Цаг агаар үе мөчинд үнэхээр нөлөөлдөг, ялангуяа үе мөчний өвчтэй хүмүүсийн хувьд илүү мэдрэг байдаг ажээ.
Гиппократ зарим нэг өвчнийг цаг агаартай холбож үзсэн тэр цагаас эхлэн эрдэмтэд судалсаар ирсэн бөгөөд гэрийн нөхцөлд үе мөчний өвчнийг намдаах арга замыг олсон байна.
Үзэмтэй жин архи/gin
Энэ арга дундад зууны Англиас гаралтай бөгөөд жинийг аливаа өвчнийг дарахад ашиглаж иржээ. Үзмээ жинд хийж дэвтээгээд өдөр болгон бага багаар ууна.
Сонгины цай
Сонгиноо арилгаж жижиглэн хэрчээд стакан халуун усанд 20 минут хандална. Шүүгээд, дээрээс нь нимбэг, цагаан гаа, өөрийн дуртай жимсний нектар зэргээр амталж халуунаар нь ууна.
Гоньд
Энэхүү амтлагч нь төрөл бүрийн өвчнийг дарах чадалтай. Загас, мах, ногоогоо гоньдоор амтлан идэж байгаарай.
Цагаан гааны цай
Үрэвслийг дарах үйлчилгээ үзүүлдгийг та мэднэ биз. Цагаан гаатай цай бэлдэж уугаарай. Цагаан гааг халуун усанд 15 минут хандлахад л цай бэлэн.
Лаванда
Цэцгийн анхилуун үнэр нь таны өвчнийг мартахад хүргэнэ. Түгших гормон болон кортизолын хэмжээг багасгаснаар та өвчнөө мартахад нөлөөлдөг ажээ.
Хадаасан цэцэг
Өвлийг санагдуулам уг ургамал үе мөчний үрэвслийг гайхалтай дарж чадна. Үүнээс гадна яс, уян холбоос зэрэгт нэн чухал бодис ихээр агуулдаг ажээ.