in ,

ГоёГоё

Бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, ноцтойгоор өвчлөхөд хүргэдэг xүчин зүйлс: Эдгээрийг мэдэж авснаар та бөөрөө өвчлөхөөс сэргийлж чадна

Бөөр нь цусны даралт тогтворжуулах, цусны улаан бөөм үйлдвэрлэх, глюкозийн тодорхой хэсэг, Д амин дэм үйлдвэрлэх ажээ.

Бөөрийг овсгоотой эрхтэн гэж хэлж болно. Шинэ хүн мэндэлж эхлэнгүүт өөрийн хүлээсэн үүргээ 150%-иар биелүүлж эхэлнэ. Нэг бөөр ажиллагаагүй боллоо гэхэд үлдсэн нэг бөөр нь 75%-иар ажлаа гүйцэтгэж чадна. Гэхдээ энэ чухал эрхтнийг үүргээ гүйцэтгэж чадахгүй болтол нь явуулах хэрэггүйг анхаарна уу.

Бөөрний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх дадал зуршил их байгааг эмч нар анхааруулж байна. Чухам ямар дадал зуршил бөөрөнд муугаар нөлөөлж байгаа болон эдгээрээс зайлсхийх аргыг та бүхэнд дараах нийтлэлээр хүргэхээр бэлдлээ.

Буруу дадал зуршил

Хортой дадал зуршил, жишээ нь, арxи, тамxи зэрэг нь бөөрөнд сөргөөр нөлөөлнө. Биед орох хорт бодис нь бөөрний ачааллыг эрс ихэсгэнэ. Биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд бөөр маш идэвхтэй ажиллах ёстой болдог. Бөөрний тэвшинцэр нь маш их хэмжээний цус өөрөөрөө дамжуулан татаж шээcээр хорт бодисоо гадагшлуулна. Энэ идэвхтэй үйл ажиллагаа ул мөргүй явагдана гэж үгүй. Бөөр хурдан муудаж, эрч хүчээ гээнэ. Үүнээс гадна, шар айраг хүртэл бөөрөнд ачаалал өгч бөөрний чулуу үүсэх шалтгаан болдог. Эрхтнүүдийн хэт их идэвхтэй ажиллагаа нь цус өтгөрөхөд нөлөөлнө, өөрөөр хэлбэл бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ.

Хортой дадал зуршилд кофег оруулахгүй байж болохгүй. Хүний биед орох кофеин нь бие махбодийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хангалттай хүчин зүйл болно. Кофе нь шээc хөөх үйлчилгээтэй тул бөөрөнд муу гэж үзэх бөгөөд бие махбодийг шингэний дутагдалд оруулахад хүргэдэг байна. Тиймээс өдөрт нэг аягаас илүүгүй кофе уухыг зөвлөе.

Дутуу нойр

Дутуу шөнийн нойр – бас нэгэн хүчин зүйл. Бие эрхтний эс, ялангуяа бөөрний эд эс шөнийн цагаар шинэчлэгддэг. Авах ёстой нойрноосоо 2-3 цаг дутуу аваад байвал бөөрөнд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Насанд хүрэгчид 8 цаг орчим унтах ёстой. Гэхдээ энэ цаг хүн болгонд харилцан адилгүй: зарим нэг нь 9 цаг, нөгөө нь 7 цаг байж болно. Дутуу нойр гэдгийг тухайн хүний авах ёстой нойрны цагаас бага цаг унтахыг ойлгоно. Дутуу нойртой явснаар хүний бие махбодь бүхэлдээ удаан ажиллаж эхэлнэ, тэр дундаа бөөр, үүнээс үүдэн хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Идэвхгүй байдал/хөдөлгөөнгүй байдал

Суугаа хэв маяг, хөдөлгөөний дутагдал нь бөөрөнд сөргөөр нөлөөлнө. Хөдөлгөөний дутагдалд байвал бие эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана. Цусны эргэлтийг сайжруулахын тулд бага ч болов гимнастик хийнэ: цаг тутамд бага багаар хөдлөхийг зөвлөе. Зөөлөн хөдөлгөөн нь бөөрөнд чулуу үүсэхээс хамгаална.

Шээcээ барих

Цаг тухайд нь ариун цэврийн өрөө орж биеэ хөнгөлж байх нь зүйтэй. Давсганд хэт их ачаалал өгөх нь сөрөг үр дагаварт хүргэж болохыг анхаарна уу. Бөөрөөр дамжин бодисын солилцоо явагддаг. Хэрвээ давсганд эсвэл шээгүүpт шээc удаан хугацаагаар хуримтлагдвал шээcний давс биежиж эхэлнэ. Энэ нь бөөрний чулуу үүсэхэд хүргэж болохыг анхаарна уу.

Хоолны дэглэм алдагдах

Хоол – бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжих чухал хүчин зүйл. Иймд хоолондоо анхаарал хандуулна уу. Жишээ нь, давсны хэт их хэрэглээ нь бөөрийг муутгадаг. Яагаад гэвэл бөөр гэх эрхтэн нь ус-давсны солилцоог хариуцдаг эрхтэн юм. Давсны дутагдал нь бөөрний чулуу үүсэх бас нэгэн шалтгаан. Хүний давсны өдрийн хэрэглээ нь 5-6 г ажээ.

Бөөр нь уургийн өндөр хэмжээнээс мөн өвдөнө. Уураг хүний биед хуримтлагдах ёсгүй, илүүдэл уураг бөөрөөр дамжин гадагшилдаг. Хэрвээ хэт их уураг хэрэглээд байвал бөөр ачааллаа дийлэхгүй болж ирнэ, мөн бөөрний чулуу үүсэх шалтгаан болох ажээ.

Хэт чанд дэглэм барих нь мөн бөөрөнд шууд нөлөөлдөг байна. Ялангуяа өөх хайлуулах хоолны дэглэм: бөөрийг “нүцгэлж” зохих хамгаалалтын давхаргагүй болгоход хүргэнэ. Хамгаалах давхаргаа гээсэн бөөрний ачаалал хоёр дахин нэмэгдэнэ: тэнцвэрт байдал алдагдаж, зохих шим тэжээлээ авч чадахгүйд хүрдэг байна.

Шингэн уух дэглэм

Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд шингэн уух дэглэм баримтална. Өдөрт ойролцоогоор 1,5-2 литр цэвэр ус ууна. Энэ хэмжээ нь шөл болон өөр бусад байдлаар авсан шингэнээс үл хамаарна. Ус нь биеийг хорт бодисоос цэвэрлэх зорилготой. Усанд хүчилтөрөгч агуулагддаг тул бүхий л эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *