in

Лед гэрэл дотроо маш олон төрөлтэй тул сонголтоо зөв хийхэд тань энэхүү зөвлөгөө танд тусална

Хуучны шар чийдэн сонгож ядаад байх зүйлгүй сайхан байжээ: гэрэлтэх хүчин чадлаараа л ялгагдана. Харин шар гэрлийн залгамж халааг авсан ЛЕД гэрлийн хувьд маш олон төрөлтэй ажээ.

ЛЕД гэрлийн тухай

Гэрэлтэх чадал

ЛЕД гэрлийн гэрэлтэх чадлыг люмениар хэмждэг – лм, lm. Тасалгаагаа хэдий хэр их гэрэлтүүлэх нь таны сонирхол, гэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан горимыг баримтлахыг зөвлөж байна:

Чийдэнгийн гэрэлтэх чадлыг хүснэгтээс харж болно. Мөн ЛЕД гэрлийн чадал болон тоог жирийн чийдэнтэй харьцуулан үзүүлэв:

Хүснэгтээс харахад ЛЕД гэрэл цахилгааны хэмнэлттэй байгаа нь тодорхой бөгөөд уг чийдэнг өргөнөөр ашиглах гол шалтгаан болсон юм.

Гэрлийн спектр

Чийдэн сонгоход чийдэнгийн гэрлийн спектр гол шалгуур болно. Гэрлийн спектрийг Кельинээр (К) хэмжинэ. К-ийн хэмжээ багасах тусам халуун нэмэгдэнэ.

Гэрийн нөхцөлд шаргал өнгийг илүү тохиромжтой гэж үздэг: сэтгэл тайвшруулж дулаан уур амьсгалыг бий болгоно. Дулаан цагаан өнгө ажлын байранд тохиромжтой – ажлын чадамжийг дээшлүүлнэ. Хүйтэн цагаан өнгө нь хүн амьдардаггүй ахуйн хэрэгцээний тасалгаанд хэрэглэнэ.

Цахилгаан хэлбэлзлийн мэдрэмж болон гэрэл дамжуулах индекс

Шар гэрэл нь цахилгааны хэлбэлзэлд анивчдаг бол ЛЕД гэрэл аливаа цахилгаан хэлбэлзэлд тэр болгон анивчаад байдаггүй.

Дэлгүүрээс чийдэн худалдан авахдаа хэлбэлзэл даах чадвартайг сонгож авна.

Гэрэлтүүлгийн үед бусад зүйлсийн өнгийг бодитоор харуулах чадварыг гэрэл дамжуулах индексээр тодорхойлно. CRI (color rendering index) эсвэл Ra гэсэн индексээр тэмдэглэх ажээ. CRI-ийн хэмжээ дээшлэх тусам өнгийг бодитоор харуулах чадвартай.

Гэрт 80-аас багагүй CRA эсвэл Ra-тай гэрэл сонгоно.

Гэрэлтүүлэх өнцөг

ЛЕД гэрэл нь зөвхөн өмнөө байгаа хэсгийг гэрэлтүүлдэг: гэрлийн хугарлаас цааш муу гэрэлтүүлнэ. Тийм учраас чийдэнгийн тоо болон байрлалд анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнээс гэрэлтүүлэх өнцөг шууд шалтгаална. Төрөл бүрийн чийдэн 30-аас 360 хэм хүртэл байж болно.

Гэрлийн пульс/анивчих

Чанарын шаардлага хангаагүй гэрэл байнга анивчдаг. Энэ нь хүний нүдэнд мэдэгдэхгүй ч гэлээ мэдрэлийн системд муугаар нөлөөлж цаашлаад хараанд муугаар нөлөөлж эхэлдэг.

ЛЕД чийдэнгийн хувьд 5-15%-иас ихгүй пульстэйг сонгоорой.

Ашиглах хугацаа болон үйлдвэрлэгчид

ЛЕД гэрлийн ашиглах хугацаа дунджаар 10,000 – 50,000 цаг байна. Уг ашиглах хугацаа нь онолын төдий тоо, амьдрал дээр шалгах ямар ч боломжгүй.

ЛЕД гэрэлд 1-5 жилийн баталгаа өгдөг хэдий ч үйлдвэрлэгч бүрээр баталгаат хугацаа харилцан адилгүй. Дэлгүүрийн үүрэг – баталгаат хугацаанаас эрт шатвал сольж өгөх ёстой.

ЛЕД гэрлийн үйлдвэрлэгчид өнөөдөр тоо томшгүй их. Тэд бүгд бүтээгдэхүүнийхээ үзүүлэлтийг бүрэн бичдэггүй нь харамсалтай.

ЛЕД гэрлийг хэрхэн зөв сонгох вэ?

Таатай орчин үүсгэн удаан гэрэлтэх,  эрүүл мэндэд хор нөлөөгүй, цахилгаанд хэмнэлттэй чийдэнг зөв сонгохдоо дараах зөвлөгөөг баримтална:

Гэрийн нөхцөлд гэрлийн спектр нь 3000 К-ээс хэтрэх ёсгүй. Хэрвээ ажлын байр гэрэлтүүлэх гэж байгаа бол 4000 К-тэй чийдэн сонгоно. 6000 К-г зөвхөн агуулах зэрэгт ашиглахыг анхаарна уу.

110-230 В-тэй гэрэл сонгоно.

Гэрлийн индекс нь 80 CRI-аас ихгүй байна.

Чийдэнгийн пульс нь 15%-иас хэтэрч болохгүй. Дэлгүүрт шалгахад маш амархан: чийдэнгээ ажиллуулаад ухаалаг утасны камераа асаагаарай. Пульс өндөртэй бол камер ажиллаж байгаа утасны дэлгэц анивчих болно.

Чийдэн бүрэн ажиллагаатай эсэхийг заавал шалгаж авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *