зоримог, ганган бас царайлаг эрчүүдийг сонгохыг хүсдэг. Чухам ийм л эрчүүд тэдний сэтгэлийг шархлуулдаг юм. Ийм эр хүнгүйгээр тэд өөрсдийгөө аз жаргалгүйд тооцно.
Арслангийн ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Энэ ордны эмэгтэйчүүдийг Нар өөрийн дулаан, гэрлээр тэтгэдэг. Тиймдээ ч тэд халуун дулаан гэрэл цацруулдаг болов уу. Тэд эрч хүчээр дүүрэн, үүнийгээ ч зөв удирдаж чадна. Тэд эрчүүдтэй хайр дурлалын тоглоом наадах дуртай. Тоглоомдоо хэт улайрах бөгөөд нөхөрт гарсан ч бусадтай сээтгэнэх тохиолдол гаргана. Тэд бусдаас төдий л онцгойрохгүй эр хүнийг илүүд үзэж сээтгэнэх ажээ.
Охины ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Буд гаригийн эрхшээл дор хайр дурлалын харилцаа тодорхойлогдоно. Энэ ордны эмэгтэйчүүд эмэгтэйлэг, дур булаам. Тэдний мэдрэмж хөгжсөн учраас эр хүний сонголтонд төдий л алдаа гаргахгүй. Үнэнч, итгэл найдвартай эр хүн л тэднийг аз жаргалтай байлгаж чадна. Төгс биш эр хүнийг тэд тэвчээд гарч чадна. Тэд сонгосон эр хүнээ бусдын өмнө өмгөөлөх бүрэн чадвартай.
Жинлүүрийн ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Сугар гаригийн охид гэмээр. Эмэгтэй хүний аз жаргалыг мэдрэх хувь тавилантай төрсөн. Тэд тэнцвэрт байдлыг барих ухаантай төрцгөөсөн. Энэ зан чанар нь гэр бүлийн харилцаа үүсгэхэд ч мэдрэгдэнэ. Эмэгтэй хүнийг байгаагаар нь хайрлах тийм эр хүнтэй тэд аз жаргалтай амьдарч чадна. Тайван, найрсаг хамгийн гол нь буулт хийж чаддаг эр хүн байх ёстой.
Хилэнцийн ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Энэ ордны бүсгүйчүүдийг Дэлхий ван ивээлдээ авчээ. Гоо үзэсгэлэн, ад чөтгөр хоёул амилсан гэмээр эмэгтэйчүүд байна. Түүний гаргах зан авир, өөрөөр хэлбэл “тамын тойрог”-ийг даван гарах чадалтай эр хүн тохирно. Түүний зан авирыг тэвчих аз жаргалыг мэдрэх эр хүн. Энэ ордны эмэгтэйчүүд хартай, сонгосон эр хүн нь шилдэг – ингээд л хардах тойрог дуусахгүй.
Нумын ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Бархасбадь гаригийн ивээл дор байх эмэгтэйчүүд их хайрыг бэлэглэх сэтгэл хөдлөл ихтэй эрчүүдийг хайрлахгүй байж чадахгүй. Эр хүн гэдгийг тэд төгс төгөлдөршил утгаар нь хүлээж авахгүй. Тэд өөрсдөө ямар ч эр хүнийг өөрийн мөрөөдлийн эр хүн болгон өөрчилж чадна. Хамгийн гол нь эр хүн бүх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрөөр хэлбэл бага зэргийн дарангуйллыг тэвчих чадвартай эр хүн байна.
Матрын ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Санчир гаригийн ивээлд байх эмэгтэйчүүдийг ухаантай, өөртөө итгэлтэй, хүчтэй эр хүн эзэмдэнэ. Энэ ордны эмэгтэйчүүд оюуны өндөр чадамжтай тул өөртэйгөө өрсөлдөхүйц эрчүүдийг сонирхдог. Тэдний хувьд зөвхөн романтик сэтгэл хайр дурлалын харилцааг хөтлөх ёсгүй. Эр хүн хүчтэй, уйтгартай биш бол тэдэнд сонирхолтой.
Хумхын ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Тэнгэрийн вангийн ивээлд дор байх бүсгүйчүүд эрчүүдийг зөгийн цэцэг мэт л татна. Түүний зүрх сэтгэлийг эзэмдэхээр тэмцэж буй эр хүнд маш болгоомжтой хандана. Эмэгтэй хүний сэтгэл зүйг ойлгох, мөнгө олдог бас хайр дурлалыг наанатай цаанатай хүлээн авдаг эр хүнийг сонгоно. Тэдний хувьд гадаад төрх гол шалгуур болохгүй, үнэхээр хайрлаж байгаа эр хүнийг тэд зарчмаа умартан сонгоно.
Загасны ордны эмэгтэйчүүдэд тохирох эрчүүд
Далайн ван энэ ордны бүсгүйчүүдэд шууд нөлөөлнө. Эр хүн анхаарал хандуулж байвал тэд шууд толгойгоо мэдүүлж орхино. Эр хүний зүрх сэтгэлийг эзэмдэх, хайр дурлалаа батлах – энэ бүгд тэдний хувьд сул тал. Тэд шархалсан зүрх сэтгэлтэй хоцрох тохиолдол элбэг, үүндээ ч тэд удаан гунихрахгүй. Тэднийг хайрлах эр хүн мундахгүй олон.