in ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё ГайхмаарГайхмаар ХахаХаха ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Таны нүүр бол эрүүл мэндийн чинь толь юм. Та нүүрээ сайн анзаарч харвал биед чинь эрүүл мэндийн ямар асуудал байгааг мэдэх боломжтой!

Өрнийн анагаах ухааны сургаалиар – нүүр бол эрүүл мэндийн толь юм. Үүнийг үнэн гэдгийг бид мэднэ: бие эрхтэн эрүүл бус байхад нүүрэн дээр шууд илэрдэг. Харин бид нүүрэн дээр гарч ирсэн өвчний шинж тэмдгийг тэр болгон анзаардаггүйд л гол асуудал оршиж байна.

Та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл олгох үүднээс дараах мэдээллийг бэлдлээ.

1. Турж, эцсэн нүүр

Жин хаяж эхлэхэд юуны түрүүнд нүүрнээс турдаг. Учир нь турах үйл явц нь арьсны доорх өөхөн давхаргаас эхэлдэг бөгөөд нүүрний арьс маш нимгэн учир хамгийн эхэнд турдаг ажээ. Хэрвээ та турахаар шийдээгүй ч нүүрээрээ тураад байвал сайтар унтаж, шим тэжээлтэй хоол хүнсээр өөрийгөө тордох ёстой гэсэн шинж тэмдэг ажээ.

Хэрвээ та нүүрээрээ төрөлхийн туранхай биш бол шүү дээ, зарим нэг хүмүүсийн гавлын ясны бүтцээс шалтгаалж туранхай байдаг байна.

2. Эрт үрчлээ суух

Нарнаас арьсаа хамгаалаагүйн уршгаар гэнэт үрчлээ гарч болно. Учир нь нарны хэт ягаан туяа нь арьсыг эрт хөгшрүүлэх гол шалтгаан болдог.

Тийм учраас арьсандаа нарнаас хамгаалах тос байнга түрхэж байхыг зөвлөж байна. Зарим нэг мэргэжилтнүүд, үүлтэй байсан ч хамаагүй SPF-тэй тос түрхэхийг зөвлөжээ.

3. Нүүр хавагнах

Маш олон шалтгаантай байж болно, гэхдээ элбэг тохиолддог шалтгаануудаас дурдвал:

  • Биеэс шингэн гадагшлахгүй байх
  • Зүрх, судасны өвчлөл, шээсний замын өвчлөл
  • Хоолны дэглэм алдагдах, хоол ихдэх
  • Дутуу нойртой явах
  • Юуны түрүүнд ус, давсны тэнцвэрт байдлыг хангана: давсны хэрэглээг багасгаж, шингэн их уугаарай.

4. Улайх

Нүүрний улайлт нь харшлын шинж тэмдэг биш бол зүрх, судастай холбож үзэхээс гадна:

  • Тамхи татах
  • Биеийн хэм гэнэт унах
  • Халуун усанд хэтрүүлэн суух
  • Зүрх, судасны системийн өвчин
  • Иймд кофеин, шоколад, согтууруулах төрлийн ундаа, хурц халуун амтлагч, халуун хоол зэргийн хэрэглээг багасгахыг зөвлөж байна.

5. Арьс хуурайших

Нэг л төрлийн хоол хүнс хэрэглэх нь арьс хуурайшиж эрт үрчлээ суухад хүргэнэ. Энэ тохиолдолд чийгшүүлэгч эсвэл үрчлээний эсрэг тос ямар ч үр дүнгүй. Шим тэжээлтэй төрөл бүрийн хоол хүнс хэрэглэж шингэн их уусан тохиолдолд л таны нүүрний арьс өөрчлөгдөнө.

Эрүүл хоол буюу ногоо, жимс хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж ус их уугаарай.

6. Цонхийх

Хэрвээ таны арьс ердийн байгаагаасаа илүү цонхийгоод байвал төмрийн дутагдалд орж байгаагийн шинж тэмдэг. Хоол хүнсэндээ үхрийн мах, элэг, мөөг түлхүү хэрэглэх цаг болжээ. Эдгээрийн хажуугаар С амин дэмээр баялаг ногоо, жимс идээрэй.

7. Нүүр шаргалтах

Хэрвээ таны нүүрний арьс шар туяа суусан бол яаралтай эмчид үзүүл – төмрийн дутагдал эсвэл элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг илэрхийлж байгаа юм шүү.

8. Батга

Хэрвээ таны хоол хүнс өөх тос, сахар ихтэй бол нүүрний арьс тослогтож, батга гарах шалтгаан болно. Бас нэгэн шалтгаан бол гормоны өөрчлөлт юм.

Ямар ч шалтгаантай бай арьсаа арчилж, цэвэрлэх ёстой. Ингэснээр үржих бактерийг багасгах юм. Мөн эрүүл хоол хүнс хэрэглэж заншаарай.

9. Нүдний доорх хөх толбо

Дараах шалтгааны улмаас үүсдэг:

  • Стресс
  • Дутуу нойр
  • Унтахдаа толгойгоо буруу байрлуулах, магадгүй хэт өндөр дэр дэрлэдэг байж болно
  • Тамхи их татах, согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • Гормоны тэнцвэрт байдал алдагдах

Болж өгвөл 8 цагаас их унтах, стрессээ тайлах, мөн дэрнийхээ өндөр, намыг тааруулаарай.

10. Уруул омголтож хагарах

Цаг агаарын хүнд нөхцөл биш бол таны бие эрхтэнд амин дэм дутагдаж байгааг илэрхийлж байгаа юм: юуны түрүүнд А, Е болон D амин дэмүүд.

Уруулын зах хагарч, шархалж байгаа бол С болон В бүлгийн амин дэм дутагдаж байгааг илтгэж байгааг анхаарна уу.