in

ГайхмаарГайхмаар

Богино хугацаанд өөрт хэрэгтэй байгаа мөнгөө хуримтлуулж цуглуулах 3 энгийн арга

Мөнгө хуримтлуулах – амаргүй даалгавар, ялангуяа үрэх дуртай хүмүүст. Хүн болгонд томоохон худалдан авалт хийх хэрэг гардаг. Энэ үед л нөгөө хуримтлал чинь аминд орно доо.

Богино хугацаанд хэрэгтэй мөнгөө хуримтлуулах 3 энгийн аргыг танилцуулж байна.

Шат дараалан хуримтлуулах

Дээрх арга нь жилд буюу 52 долоо хоногоор тооцоологдсон. Долоо хоног болгон өмнөх хуримтлалаас их байхаар хийнэ.

Жишээ нь, 500 төгрөгөөс эхэллээ гэж бодъё. Дараагийн долоо хоногт 1000 төг, цаашлаад 1500 төг. Жилийн сүүлчийн долоо хоногт 26000 төг.

Эцсийн дүн 689,000 төг болно.

Худалдан авалт ба хуримтлал

Энэ аргаар зөвхөн хуримтлал үүсгээд зогсохгүй зарцуулж буй мөнгөө хянах боломжтой. Худалдан авалт бүрээс тодорхой хувийн хуримтлал үүсгэхэд гол зорилго оршино.

Жишээ нь, худалдан авалт бүрээс 10%-ийн хуримтлал. Шинэ цамц 45,000 төгрөгөөр авлаа гэж бодоход 4500 төг хуримтлалд хийнэ. Сард 100,000 төг худалдан авалтад үрлээ гэж бодоход 10,000 төг хуримтлалд явна. Ингээд жилийн сүүл гэхэд худалдан авалтын тодорхой хувиар таны хуримтлал өснө.

Ямар худалдан авалтаасаа хуримтлал үүсгэхээ та өөрөө шийднэ: бүх худалдан авалт уу эсвэл зөвхөн томоохон дүнтэйгээс үү.

Банкны карттай хүний хувьд тун боломжтой арга.

 

Буруу дадал зуршлаа хуримтлалын дадал зуршил болгох

Буруу дадал зуршил хийх бүртээ өөртөө торгууль оногдуулж хуримтлал үүсгэнэ.

Жишээ нь, та байнга хоцорч, бэлтгэл сургуулилтаа тасалдаг нэгэн. Энэ болгонд өөрийгөө тодорхой дүнгээр торгоно. Торгуулийн хувь хэмжээг өөрөө тогтооно. Хамгийн гол нь – эхнээсээ л торгуулиа тавина, торгуулийн хэмжээг багасгахгүй.

Нэг сумаар хоёр туулай буудлаа л гэсэн үг, хорт зуршлаасаа сална бас мөнгөн хуримтлал ч үүсгэнэ.

Таны хорт зуршлын төлөөх торгууль их байх тусам жилийн эцсийн хуримтлалын дүн их байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *