in

Таны галзуурлын түвшин зурхайн ямар ордод төрснөөс шууд хамаарна. Итгэхгүй байгаа бол үүнийг уншиж, өөрийгөө хэр галзуу болохыг мэдээрэй

Та өөрийгөө босогч гэж боддог уу? эсвэл эсрэгээрээ таныг олон хүмүүс зэрлэг, галзуу гэдэг үү? Зурхайн ордоор өөрийгөө хэн болохыг мэдэж авцгаая.

Зугаатай зурхай. Таны галзуурал хэд вэ?

Хонь (3-р сарын 21-нээс 4-р сарын 20): галзуурлын түвшин – 30%

Ууланд авирахаар шийдсэн бол Хонины ордныхонтой л яваарай. Адал явдалд дуртай, хэзээд тусламжийн гараа сунгахад бэлэн байдаг. Тэд өөрийн төлөвлөсөн замаар явах бөгөөд алхам алхамаар зорьсондоо ойртоно. Тэдний толгойд олон төлөвлөгөө эргэлдэнэ, зарим нэг нь үнэхээр утгагүй. Тэдний эр зориг, эрч хүчинд атаархахаас ч өөр яах вэ дээ.

Үхэр (4-р сарын 21-нээс 5-р сарын 21): галзуурлын түвшин – 40%

Зөрүүд зан – энэ ордын онцлог. Хэнийг ч өөрийнхөө зөрүүд зангаар галзууруулж чадна: тэд өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд улайран дайрна. Энэ нь бусдад этгээд харагдах нь мэдээж. Тэд тал бүрийн авьяастай, зөөлөн сэтгэлтэй, сэтгэлийн хаттай.

Ихэр (5-р сарын 22-ноос 6-р сарын 21): галзуурлын түвшин – 100%

Хамгийн галзуу орд. Тогтворгүй, хөнгөн, өнөөдөр ямар байх нь урьдчилан таашгүй. Гэхдээ тэдэнтэй байхад хэзээ ч уйдахгүй. Тэдний түүх дуусашгүй. Адал явдлын эрэлд гараад ээдрээтэй асуудлыг ч тайлж чадна.

Мэлхий (6-р сарын 22-ноос 7-р сарын 22): галзуурлын түвшин – 90%

Сэтгэл хөдлөл өөрчлөмтгий. Гэрээсээ цухуйх дургүй. Харин нэг гарч шөнийн клубт таарвал болгоомжтой байхыг сануулж байна. Согтуурлын байдалд байгаа бол бүр ч санаанд оромгүй үйлдэл хийнэ. Тэдний толгойд юу эргэлдэж байдгийг чөтгөр л мэдэх байх.

Арслан (7-р сарын 23-наас 8-р сарын 21): галзуурлын түвшин – 80%

Тэд анхаарлын төвд байхыг хүсдэг, дуу шуутай үдэшлэг, олон найз нөхдийн дунд суух дуртай. Тэд амархан согтож хэл нь орооцолдох тул дотны найз нарынх нь нүүр улайх тохиолдол гарна. Тэдэнд тормоз байхгүй учраас цагтаа зогсох боломжгүй.

Охин (8-р сарын 22-ноос 9-р сарын 23): галзуурлын түвшин – 70%

Байнга өөр дээрээ ажилладаг, төгс байхыг эрмэлзэнэ. Хяналт, эрх мэдэл – түүний үндсэн сонирхол. Тэд сайн үйлс хийнэ, үүнийгээ магтуулах дуртай. Тэд бусдын өмнө төгс харагдах туйлын хүсэлтэй.

Жинлүүр (9-р сарын 24-нөөс 10-р сарын 23): галзуурлын түвшин – 30%

Тэд бүгдийг тэнцвэржүүлэхийг хүсдэг. Эсрэг хүйстнийхээ сонирхлыг татахын тулд ямар ч арга хэрэглэж мэдэх улс. Хүссэн зүйлээ авахын тулд юу ч хийхэд бэлэн.

Хилэнц (10-р сарын 24-нөөс 11-р сарын 22): галзуурлын түвшин – 40%

Хилэнцэт хорхойн хазалт үнэхээр аймшгийн. Тэдний хурдан шаламгайг гүйцэх хүн ховор. Мэдээж тэдэнд сул тал бий. Маш мэдрэмтгий хүмүүс байдаг, тэд романтик, эсрэг хүйстнээ дээд зэргээр халамжилж чадна. Сексийн амьдралын хувьд эцэс төгсгөл гэж байна уу гэмээр сэтгэгдэл үлдээнэ.

Нум (11-р сарын 23-наас 12-р сарын 22): галзуурлын түвшин – 50%

Тэд үнэнч, эрх чөлөөг эрхэмлэнэ. Тэдний эрх чөлөөг боох гэж оролдсоны хэрэггүй. Төрөл бүрийн санаа толгойд нь орохын зэрэгцээ өөрөө үүндээ төөрөлдөнө.

Матар (12-р сарын 23-наас 1-р сарын 20): галзуурлын түвшин – 60%

Хөдөлмөрч. Тэд хүнд ажил хүлээн авахаас айхгүй, шийдвэр гаргахдаа ч сайн. Тэд оюун ухаанаараа ч тэр, мэргэжлийн ур чадвараараа ч тэр гялалзана. Ямар нэгэн ажил удирдан эхлүүлсэн бол амжилттайгаар дуусгана.

Тэд буруу байсан ч өөрийнхөөрөө зүтгэх хандлагатай. Энэ нь хувийн амьдралд нь ч илэрнэ. Бүгдийг хяналтандаа байлгах хязгааргүй хүсэлтэй.

Бумба (1-р сарын 21-нээс 8-р сарын 19): галзуурлын түвшин – 20%

Өөрийнхөө хий хоосон онол дунд амьдарч буй галзуу профессорын дүр тохирно. Түүнийг хүссэн нь хурууныхаа үзүүрээр хөдөлгөх боломжтой тул хүмүүст амархан ашиглагддаг.

Загас (2-р сарын 20-ноос 3-р сарын 20): галзуурлын түвшин – 10%

Бусад ордуудыг бодвол галзуурлын түвшин маш бага. Тэд тайван, элгэмсэг, тэдэнд найдаж болно. Хэн нэгний ганцаардлыг багасгахын тулд өөрийгөө золиосолж чадна. Энэ нь түүнийг ухаантай, буурьтай харагдуулахад нөлөөлнө.

Энэ сонирхолтой зурхайтай та санал нийлж байна уу? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахаас гадна найз нөхдөдөө цааш түгээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *