Шүдний ёзоор нь ил гарч шаналж байгаа хүмүүс маш их байдаг. Хэрвээ таны буйл шамарч шүдний ёзоор ил гарсан бол заавал эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Шүдний эмчид үзүүлж шалтгааныг тодорхойлно.
Шүдний ёзоор ил гарсан өвчлөлийг шүдний эмч нарийн үзлэг хийж шалтгааныг тодорхойлон зохих эмчилгээг эхлүүлнэ. Өвчтөнд тун таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна шүдийг гэмтээх, нян үржих таатай орчин болдог байна. Нэгэнт л ёзоор ил гарсан бол цаг алдалгүй эмчид үзүүлээрэй, эмчилгээ ч удаан үргэлжлэх болохыг анхаарна уу.
Буйл шамарч байгаагийн шалтгаан
Дараах хүчин зүйл нөлөөлж байж болно:
- Буйлны өвчлөл
- Удамшил
- Хорт зуршил (тамхидалт, согтууруулах төрлийн ундаанд донтох)
- Амны хөндийн ариун цэвэр сахихгүй байх
Асуудлыг арилгахын тулд шалтгааныг тодорхойлно. Зохих эмчилгээг эхлүүлэхгүй бол шүд хорхойтох, үрэвсэх зэрэг таагүй өвчнүүд дагалдана.
Өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэх арга
- Гүнжидийн тос нь нян устгах үйлчилгээтэй. Та 1 ц.х тосоор өдөрт 2 удаа 5 минутаар амаа зайлна. Нян устгаад зогсохгүй буйл бэхжүүлнэ.
- Нян устгахын тулд өдөрт 2-3 удаа нэг аяга ногоон цай ууж байгаарай.
- Амны хөндийн үрэвслийг дарахын тулд зуун настын шүүсээр амаа зайлах эсвэл зуун настын шүдний оогоор угаана.
- Амны хөндийн үрэвслийг 1 х.х эвкалиптийн тосоор зайлж дарна. Уг тосоор зайлсны дараа амаа цэвэр усаар заавал зайлаарай.
- Буйл бэхжүүлэх, нян устгахын тулд 1 ц.х кокосын тосыг содтой хольж оо бэлдэнэ. Оогоор шүдээ угаана.
- Олон навчит ургамал нь шарх эдгээх, ариутгах үйлчилгээтэй. Гэмтсэн буйлыг эмчлэх зорилгоор өдөрт нэг удаа олон навчитын уусмалаар амаа зайлна.
Буйл шамрах, шүдний ёзоор гарч ирэх өвчин нь түгээмэл. Өвчний анхны шинж тэмдэг илрэнгүүт цаг алдалгүй шүдний эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ. Бидний санал болгож буй арга нь амны хөндийн ариун цэвэр сахих, өвчнийг даамжрахаас сэргийлэх ажээ.