Та гадаадад аялж яваад ойр байгаа бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө авахаар шийджээ. Машин танд бэлэн мөнгө өгөхийн оронд таны картыг залгиж орхив. Энэ бол таагүй тохиолдол, харь оронд мөнгөгүй хоцрох гэж үү?
Бэлэн мөнгөний машинд картаа залгиулахаас урьдчилан сэргийлэх болон таагүй нөхцөл байдалд орсон бол асуудлаас хэрхэн гарах тухай зөвлөгөө өгөхөөр шийдлээ.
Бэлэн мөнгөний машин яагаад миний картыг залгив?
Таны картыг залгих олон шалтгаан бий. Хамгийн түгээмэл шалтгаануудаас дурьдвал:
Та 3 удаа буруу пин-код оруулсан. Бэлэн мөнгөний машин таныг бусдын карт хулгайлсан гэмт этгээд гэж бодсон.
Картын хугацаа дууссан эсвэл блоклодсон карт. Зарим нэг машин хугацаа нь дууссан картыг шууд залгидаг.
Карт гэмтсэн. Картын соронзон талбай гэмтсэн эсвэл мэдэгдэхүйц гэмтсэн бол бэлэн мөнгөний машин картыг эргэлзээтэй хэмээн шууд залгина.
Та бэлэн мөнгөний машинаас картаа авалгүй удсан. Та машинаас картаа 20 секундээс 1 минутын дотор аваагүй бол машин картыг мартсан хэмээн үзэж шууд залгина. Өөрөөр хэлбэл таны картыг гэмт этгээдүүдэд үлдээхгүй гэсэн үг.
Бэлэн мөнгөний машины хэвийн үйл ажиллагаа алдагдах. Энэ тохиолдолд дэлгэц дээр анхааруулга гарсан байх ёстой. Мөн танд алдааны кодтой чек ч хэвлэж өгнө. Гэхдээ машин ор тас ажиллахгүй байгаа бол чек гаргах боломжгүй.
Айх зүйлгүй, гэхдээ би яах ёстой вэ?
Юуны түрүүнд “Cancel” товчийг хэд хэдэн удаа дарна. Бэлэн мөнгөний машины дэлгэц бүрэн ажиллахгүй байх тохиолдол байдаг.
Ойрын 20 минутад бэлэн мөнгөний машинаас бүү холдоорой. Хэрвээ гацсан бол хэсэг хугацааны дараа хэвийн ажиллаж эхэлнэ.
Таны картыг гаргаж өгөөгүй бол бэлэн мөнгөний машиныг хариуцаж буй банктай холбогдож учрыг нь лавлаж асууна. Банкны холбогдох утас бэлэн мөнгөний машин дээр байгаа.
Карт олгогч банкны АТМ залгисан
Та азтай юм. Хэрвээ карт олгосон банкны бэлэн мөнгөний машин залгисан бол таны картыг хэдхэн цагийн дотор буцааж олгох боломжтой. Үүний тулд та дараах арга хэмжээг авна:
Банк руу утасдаж үүссэн нөхцөл байдлыг танилцуулна. Өөрийн хувийн мэдээлэл, картын дугаар, нууц асуултад хариулж картаа утсаар шууд блоклуулж болно. Харин таны картыг шууд газар дээр нь эсвэл тусгай хүснэгт бөглүүлж эргүүлэн авахыг хүснэ.
Өөр банкны бэлэн мөнгөний машин картыг буцааж өгсөнгүй
Энэ тохиолдолд та өөрийнхөө банктай холбогдохоос гадна бэлэн мөнгөний машин харьяалагдаж байгаа банк руу холбогдоно. Дараах арга хэмжээг авна уу:
Бэлэн мөнгөний машин харьяалагдах банк руу залгаж ямар аргаар картаа буцааж авч болох талаар лавлаж асууна. Цаг алдалгүй картаа блоклуулах хэрэгтэй.
Одоо өөрийн банк руу залгана. Картаа буцааж авахын тулд өөрийн карт мөн болохыг тодорхойлуулсан албан бичиг хэрэгтэй болно. Картыг буцаан олгох хугацаа 2 цагаас 1 долоо хоног байна.
Гадаадад картаа залгиулсан бол
Гадаадад амарч байхад картаа залгиулсан бол үнэхээр таагүй зүйл тохиолджээ. Энэ тохиолдолд картаа буцааж авах дүр зураг: өөрийн банктай холбогдож батламж албан тоот хүснэ. Албан тоотыг карт залгисан бэлэн мөнгөний машин харьяалагдах банкинд өгнө.
Гадаадад залгиулсан картыг буцаан олгоход хэдэн ч долоо хоног үргэлжилж болно. Тиймээс урьдчилан даатгагдсан байх хэрэгтэй.
Хэрхэн даатгагдах вэ?
Нэг банкны карт дахин захиалах. Амарч явахад яагаад карт залгисан, хэзээ буцааж авах зэрэг асуудлын араас гүйх цаг гарахгүй. Нэг картаа залгиуллаа гэхэд картанд байнгаа мөнгийг нөгөө карт руугаа гар утсаа ашиглан шилжүүлэх бүрэн боломжтой.
Байгууллагын харилцах утас бичигдээгүй бэлэн мөнгөний машинаар бүү үйлчлүүлээрэй. Зөвхөн картаа алдаад зогсохгүй мөнгө ч үгүй хоцорч болно.
Өөрийн банкны утсыг явахаасаа өмнө тэмдэглэж аваарай. Магадгүй картаа блоклуулах, мөнгөө өөр данс руу шилжүүлэхэд хэрэг болно.