Өөдөөс нь хараад сууж байгаа хүний бодлыг мэдэхийг хүсэхгүй хүн ховор биз ээ.
Энэ эрдэмд хэрхэн суралцаж болохыг танилцуулахаар шийдлээ. Хүний бодлыг унших нь ид шидийн мэт санагддаг үе ард хоцорчээ, одоо энэ чадвар энгийн үзэгдэл болсон байна.
Хүний бодлыг дэлгэсэн ном шиг унших, хөдөлгөөнөөр нь тухайн хүнийг ойлгох зэргийг урьд нь төдий л тоодоггүй байлаа. Хамгийн гол нь харилцан ярилцаж байгаа хүнийхээ нүдийг анхааралтай ажиглана. Үүнд ид шидийн зүйл огт байхгүй. Ганцхан анхаарал, бас дахин анхаарал.
Харилцан ярилцаж байгаа хүнийг унших үндсэн 7 арга байна:
- Харилцан ярилцаж байгаа хүний харц таны хажуугаар гарч байгаа эсэхийг анхаарна уу. Таны өөдөөс шууд ширтэж байгаа бол нуух зүйл түүнд алга. Тэгээд ч ярианы сэдэв түүнд маш сонирхолтой байна.
- Харц тулгарахаас зайлсхийж байвал өөр хэрэг. Эелдэг зангаасаа болоод л таны яриаг сонсож сууна.
- Таньтай ярилцаж байгаа хүн секунд тань руу ширтээд өөр тийш харцаа шилжүүлж байна уу? Энэ нь түүнийг тайван бус, ямар нэгэн айдастай байгааг илтгэнэ.
- Хүний харц хаана тусаж байгааг анхаарна. Дээш харсан бол үл тоомсорлож байна.
- Эсрэгээрээ доош харсан бол түүнд таагүй байна. Түүний ганц хүсэл – хүндхэн яриаг бушуухан дуусгах.
- Баруун тийш харсан бол – ямар нэгэн чухал зүйл санахыг хичээж байна. Зүүн бол – тухайн зүйлд таныг хэрхэн хандаж байгааг ойлгохыг хичээж байна.
- Дээш доош харц нь гүйгээд байвал аюулын дохио, тэрээр таны яриаг таслахаар шийджээ.
Өөдөөс харан сууж байгаа хүнийг хүнийг харцаар нь ойлгоход тийм ч хэцүү биш болохыг та мэдэж авлаа. Тиймээс хүний харцыг сайтар ажиглан хараарай, түүнийг та зөвөөр ойлгох болно. Баруун – танд үнэнийг нуух хүсэлгүй, зүүн бол – танд худлаа хэлж байна.