Цагааныг цагаан хэвээр нь хадгалж үлдэх – ажилласаг гэрийн эзэгтэй нарын шинж. Эрэгтэй хүний сорочкон цамц, цагаан хэрэглэл, хүүхдийн цамц, футболк, алчуур – энэ бүгдийг зөв угааж цэвэрлэх хэрэгтэй.
Цагааныг цагаан хэвээр нь байлгах аргуудыг та бүхэнд танилцуулж байна.
Цагаан хувцас угаах 5 нууц.
Хуучин толбыг арилгах
Цагаан хувцас дээр тогтсон толбыг арилгахад амаргүй, гэхдээ арилна. 3 нимбэгийн шүүс, 80 г угаалгын нунтаг, 1 х.х давс хэрэгтэй болно. Бүх орцуудыг холиод 2 л усанд хийж хувцсаа 1 цаг дэвтээнэ. Одоо хувцсаа энгийн аргаар угаагаарай.
Цасан цагаан зах
Цамцны зах хамгийн асуудалтай хэсэг болов уу. Хиртэй хэсгүүдэд сод түрхээд нимбэгээр үрнэ. 15 минутын дараа хувцсаа бүлээн усаар угаана.
Цагаан хэрэгсэл
Дараах уусмалыг бэлдэнэ: 2 нимбэгийн шүүсийг 1 литр усанд хийж хутгаад цагаан хэрэгслээ 40 минут дэвтээнэ. Дараа нь угаалгын машинаар угаагаарай.
Тансаг даавуу
50 мл аяга таваг угаагч угаалгын бодис эсвэл угаалгын нунтаг, 50 мл устөрөгчийн хэт ислийг 2 л усанд хийж хутгана. Бэлэн болсон уусмалд хувцсаа 30 минут дэвтээгээд бүлээн усаар зайлна. Шинэ юм шиг л гялалзана.
Цайруулахгүй
Нашатырийн спирт болон устөрөгчийн хэт ислийн тусламжтайгаар “цайруулахгүй” гэсэн санамжтай хувцсыг цайруулж болно. 5 х.х спиртийг 10 л усанд хийгээд дээрээс нь угаалгын нунтаг, 1 х.х содтой стакан ус нэмж угаалгын машинд угаана. 60 хэмийн халуун усанд.
Бусад зөвлөгөө
Цагаан хувцсыг 3 удаа өмссөний дараа угаахыг зөвлөж байна, ялангуяа цамц болон футболкыг.
Индүүний ормыг арилгахад амархан: шаргалтсан хэсгийг усаар норгоод хлорын уусмалаар арчина (1 ц.х хлорыг 1 л ус)
Цайруулагчийг болгоомжтой хэрэглэнэ. Цайруулагч бодис даавууны бүтцийг гэмтээдэг. Гэхдээ цагаан хувцас тань өнгөө алдаад шаргалтаад эхэлбэл энэ бодисыг хэрэглэхээс өөр аргагүй.
Цайвар өнгийн хувцас угаахаас өмнө “зайлах” горимыг салгана. Ингэснээр угаалгын машины барабаныг өнгөтэй даавууны хогоос цэвэрлэх боломжтой болно.
Магадгүй та өөр бусад аргуудыг мэддэг бол сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.