in

Хэрэв та сонгосон замдаа эргэлзэх эсвэл танд таагүй мэдрэмж төрж байгаа бол Ертөнц танд ямар нэгэн дохио өгч байгаа гэж ойлгоорой

Concept of businessman choosing the right door

Бидний явж буй зам нэгэн газар хүрнэ, ямар замаар хэрхэн явах нь бидний сонголт. Бид замдаа төөрнө, нэг газар гацна эсвэл сонголтондоо эргэлзэнэ.

Хэрвээ та эргэлзэх эсвэл танд таагүй мэдрэмж төрж байгаа бол Ертөнц танд ямар нэгэн дохио өгч байгааг илтгэж байна. Чухам ямар?

 

Бие махбодийн бэртэл

Гар хуруу өвдөх эсвэл тохойгоо хүчтэй гэгч нь цохиод авсан уу? Энэ бол Ертөнцийн илгээж буй дохио. Дараагийн алхамаа сайтар бодож тайван хийхийг сануулж байна. Магадгүй та үүссэн нөхцөл байдлыг анзаарахгүй цааш явах гэж байж болно. Аливаад анхааралтай хандаж байна уу.

Байнга хоцрох

Замын түгжрэл, цаг хугацааны баримжаагаа алдаад байна уу? Таны анхаарлыг татах гэж буй Ертөнцийн илгээмж юм. Та өөрийгөө хэт дарамталж ядрааж байна, ингэснээр анхаарал суларч байгааг илтгэх ажээ. Амьдралын хэмнэлтэй зохицоод явахад та бүгдийг амжуулж байсан, хэмнэл алдагдангуут л таны амьдрал асуудлаар дүүрнэ.

Мартагнах

Байнга юмаа мартах, энд тэнд хаяад байна уу? Анхаарлаа хандуулж “газардах” хэрэгтэйг илтгэж байна. Мартагнах – тавьсан зорилгодоо дахин нухацтай хандах дохио.

Эд зүйлээ унагах, эвдэх

Та өөрөө амжилтын хаалгыг хааж байна. Хяналтаа сайжруулах цаг болсон байна. Ялангуяа ажил хэрэг зогсонги байдалд орсон бол шүү.

Эмх замбараагүй орон зай

Цэвэрлэгээ хийгээд байхад эмх цэгцэнд орохгүй байна уу? Бас л дохио. Энэ бол бодит байдлыг шууд илтгэж байна, өөрөөр хэлбэл та нөхцөл байдлыг бодитоор хүлээж авахыг хүсэхгүй, өнгөрснөө тавьж явуулж чадахгүй байгааг илтгэх ажээ.

Өвчлөл

Халдвартай өвчинтэй тэмцээд байхад ханиаднаасаа салж чадахгүй байна уу? Түр зогсоод ямар чиглэлд явж байгаагаа сайтар дүгнэ. Магадгүй та бусдын гаргасан шийдвэрийн төлөө яваад байж болно. Аливаа өвчлөл нь амьдралын хэв маяг, хэмнэлээ өөрчлөх цаг болсныг илтгэнэ.

Өөрчлөлтийн талаар бодохгүй байх

Таны сэтгэлийг юу зовоож байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу? Та бодолдоо дарамтлуулан толгойгоо элсэнд шургуулжээ. Яагаад гэдгийг мэдэх үү? Хариултыг сонсохоос айж байгаа болохоороо. Юу хийхээ сайн мэдэж байгаа ч арга хэмжээ авахаас айж байна.

Ажлын үүрэг даалгавар биелүүлэх асуудал

Ажлыг өндөр сэтгэл санаатайгаар эхлүүлээд тун удалгүй хүчгүй болж ажлаа дуусгаж чадахгүй. Сэтгэлийн тэнцвэрт байдлаа олж өөрийгөө хүчлэх ёстойг илтгэж байна. Таны хэрэгжүүлэхээр эхлүүлсэн төсөл таны хүсэл зорилгод нийцэхгүй байна.

Айдас, байнгын стерсс

Шинэ өглөө айдсаар эхэлдэг бол та өөрийн байх ёстой газраа биш байна. Эргэлзээгүй, айдас ямар ч шалтгаанаар үүссэн байж болно, ямартай ч та эх үүсвэрийг нь олж тогтоох хэрэгтэй. Мөн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийх болсныг илтгэх ажээ.

Уйтгар гуниг

Амьдрал уйтгартай санагдаад байвал та өөрийн эрч хүчийг шавхаж чадахгүй байгааг илтгэж байна. Хүний амьдрал гэдэг боломжоор дүүрэн, тийм учраас уйтгарлах ямар ч шалтгаан байж болохгүй. Та яг л робот шиг ажиллаж амьдарч байгаа учраас уйтгарт автаж байна. Амьдралын эрч хүчтэй, сонирхолтой өнгөрөөх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *