in ,

Таны бүх биеэр чинь шалтгаангүй өвдөж зовоож байгаа бол үүнийг заавал уншаарай. Ялангуяа эдгээр цэгүүдэд анхаарлаа хандуул!

Яагаад бүх биеэр өвдөөд байгаагийн учрыг та сайн мэдэхгүй л байна уу? Энэ нь зүгээр нэг ядаргаа бус фибромиалги байж болох талтай. Энэ дэлхийн эмч нар одоогоор санал зөрөлдөж байгаа оньсого мэт өвчин. Яаж үүсдэг болон ер нь тийм өвчин байдаг эсэх нь ч эргэлзээтэй. Ганц л зүйлд эмч нар санал нэгтэй байгаа юм: хойшлуулалгүй эрүүл мэнддээ анхаарах.

Бүх биеэр шалтгаангүйгээр өвдөж байгаагийн учрыг цугтаа багахан ч гэсэн ойлгохыг оролдоцгооё. Анхаарах зүйл: нийтлэлийн сүүлд байгаа зургаар өөрийгөө нэг шалгаарай. Зарцуулсан ганц минут таны эрүүл мэндийг аварч мэдэх юм.

Шинж тэмдэг

  • 3 сараас их хугацаагаар учир битүүлэг өвчин мэдрэгдэх
  • Ядрах, ялангуяа унтаад сэрсэн ч өглөөгүүр ядрах
  • Нойрны хэмнэл алдагдах
  • Зарим нэг цэгүүдээр өвчин илүү мэдрэгдэх
  • Толгой өвдөх
  • Сарын тэмдэг өвчинтэй ирэх
  • Гэдэс ходоодоор болон шээхэд өвчин мэдрэгдэх
  • Хэт мэдрэмтгий болох буюу халуун, бүгчимд тэсвэргүй, үнэр, дуу шуугианыг тэвчихгүй байх
  • Шалтгаангүйгээр биеийн халуун нэмэгдэх
  • Биеийн үе мөчөөр үл ойлгогдох өвчин мэдрэгдэх: бадайрах, халуун шатах, хөөх гэх мэт.
  • Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, уймраа, мартамхай болох
  • Бухимдуу болох эсвэл байнга сэтгэлийн дарамтанд байх

 

Цуу яриа

  • Энэ бол өвчин биш зүгээр нэг субъектив мэдрэмж

Эсрэгээрээ, фибромиалги – энэ бол тулгуур хөдөлгөөний эрхтний түгээмэл өвчин. Үнэндээ эмч нар одоогоор нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байгаагаас гадна өвчний үндсэн шалтгааныг ч тодорхой хэлж чадахгүй байна.

  • Зөвхөн өндөр настнуудад л илэрдэг, эрчүүд айлтгүй

Хүүхдэд ч илэрч болох тул энэ бол жинхэнэ цуурхал. Уг өвчнөөр өвчлөгсдийн насны хязгаар 20-50 нас. Статистик тооноос харахад эмэгтэйчүүд ихэвчлэн өвддөг гэдэг нь эрчүүдийг тойрч гарна гэсэн үг биш юм.

  • Айх зүйлгүй – өвчнийг тэсвэрлэж болно

Үгүй ээ. Өвчин нь маш хүчтэй мэдрэгдэж хөдөлмөрийн чадвараа алдахад ч хүргэж болзошгүй. Үүнээс гадна залуучуудын дунд цус харвалтын эрсдэлийг нэмэгдүүлэх ажээ.

 

Ямар арга хэмжээ авах вэ?

  • Юуны түрүүнд хамгийн гол нь эмчид заавал үзүүлнэ.

Зөвхөн эмчийн үзлэгээр зөв онош тавьж зохих эмчилгээг эхлүүлнэ.

  • Эмийн эмчилгээ

Өвчний мэдрэмжийг багасгаж үрэвслийг дарах эмчилгээ хийгдэнэ. Үүнээс гадна тайвшруулах эмүүд нэмэгдэх хандлагатай.

  • Биеийн идэвхтэй хөдөлгөөн, иллэг болон өөр бусад физик эмчилгээ

Энэ бүх эмчилгээнүүд бие эрхтний хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилготой. Жишээ нь, Японд гэхэд л богино хугацааны криотерапи хийдэг. Спорт ч таны сайн туслах болно, гэхдээ хэмжээг нь тааруулах хэрэгтэй. Йог, усанд сэлэлт хамгийн боломжтой хувилбар.

  • Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа сэргээнэ

Таагүй сэтгэл санаа шууд болон шууд бус утгаараа хүний эрүүл мэндэд нөлөөлдөг. Эмч нарын үзэж байгаагаар гэрийн тэжээвэр амьтныг хайрлан харилцах ч гэсэн эмчилгээний үр дүнтэй арга ажээ.

 

Өвчний цэгийн зураг:

Заавал өөрийгөө шалгаарай.

Зурагт заасан цэгүүд дээр дараарай – бага зэргийн огцом биш өвчин мэдрэгдвэл өвчний эх үүсвэр явагдаж байгааг илтгэнэ. Өвчний үндсэн шинж тэмдгийг илэрхийлэх цэг бол – нэг шулуунд байрлах цэгүүд болно. Таарч байна уу? Хойш тавилгүй эмчид яаралтай үзүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *