in

Юу вэЮу вэ ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Хүүхдүүддээ энэ талаар заавал анхааруулж хэлж өгөөрэй. Дараах газруудад зургаа авахуулж хэрхэвч болохгүй!

Амьдралын агшин хормыг гэрэл зурагнаа буулгах нь дараа нь дурсамжтай сайхан байдаг. Олон жилийн турш тэр өдрийг санагдуулна. Технологийн өндөр хөгжилтэй өнөө үед хором бүрийг алдалгүй гэрэл зурагнаа буулгах боломжтой болжээ. Харин гэрэл зураг хүний энергийг хулгайлдаг гэж зөн билэгтнүүд үзэж байна. Ялангуяа буруу газар авахуулсан зураг хүнд зовлон авчирч болзошгүй ажээ.

Гэрэл зурагтай холбоотой маш олон мухар сүсэг байдаг. Та бүхэнд илүү их түгээмэл гэснийг нь танилцуулах гэж байна. Итгэх эсэх нь таны л хэрэг.

Хаягдсан барилга

Хаягдсан байшинд зургаа бүү даруул. Амьдралын эрч хүчийг авч, энергийг бууруулдаг.

Оpшуулгын газар

Ийм таагүй орчинд ч бас зургаа даруулах хүсэлтэй хүн байна гэж үү? Ганц удаа ч болов даруулсан зураг таныг энэ газартай холбож магадгүй. Үр дүнд нь та хүндээр өвдөж болно.

Унтаж байгаа хүн

Унтаж байгаа хүмүүс сөрөг энергид илүү өртөмтгий байдаг гэж ярьдаг. Хэрвээ унтаж байгаа хүний гэрэл зураг муу хүний гарт очвол хараал хийхэд маш хялбар болно.

Толь

Өөрийнхөө болон бусдын зургийг толины тусгалд бүү авч байгаарай. Толинд туссан бүх эд зүйлс, хүний энергийг хадгалдаг гэж үздэг. Толь сөрөг энергийг цуглуулах дуртай гэж үзэх ажээ.

Хүрхрээ

Арын фон болж байгаа хүрхрээ чамд муу зүйл авчирна гэж үздэг. Усны хүчтэй урсгал нь хүний эрч хүчийг хамт аваад явна гэсэн ойлголттой холбоотой ажээ.

Нэг нас хүртэлх хүүхэд

Үнэхээр зургийг нь авч тэсэхгүй байгаа бол бусдад бүү үзүүл. Хүүхэд аливаа энергийн өмнө хүчин мөхөс байдаг.

Гэрэл зургаа зөв хадгалаарай

Нэг гэрэл зургийн цомогт эсвэл компьютерийн нэг хавтсанд үхсэн болон амьд хүмүүсийн зургийг цуг хадгалахгүй. Ингэснээр та төрөл бүрийн энергийг хольж байгаа хэрэг болно. Хэрвээ таны ойр дотны хүний бие муу байгаа бол гартаа зургийг нь байнга бүү барьж суу, нүднээс далд хийгээрэй. Хэрвээ нас барвал энэ ертөнцөөс тайван явж чадахгүй.

Хувийн гэрэл зураг

Өнөө цагт сошиал сүлжээнд зургаа тавихгүйгээр байж болохгүй болсон ажээ. Гэхдээ аль болох бага тавихыг хичээгээрэй: гэр бүлийнхнийхээ зургийг, эд баялагтай авахуулсан зураг… Ялангуяа танд муу санаж яваа хүн байдаг бол зургаа бүү ил тавь. Жишээ нь, та маш баян эсвэл эрх мэдэлтэй албан тушаалтан бол.

Гэрэл зураг устгах

Бүү ур, зүүгээр бүү хатга, бүү хайчил, шатаах ч хэрэггүй – гэрэл зураг дээр байгаа хүнд муу зүйл авчрах болно. Санаандгүй ч гэсэн хэрэггүй шүү.

Цаг доорх гэрэл зураг

Цагны доор гэрэл зураг тавих хэрэггүй гэдэг. Хүний амьдралыг богиносгоно.

Дээр бичсэн зүйлс бол маш маргаантай асуудал. Хүрхрээний доор зургаа авахуулаад хэнээс ч дутахааргүй аз жаргалтай амьдарч байгаа хүн зөндөө. Хамгийн гол нь – гэрэл зургаа авахуулахдаа аз жаргалыг мэдэр. Энэ мэт мухар сүсэгт та хэрхэн ханддагаа сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай. Бас найз нартайгаа энэ нийтлэлийг хуваалцахаа мартав аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *