in

Сүрэг золбин нохой болон галзуу нохойн дaйралтаас өөрийгөө аврах 7 арга – Таны эрүүл мэнд, амь насыг аварна

Гудамжинд орон гэргүй золбин нохой их явдаг. Ялангуяа зах, гэр хороолол, дэлгүүр цайны газрын үүд хавьцаа их таарна. Орон гэргүй яваа нь тэдний буруу биш, энэ бол хувь тавилан юм уу даа. Эдгээр орон гэргүй ноход хүмүүст аюул учруулах нь элбэг. Тэдний ихэнх нь галзуурсан байх бөгөөд энэ нь халдвартай гэдгийг мартаж болохгүй.

Хэрвээ та сүрэг золбин нохойтой таарвал биеэ хэрхэн авч явах ёстой вэ эсвэл галзуу нохой дaйрвал та ямар арга хэмжээ авах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ. Энэ нөхцөл байдалд хамгийн гол нь сандрахгүй байх хэрэгтэй, жирийн гэмгүй иргэд рүү дaйрвал юу болдгийг араатанд ойлгуулах хэрэгтэй.

Өөртөө итгэлтэй байх

Нохой бусад араатны адил айдсыг мэдэрдэг. Хэрвээ нохой дaйрахаар ирвэл юуны ч тухай бодох хэрэггүй, зоригтой бай. Нүд рүү нь ширтээд шаардлагатай бол “Жов”, “Цаашаа” гэж чангаар огцом хэлнэ.

Хэрвээ нохой галзуу өвчинтэй бол энэ бүх нөхцөл байдал өөрчлөгдөнө. Ийм нохойноос аль болох зайгаа барьсан нь дээр. Хэрвээ нүүр тулгарвал аажим, огцом хөдөлгөөн хийлгүйгээр холдоно. Энэ үед нохойн харцыг хянаж байгаарай.

Сатааруулах

Нохойн зан ааш улам ширүүсч эхэлбэл юугаар ч хамаагүй анхаарлыг нь сатааруулна. Ямар ч үнэтэй хүрэм, цүнх байсан хамаагүй: эмнэлэгт очиж 40 удаа хатгуулахаас үнэтэй зүйл гэж байхгүй болов уу. Тэгээд ч амьдралынхаа туршид мартаж чадахгүй бие, сэтгэлийн шархтай үлдэхийг хэн ч хүсэхгүй биз дээ?

Хуцахыг нь бүү тоо

Нохой хуцахыг сонсоод л айж зугтаадаг хүмүүс байдаг. Энэ бол буруу. Хэрвээ нохой дaйрахаар шийдсэн бол хэзээ ч хуцахгүй гэдгийг санаж яваарай. Дуугарлаа гэхэд бөглүүгээр архирах болно. Нохой өөрийнхөө орон зайнаас гадны хүнийг л зайлуулах гэж хуцаж байгаа юм.

Нохой руу нуруугаа харуулах нь бүү хэл хажуугаараа ч холдож болохгүй. Хэрвээ ийм байрлалаар холдвол таныг үнэхээр айлгаж чаджээ гэж ойлгоод дaйрах санаа төрж болох юм.

Хоолой руу онилно

Хэрвээ нохой дaйрч эхэлбэл нуруугаараа хана тулахыг хичээгээрэй, нохой таныг газар унагааж чадахгүй. Хүрмээ тайлах эсвэл цүнхээ урдаа барина. Амьтан инстинктээрээ шүдэндээ зууж чангаах болно. Энэ үеийг ашиглан хөлөөрөө хоолой руу нь өшиглөнө.

Гараа ашиглах

Нохой хэзээ ч дaйрч болно, харин танд өөрийгөө хамгаалах эд зүйлс байхгүй бол яах вэ? Энэ үед дaйралтаас гарах үр дагаврыг багасгах арга хэмжээ авна: их биеийг бага зэрэг хазайлгаж дaйрч байгаа нохойн өөдөөс гараа өргөнө. Нохой дaйрахад гараа урагшлуулаарай.

Нохой гарын хөдөлгөөнд хариу үзүүлж шуунаас зуураад авах байх. Хэрвээ хөлөөрөө чанга өшиглөж чадаагүй бол газар унагаагаад бүх хүчээрээ цохиж нохойг айлгахыг оролдоорой. Айсан нохой таны гарыг тавина.

Сүрэг

Хамгийн аймшигтай нь сүрэг галзуурсан нохойтой учрах. Энд цаг алдах хэрэггүй, гэхдээ сандрах ч илүүднэ. Сүргийн ахлагчаас өөрийгөө хамгаалах гэсний ч хэрэггүй – ахлагч нь сүргийн хамгийн том биетэй, хүчтэй нохой байна. Сүргийн ахлагч юу хийнэ бусад нь бүгд дагана: хуцна, дaйрна, хазна. Хазахаар хамгийн эхэнд дaйрсныг нь цохиорой эсвэл хамгийн сул доройг сонго. Амжилттай цохиж чадвал сүргийг айлгаж чадна гэсэн үг.

Хамгаалах зүйл

Хийн буу, цахилгаан бороохой зэрэг бие хамгаалах хэрэгсэл авч явдаг бол маш сайн хэрэг. Танай гэр орчим золбин нохой их явдаг бол тоглохоор гадаа гарсан хүүхдэдээ ядаж шүршдэг үсний лак бариулж гаргаарай.

Хэрвээ ойр орчим аваад шидчихээр чулуу ч харагдахгүй байвал газраас хий хоосон зүйл авч шидэх гэж байгаа мэт дүр исгэнэ. Нохой өөрийн мэдэлгүй аюулыг мэдэрч зугтааж болно.

Дээрх зөвлөгөөг санаж явахад илүүдэхгүй, хэзээ гай тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Нохойг бүү өд, тэдэнд сайхан сэтгэлээр хандаарай. Чухал мэдээллийг бусадтай хуваалцахаа ч бүү мартаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *