in ,

ГоёГоё

“Найзууд” цуврал дээрээс бидний урьд өмнө нь анзаарч байгаагүй 12 сонирхолтой зүйл

Тус олон ангит кино 13 жилийн өмнө гарч дууссан хэдий ч бид хайртай жүжигчдээ харахаас ер залхахгүй л байна. Кинонд ажигч шүтэн бишрэгч хүртэл анзаараагүй байж болох жижиг сажиг зүйлс их байжээ.

Бид бага зэргийн мөрдлөг хийж таны мэдэхгүй байж болох хэд хэдэн сонирхолтой зүйлийг олж илрүүлсэн юм.

Кофены газрын буйдан байнга сул байдгийн учир

Киноны гол дүрийн баатрууд хайртай кофены газраа орж ирэхэд ягаан өнгөтэй буйдан эзнээ хүлээж байсан мэт байнга л хоосон байдаг. Ажигч үзэгч эхний анги дээр л нэг зүйлийг анзаарсан байх ёстой, “Захиалгатай” гэсэн бичиг ширээн дээр бий. Төд удалгүй дараагийн ангиудад ширээн дээрх бичиг алга болсон нь мэдээж.

Эхний анги дээрээ Моника бүсгүй Рэйчел, Чендлер хоёрыг танилцуулдаг, харин тэд танилууд байсан юм

 

Эхний анги дээрээ Рэйчел хуримаасаа оргон кафед орж ирэхэд Моника түүнийг Жо, Фиби болон Чендлертэй танилцуулдаг. Киноны дараагийн ангиудыг үзээд байхад Рэйчел, Чендлер хоёр танил болох нь ойлгогдоно, яагаад гэвэл Росс залуудаа Чендлертэй найз байсан шүү дээ.

Моникагийн ажлын тавиур торгуулийн хуудсаар дүүрсэн

Моника бусдад өндөр шаардлага тавьдаг хүн – тийм ч учраас торгуулийн арга замыг ашигласан бололтой. Хэн нэгнийг загнах тоолондоо тэрээр долларын дэвсгэрт шилэнд хийдэг. Хураасан дэвсгэртийг нь харахад овоо л ууртай харагдаж байгаа биз дээ?

Шидтэй цонх

 

Моникагийн гал тогооны цонхыг мэдэх биз, гэхдээ үүнийг шидтэй гэдгийг нь тэр болгон анзаараагүй байж болох юм: цонхоор харагдах зүйл байнга өөрчлөгдөнө. Нэг бол туйпуун хана эсвэл алсад харагдах өндөр байшин. Бас өрөөний байрлалыг харахад ч гэсэн цонх зохицож өгөхгүй байгаа юм, гэхдээ гал тогоог саруулхан том харагдуулж чадсан нь үнэн.

Чендлер, Жо нарын өрөөний ханан дээр үе үе инээдтэй бичиг гарч ирнэ

Залуучуудын өрөөний хаалган дээр нэгэн жижиг самбар өлгөөтэй, самбар дээрх зүйл анги болгон дээр эсвэл хэдэн ангийн дараа байнга өөрчлөгдөнө. Жишээ нь, Чендлер, Моника хоёр болзож эхэлсэн тухай найз нартаа хэлэхэд самбар дээр тэдний нэрний эхний үсгүүд байдаг. Бас бус Чендлерийн Жод бичсэн илгээмж ч харагдана.

Нэг ангийн бичиг дээр жүжигчдийн овог, нэр өөрчлөгдсөн

Киноны 6-р цувралын 1-р ангийн эхний бичиг дээр жүжигчин болгоны овог дээр “Аркетт” гэж нэмжээ: энэ нь Кортни Коксын хуримтай холбоотой, тэрээр нөхөрт гараад Кокс-Аркетт болдог.

Россын төрсөн өдөртэй холбоотой будлиан

Найз нөхөд нь төрсөн өдрөө тэмдэглэж нас нэмээд байхад Росс мөнхийн залуугаараа – 3, 4 болон 5-р цуврал дээр байнга 29 насны төрсөн өдөр хийгээд байгааг өөрөөр юу гэж тайлбарлах вэ? Өдөр нь ч бас будлиантай: 12-р сард төрсөн гэх, бас 10-р сарын 18 гэх.

Найз нар нь Чендлерийн ярьсан онигоог сонсоод инээхгүй

Чендлерийн доог тохуу – гайхалтай л санагддаг юм. Ямартай ч найз нараас нь бусдад тэгж ойлгогдсон. Найз нар нь түүний ярьсан онигоог сонсоод хэзээ ч инээхгүй, гэхдээ нэг логик тайлбар бий: зураг авалтын багийнхан үйл явдлыг инээд хөөрөөр хэтэрнэ гэж эмээсэн бололтой.

Жоу сувилагч, агент – нэг л жүжигчин

 

Эстель нэртэй агент Жог санаж байна уу? Хачирхалтай нь, эхний цуврал дээр Россын хуучин эхнэрийн эх баригч бол агентын дүрийг бүтээсэн жүжигчин.

Этгээд ракурс

Моникагийн нууц өрөөг Чендлер онгойлгохоор хичээж байгаа тэр дүр зураг дээр өрөөг өөр өнцгөөс харуулдаг – энэ л буланд зураг авалт явагддаг байсан юм, тэд байрлалаа өөрчилсөн хэрэг.

Өөрчлөгдсөн хуримын даашинз

 

Эмилигийн хуримын даашинзыг Моника өмсөж үзэхээр шийдсэн тэр ангийг санаж байна уу? Дараа нь Фиби, Рейчел нарыг хань татаж хуримын даашинз өмсөхийг хүсдэг. Харин хуримын өдөр Эмили өөр даашинз өмссөн байсныг анзаарсан л байх ёстой (Рейчелийн өмсөж байснаас өөр). Тэр даашинз нь эхний анги дээрээ Барригаас зугтааж байхдаа өмссөн даашинзнаас ч бас өөр.

Сүүлчийн цувралын зураг авалтын үеэр Кортни Кокс жирэмсэн байсан

3-р цуврал дээр Фибийг хиймлээр жирэмслүүлсэн юм, учир нь Лиза Кудрогийн жирэмслэлтийг нуух гэж шүү дээ. Сүүлчийн анги дээр Кортни Кокс жирэмслэхэд асуудал тулгарлаа: кино зохиолоороо Моника, Чендлер нар өөрсдийн хүүхэдтэй байх боломжгүй учраас хоёр ихрийг өргөж авах ёстой. Жүжигчин бүсгүй том цамц өмсөж өөрийнхөө жирэмслэлтийг нуухыг хичээсэн ч тэр болгон амжилттай байж чадаагүйг та харж байна: зарим нэг хэсэг дээр том гэдэс нь мэдэгдээд байгаа биз?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *