in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Зүрхний шигдээс болох гэж байгааг бидний бие дараах 6 байдлаар урьдчилан мэдэгддэг. Эдгээрийг мэдээд авчихвал та амь насаа аварч чадна!

Наснаасаа эрт нас барах явдал өнөө үед ихэсжээ. Ялангуяа зүрхний шигдээс өвчнөөр. Хэт ачаалалтай ажиллах, эрүүл бус хоолны дэглэм баримтлах, дутуу нойртой явах … Эрүүл мэнд муудах нь биднээс шууд хамааралтайг анхаарна уу.

Энэ удаад амьдралын эрүүл хэв маягийг баримтлах ч юм уу, бага ядарч бай гэж зөвлөхгүй. Харин багаар бодоход сарын өмнө бидний бие махбодь нүүрлэж буй зүрхний шигдээс гэх аюулын дохиог өгч байдаг тухай танилцуулах гэж байна. Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авах вэ?

1. Ядрах

Артерийн судас нарийсч таны зүрхний цусан хангамж муудна. Цаашлаад цусан хангамжийн системийн хэвийн үйл ажиллагаа хүндэрнэ гэсэн үг. Үүний анхны шинж тэмдэг – нойрмоглох, туйлдаж ядарсан мэт мэдрэмж байх ажээ.

2. Дутуу амьсгал авах

Таны зүрх цусаар дутагдаж байгаа бөгөөд уушгины хүчилтөрөгч багасна. Энэ хоёр эрхтэн бие биенээсээ маш их хамааралтай. Нэг нь хэвийн ажиллахгүй бол нөгөө нь хэвийн ажиллаж чадахгүй. Хэрвээ амьсгал тань тогтмол биш байвал эмчид яаралтай хандана уу.

 

3. Бие сульдах

Хэрвээ бие тань сульдаад байвал цусан хангамж дутагдаж байна гэсэн үг. Таны булчин өөрт шаардлагатай хүчилтөрөгчөөр хангагдаж чадахгүй байна. Ямар нэгэн шалтгаангүйгээр ухаан алдвал зүрх судасны хэвийн үйл ажиллагаа маш хүндээр алдагдсан болохыг илэрхийлж байгаа тул эмчид заавал үзүүлэх цаг болжээ.

4. Толгой эргэх, хүйтэн хөлс гарах

Тархинд очих цусны дутагдал нь амь насанд аюултай. Хэрвээ үе үе хүйтэн хөлс гарч толгой эргэдэг бол эдгээр шинж тэмдгийг тоолгүй орхиж болохгүйг анхаарна уу.

5. Цээж дээр дарах

Хэрвээ цээж дээр тань маш хүчтэй дараад байх шиг мэдрэмж төрвөл маш муу байгаагийн шинж. Тоохгүй яваад байвал мэдрэмж улам хүчтэй олон давтамжтайгаар мэдрэгдэх болно. Энэ нь тун удахгүй зүрхний шигдээс болохыг илтгэж байгаа болно.

 

6. “Хүйтний” хам шинж

Ямар ч шалтгаангүйгээр ханиад томууны шинж тэмдэг илэрч байвал мөн л зүрхний шигдээсийн дохио. Зүрхний шигдээсээр өвдсөн хүмүүс хэдхэн хоногийн өмнө шалтгаангүйгээр “хүйтэн” ч юм уу “хөлдөх” гэж байгаа мэдрэмж төрсөн байсан тухай өвчний түүхэнд бичигдсэн байдаг байна.

Хэрхэн урьдчилсан сэргийлэх вэ?

Хэрвээ танд өөрт тань эсвэл таны ойр дотны хүмүүст эдгээр шинж тэмдэг илэрсэн бол эмчид цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Зүрхний шигдээсийг таслан зогсоох арга бол эмчилгээг анхны үе дээр нь цаг алдалгүй эхлүүлэх юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *