in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Хэрэв та кофегүйгээр амьдарч чаддаггүй хүмүүсийн нэг бол дараах 7 зүйлийг заавал мэддэг байх хэрэгтэй

Бетховон өдөр болгон 60 үрээр бэлтгэсэн кофе уудаг байв, харин Вольтер өдөрт 50 аяга кофе уугаад 83 насыг зооглосон. Уг ундааны эсрэг үзэл бодолтой хүмүүсийг айлгаад байдаг баримтуудад үнэмших эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа биз?

Одоохон аяга кофе уух 7 шалтгааныг танилцуулж байна. Бонуст нь зуны кофены коктейл хийх жорыг танилцуулна.

Тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Кофе анхаарал төвлөрүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадварыг нэмэгдүүлдэг нь нууц биш. Гэхдээ дан кофе ийм үйлчилгээ үзүүлж чадахгүй, сахартай кофе хэсэг хугацаанд таны эрч хүчийг сэлбэж өгнө. Өөрөөр хэлбэл глюкоз, кофеины хослол тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг ажээ. Гэхдээ өлөн дээрээ огт кофе ууж болохгүй: энэ тохиолдолд кофе эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Даралт ихсэх

Аяга кофе даралт багасахаас хамгаална. Кофе уусны дараа зүрхний цохилт нэмэгддэг хүмүүс уухгүй байхыг зөвлөж байна. Өөр бусад гаж нөлөө илрэхгүй бол бага цусны даралттай хүмүүс кофе ууж болно, гэхдээ тун удахгүй таны бие махбодь энэ ундаанд дасаж эхлэх тул үйлчлэхээ болино биз ээ.

Дархлаа сэргээх

Хэд хэдэн улсад хийсэн судалгаанаас харахад кофены хэрэглээ нь наснаасаа эрт хорвоог орхих тохиолдлыг багасгаж байгааг баталжээ: өдөрт уусан аяга кофены хэмжээгээр эрсдэл багасна. Өдөрт уувал зохих кофены хэмжээ – 3 аяга. Дархлааны системийг идэвжхүүлж элэг, гэдэс ходоодны үйл ажиллагааг бэхжүүлдэг байна. Хамгийн гол нь шинэхэн чанасан кофе ууна. Уусдаг кофенд шим тэжээл багаас гадна химийн нэмэлт орц ихтэй тул хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө.

Толгойн өвчин дарах

Цэвэр кофенд агуулагдах кофеин нь толгойн өвчнийг дарах чадалтай. Гэхдээ анальгин зэрэг эмийг бүрэн орлож чадахгүйг анхаарна уу. Өвчин дарах эмэнд кофеины орц байдгаас гадна эмийн үйлчилгээг сайжруулах бусад орцууд байдгийг мартаж болохгүй.

Стресс болон депрессийн эсрэг үйлчилгээ

Сэтгэл санааг дээшлүүлэхийн тулд дофамин болон серотонин гормоны ялгаруулалтыг ихэсгэнэ. Нэг аяга кофе уухад л стрессийн үеийн тааламжгүй сэтгэл санаанаас салж болох ажээ. Кофеин нь төв мэдрэлийн системийг өдөөж стрессээс салахад тусалдаг байна. Гэхдээ кофенд агуулагдах кофеин л ийм үйлчилгээ үзүүлдэг болохыг анхаарна уу, цайнд агуулагдах эсвэл хийжүүлсэн ундаа, шоколаданд агуулагдах кофеин мэдрэлийн системийг өдөөх чадалгүй ажээ.

Ой санамж сайжруулах

Сэтгэл санаа дээшлүүлэх, ажлын чадвар нэмэгдүүлэхээс гадна ой санамжийг сайжруулдаг байна. Гэхдээ зөвхөн богино хугацааны ой санамжийг. Үүнд санаагаар унах зүйлгүй, эхлээд хүний мэдэж авсан бүх мэдээлэл богино хугацааны ой санамжид хадгалагддаг, цагийн дараа бидний мэдлэг удаан хугацааны ой санамжид “хуулагдаж” эхэлдэг.

Жин хасах

Кофе үнэхээр жин барих эсвэл хасахад нөлөөлдөг. Лептин гэх гормоны хэмжээ багассанаар илүүдэл жинд буюу өөхний хуримтлалд хүргэдэг, харин кофеин нь уг гормоны хэмжээг нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр кофенд дурлагчдын жин удаан нэмэгддэг, спортоор хичээллэсэн ч илүү их үр дүнд хүрдэг байх нь.

Бонус

Хүйтэн кофены жор маш их. Маш энгийн жорыг танилцуулъя.

  • Дурын кофегоо чанана.
  • Хөргөөд мөсний хэвэнд хийж хөлдөөнө.
  • Халуун өдөр аяга сүүн дээр хэд хэдэн хөлдөөсөн кофегоо хийнэ.

Кофены энгийн коктейл бэлэн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *