Хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэх явдал юм. Энэ зарчим нь ямар ч өвчинд тустай, ялангуяа шинж тэмдэг илэрсэн үед маш чухал. Сар эсвэл түүнээс өмнө зүрхний шигдээсээр өвдсөнийг тань хэлж өгөх 8 шинж тэмдгийг танд хүргэе. Биеэ байнга чагнадаг хүнд бол хэрэгтэй биш ч бие биенийхээ эрүүл мэндэд анхаарал тавихад илүүдэхгүй. Хэрвээ та болон таны дотны хүмүүс өндөр эрсдэлтэйд орж байгаа бол илэрхий биш хүчин зүйлсийг ч мөн нийтлэлийн төгсгөлд оруулсан байгаа.
Ядаргаа сульдаа
Эмэгтэйчүүдэд энэ өвчний эрт үед илэрдэг илэрхий биш шинж тэмдэг бол ядаргаа. Эрэгтэйчүүдэд ховор илэрдэг.
Шинж тэмдэг: Ядаргаа нь биеийн болон оюун санааны ачаалалтай хамааралгүй, өдрийн төгсгөлд илүү нэмэгддэг. Энэ шинж нилээд мэдэгдэхүйц болох ба заримдаа та ороо засах, шүршүүрт орох ч тэнхэлгүй болдог.
Хоолны шингэц муудах
Дээд хэвлийн хөндий өвдөх, юм идээгүй байхад огиудас хүрэх /идсэний дараа мөн бөөлжис хүрэх/, эдгээр шинж тэмдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хоёуланд ижил илэрдэг.
Шинж тэмдэг: Зүрхний шигдээсээр өвчлөхөөс өмнө хоол шингээлт тогтворгүй болдог. Ялангуяа сэтгэл түгшсэн үед гэдэс өвдөж, тайвшрахад өвдөхөө больдог.
Нойргүйдэх, нойрондоо дарагдах
Мөн л өвчний эрт үед эмэгтэйчүүдэд илэрдэг шинж тэмдэг. Сэтгэлийн тавгүй байдал, ганцаардалтай холбоотой.
Шинж тэмдэг: Нойргүйдэл нь өөр шинжтэй байж болох ч зүрхний өвчний үед нойрондоо дарагдах мөн шөнө гэнэт сэрэх гэх мэт шинжүүд илэрнэ.
Амьсгал олшрох
Эрэгтэй, эмэгтэй хүмүүст зүрхний шигдээсээр өвчлөхөөс нэг эсвэл хэдэн сарын өмнөөс энэхүү шинж тэмдэг илэрдэг.
Шинж тэмдэг: Байнга толгой эргэх, агаар дутагдах
Үс шингэрэх
Үс унаж шингэрэх нь мөн зүрхний шигдээсийн шинж тэмдэг гэж эрдэмтэд үздэг. Өөр нэг анхдагч шалтгаан бол үсэн дэх картизол гормоны хэмжээ багассантай холбоотой.
Шинж тэмдэг: Толгойны оройгоос үс унаж эхлэх
Зүрх муудах
Эрэгтэйчүүдэд илүү түгээмэл илэрдэг ба эмэгтэйчүүдийн хувьд айх, сандрах, санаа зовох үед илэрдэг. Өөр өөр байдлаар гэнэт илэрдэг: хэм алдагдах ба тахикарди буюу зүрхний цохилт олшрох. Атеросклероз эсвэл бусад зүрхний өвчин, тахикарди нь ихэвчлэн дасгал хөдөлгөөн хийсний дараа тохиолддог.
Шинж тэмдэг: 1-2 минутаас илүүгүй үргэлжилнэ. Хэрвээ 2 минутаас илүү үргэлжилбэл толгой эргэж, сульдаж мэднэ.
Их хэмжээгээр хөлрөх
Өдөр, шөнөгүй их хэмжээгээр хөлрөх нь зүрхний шигдээсийн эрт үед хамаардаг. Эмэгтэйчүүдэд түлхүү илэрдэг (ихэвчлэн цэвэршилтийн үед хамаарна).
Шинж тэмдэг: Хүйтэн наалдамхай хөлс нь агаарын температур, дасгал хөдөлгөөнтэй хамааралгүйгээр илрэх. Шөнөдөө ихээр хөлөрч өглөөд даавуу нойтон байх.
Цээж өвдөх
Цээж өвдөх байдал нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд энэ шинж эрт үед илэрдэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд 30%-д нь л цээж хөндүүр өвддөг.
Шинж тэмдэг: Цээж өвдөлт нь зүүн гар, эрүү, хоолой, мөр, хүзүү гэдсээр мөн мэдэгддэг ба байнгын, түр зуурын байдалтай байдаг.
Эрсдэлтэй хүчин зүйлс
Жин ихтэй, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай эсвэл тамхи татдаг хүмүүст илүү эрсдэлтэй. Харин зүрхний өвчинд өртөмтгий байдаг хүмүүст илрэх тодорхой бус шинж тэмдгүүд байдаг. Үүнд:
- Чихний гэдэс нугаларах
- Зовхины дотор хэсэг шар өнгөтэй болох
- Алхахад шилбэний булчин өвдөх
- Чихний доторх үс их ургах (эрэгтэйчүүд)
- Цагаан үс эрт ургах (эрэгтэйчүүд)