Зам тээврийн ослын статистик тоо, үүнээс хүүхдүүд яаж бэртэж байгаа сэдвийг энэ удаад хөндөх гэсэнгүй. Хүүхдүүд зам хөндлөн гарахдаа ч анхаарал болгоомжгүй байдаг болон энэ нь ямар үр дүнд хүргэж болохыг эцэг эх болгон мэднэ.
Хайртай үр хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалах дүрмийг танилцуулж байна. Зам хөндлөн гарахдаа машин харах эсвэл явган хүний замаар гарах тухай бид заахгүй.
Байрны үүдэнд ч гэсэн аюултай болохыг ойлгуулаарай
Буруу: Хороолол дундах зам аюулгүй гэсэн ойлголтыг хүүхдэд төрүүлэх. Энэ хэсэгт жолооч явган хүнд зам тавьж өгөх ёстой ч биелүүлдэг жолооч нар ховор.
Зөв: Байрны ойролцоох зам ч гэсэн аюултай, жолооч анхаарал болгоомж алдаж мэднэ гэдгийг хүүхдэдээ ойлгуулаарай.
Замаар зөвхөн машин явдаггүйг хэлж өгнө
Буруу: Зөвхөн машин явдаг замын тухай л хүүхдэдээ тайлбарлаж өгөх.
Зөв: Замаар мопед, унадаг дугуй ч гэсэн хурдан давхидаг бөгөөд мөргөлдвөл бэртэл гэмтэл авна гэдгийг хэлж өгөөрэй.
Гэрэл ойлгогч/цацруулагчид хэт найдах
Буруу: Хүүхдийг харанхуйд жолооч олж харна гэж найдах.
Зөв: Хүүхдийн хувцас дээр холоос харагдах газар гэрэл ойлгогч хадаж өгнө.
Хүүхдийг жолоочийн оронд тавих
Буруу: Хүүхдэд зөвхөн явган зорчигчийн үүднээс бүх нөхцөл байдлыг тайлбарлаж ойлгуулах.
Зөв: Машинд хүүхэдтэйгээ явж байхдаа жолоочид шууд ил харагдахгүй байгаа явган зорчигч, дүрэм зөрчих тээврийн хэрэгсэл, явган зорчигч зэргийг хэлж ойлгуулаарай. Энэ үед машин тормозлож зогсож амжихгүй болохыг сайн тайлбарлаж өгнө.
Зам хөндлөн гарахдаа зөвхөн хөлөөрөө
Буруу: Дугуйгаар эсвэл роликоор зам хөндлөн гарахыг хүүхдэд зөвшөөрөх.
Буруу: Дугуй, ролик зэргээсээ бууж явганаар зам хөндлөн гарахыг сурга.
Машины зогсоол ч гэсэн зам гэдгийг анхааруулж хэл
Буруу: Машины зогсоол дээр хүүхдийг дугуй, роликоор явж сургах.
Зөв: Зориулалтын аюулгүй талбай олж сургаарай.
Өөрөө дүрэм зөрчихгүй байх
Буруу: Хүүхэдтэйгээ цуг явж байхдаа түүнийг дуурайх хэрэггүй гэдгийг анхааруулсан ч гэсэн замын аюулгүй байдлын дүрэм зөрчих.
Зөв: Хүүхэд таны хийснийг давтах болно гэдгийг ухамсарлан ойлгож дүрэм зөрчихгүй байх.
Аюулгүй байдлыг төгс гэж үзэх
Буруу: “Жолоочийн үүрэг”, “Чамайг түрүүлж гаргана” гэсэн ойлголтыг хүүхдэд суулгахгүй байх.
Зөв: Дүрмийг хүн болгон чандлан сахидаггүйг хүүхдэдээ анхааруулаарай. Хэдий ногоон гэрэл ассан ч гэлээ зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой байх ёстойг байнга сануул.
Анхны тусламжийн чадварыг суулгах
Буруу: Гэр бүлийн гишүүд зам тээврийн осолд орохгүй гэдэгт найдаж анхны тусламжийн талаар мэдлэггүй байх.
Зөв: Танд хэрэг болохгүй гэдэгт итгэлтэй байсан ч хамаагүй анхны тусламж үзүүлэх талаар зохих мэдлэгийг заавал авах ёстой.