in

Нарийхан бэлхүүстэй болох таны бодож байгаагаас ч илүү амархан: Доорх 4 алхмыг хэрэгжүүлээд итгэмээргүй үр дүнд хүрнэ

Нарийхан бэлхүүс – эмэгтэйчүүдийн мөрөөдөл байсан, одоо ч байгаа, байх ч болно. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн ойлголт өөрчлөгдсөөр ирсэн: туранхай, спортлог, том… Харин ганц л зүйл өөрчлөгдсөнгүй энэ бол нарийхан бэлхүүс. Хөх, бэлхүүсний харьцаа нь эмэгтэйлэг дүрийг тодотгож өгдөг байна. Гаж нөлөөгүйгээр хэрхэн нарийхан бэлхүүстэй болох вэ?

Хүссэн үр дүнд хүрэхийн тулд юуны түрүүнд асуудлын эх сурвалжийг тогтоох хэрэгтэй, дараа нь арга хэмжээ авч эхэлнэ. Бэлхүүс орчмын таргалалт нь дараах шалтгаантай байж болно:

  • Биед өөхний хуримтлал их болох – “бэлхүүс”-гүй байхын түгээмэл шалтгаан.
  • Биеийн тамираар хичээллэхгүй байх, нурууны буруу хөгжлийн улмаас “унжсан гэдэс” сууна.

Прессийн буруу дасгал хийх (жишээ нь, хажуугаар эргэх, бөгтийх дасгалууд нь хажуугийн булчингуудыг чангалдаг тул тус газрын хэмжээ томордог)

Нэгдүгээрт, анхааруулж хэлэхэд: хэрвээ та нарийхан бэлхүүстэй болохыг хүссэн бол илбэчин гарч ирээд л хоромхон зуур нарийхан болгоно гэж бүү найдаарай. Бүх аргуудыг хослуулсны үр дүнд зорилгодоо хүрнэ: зөв хооллолт, бэлтгэл сургуулилт…

Нуруу

Ядаад байх юу байх вэ гэж бодож байна уу? Зөв нуруу маш чухал гэдгийг бид багаасаа л мэднэ. Дэлгэцийн өмнө эсвэл сэтгүүлийн ширээний өмнө биеэ сул тавин сууж байгаа нь “гэдэс”-тэй болоход нөлөөлдөг гэдгийг харин тэр болгон мэдэхгүй байх. Бодит үнэн ийм л байна. Тийм учраас юуны түрүүнд та нуруутайгаа тэмцэнэ: яаж алхаж, сууж байна? Хоол идэж байхдаа ч гэсэн та зөв суух хэрэгтэй.

Прессийн булчинг зөв ажиллуулна – эс бөгөөс суугаа л бол гэдэстэй харагдах болно шүү. Эхлээд хэцүү ч гэлээ удахгүй дасна. Гэдсээ татан эгц суухыг амьсгалж байгаатай л адил энгийн зүйл болгож хэвшээрэй.

Бэлтгэлийн бүс

Бэлхүүстэй болгох бүсний зар сурталчилгаанд бүү авт. Мэдээж төгс үр дүн өгөх эд биш. Бүсний үндсэн зорилго бэлтгэл сургуулилтын үеэр “үр дүнтэй хөлөргөх”, өөр үйлчилгээ байхгүй. Өөрөөр хэлбэл таны бэлтгэл сургуулилтыг илүү үр дүнтэй болгоход дусал нэмэр болно л гэсэн үг.

Прессийн цогц дасгал

Энэ тохиолдолд гэдэсний булчин нэмэхгүй дасгалыг сонгох ёстойг анхаарна уу (өөрөөр хэлбэл, их биеийг эргүүлэх, хөл өргөх, хажуугийн планк зэргээс зайлсхийнэ). Таны хувьд:

  • Бөгтийх
  • Гэдийх
  • Хөл өргөх
  • Суух дасгалууд илүү тохиромжтой.

Гэдэсний өөх шатаах

Дан ганц гэдэсний өөх шатаах шилдэг арга одоогоор олдоогүй байгаа учраас өөр газруудаараа ч мөн турах нь. Бэлтгэл сургуулилтаас гадна өөхний хуримтлалыг багасгахын тулд грейпфурт, ханборгоцой, цагаан гаа хэрэглэнэ. Үүнээс гадна, нимбэгтэй ус их хэмжээгээр уугаарай. Бодибилдингийн тамирчдын бэлтгэлээс өмнө уух элдэв нэмэлт тэжээлүүд танд хэрэггүй. Та нарийхан бэлхүүстэй болохыг хүсэж байгаагаас бус эрүүл мэндгүй болохыг зориогүй.

Эцэст нь гэхэд нэг чухал зүйл байна: аливаа ажлыг эхлүүлэхэд сэтгэл санаа, санаачлага чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас өөртөө итгээд, зоригжуулаад байж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *