in ,

Хүнсний ногоо болон жимсийг хэзээ авбал бүрэн болсон, шим тэжээл сайтай бас амттай байдаг вэ?

Дурлан байж авсан жимс, ногоо нь ямар ч амтгүй байх тохиолдол гарч байсан л биз дээ? Сэтгэл санаагаар унаж, авах амин дэмээ ч авч чадалгүй дэмий л мөнгөө үрсэн хэрэг болно. Үнэн хэрэгтээ манай дэлгүүр, захын лангуун дээр зарагдаж байгаа жимс, ногоо улирлынх байж чаддаггүйд гол шалтгаан оршино.

Зуны цагаар худалдан авч байгаа гүзээлзгэнэ ч гэсэн өөрийн гэсэн сартай. Харин хүлэмжинд ургуулж байгаа гүзээлзгэнийн хувьд өөр хэрэг, өөр ч амттай байдгаас гадна химийн бодисоор бордсон байна. Өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ шим тэжээлтэй, бүрэн болсон цэвэр хүнсээр баярлуулахыг хүсвэл ямар ногоо, жимсийг хэзээ худалдаж авах ёстойгоо мэдэж байх хэрэгтэй. Энэ тухай бид өнөөдөр танд танилцуулна.

Жимсийг хэзээ худалдаж авбал тохиромжтой вэ?

Өнөөгийн бидэнд бүтэн жилийн турш шинэхэн ногоо, жимсээр өөрийгөө эрхлүүлэх боломж олдож байгаа нь сайшаалтай. Гэхдээ таны авах гэж байгаа ногоо, жимс ямар гаралтай болохыг та мэдэж байх ёстой.

1. Гүзээлзгэнэ

Хэрвээ ногооны захаас авах гэж байгаа бол 5 сарын сүүлчээс эхлээд 6-р сарыг дуустал хугацаанд авч болно. 7-р сард зөөлөрч, муудах талдаа орно эсвэл хүлэмжнийх байх болов уу? Бас хатаж эхэлдэг юм.


Жилийн турш дэлгүүрийн лангуун дээр хэвтэх гүзээлзгэнэ бол зөөврийнх байна. 3-4-р сард зарагдаж байгаа нь Испани, Португалиас зөөсөн, 2-4-р саруудад АНУ-аас авчирчээ гэж ойлгоно. Египет, Эфиопийн жимснүүд жилийн турш дэлгүүрийн лангууг хангадгаас гадна европоос орж ирсэн жимснээс амтаараа адилгүй.

2. Жүрж

Дэлгүүрийн лангуунаас бууна гэж байхгүй. Дундад Тэнгисээс ялангуяа Испани жүржийг хамгийн амттайд тооцдог. Эхний ургац нь 11-р сараас эхлээд 4-р сард сүүлчийн ургацаа хураадаг. 2-7-р саруудад Турк, Египетийн жимс ирнэ, дахин онцолж хэлэхэд амтны хувьд өөр, зузаан хальстай ч илүү шүүслэг байдаг.


7-р сараас 2-р сарын сүүл хүртэл өмнөд африкийн эсвэл перугийн жүржүүд орж ирнэ. Замдаа бүрэн боловсорч дуусах бөгөөд замд нь муутгахгүйн тулд тусгай бодис ашигладаг. Шим тэжээлээр тун чиг ядуу жимс байна.

3. Алим

8-р сараас 10-р сар хүртэл дотоодын ургац хураалт болох тул энэ үеэр шинэ алим зоригтой идэж болно. Алим хадгалалт даах тул 2- р сар хүртэл хурааж авсан алимаа идээд байна. Бусад хугацаанд Шинэ Зеланд, Аргентиний алимаар хангагддаг. Амттай, шим тэжээл ч ихтэй. Алимыг улирал дамнасан жимс гэж хэлж болно.

4. Илжгэн чих

Шим тэжээл ихтэйг хүн бүхэн хүлээн зөвшөөрнө. Бас амттай. Уг жимсний улирал 10-р сараас эхлээд 11-р сарын эхээр дуусна. Ихэвчлэн Азербайжан, Узбекистанаас авчирдаг. Мөн испани гаралтайг дурдах хэрэгтэй. Бүрэн боловсорсон жимсийг богино хугацаанд нийлүүлж зарж дуусгана. Лангуун дээр долоо хоног хэвтэж байгаад л муудаж эхэлдэг байна.

5. Авокадо

“Хаас” сортыг харсан бол эргэлзэлгүй аваарай. Уг сорт нь жилийн турш үргэлжилдэг, зөвхөн нийлүүлэгч нь л өөр байх. Манай дэлгүүрийн лангуун дээр “ардит” болон “фуэртэ” сортыг ногооноор нь тээвэрлэн авчирч зардаг. Тийм учраас авокадо аваад цонхны тавцан дээр хэдэн хоног байлгаж бүрэн боловсорсны дараа идэхийг зөвлөж байна.

6. Улаан лооль

Салат, пицца, бутерброд … Ямар ч хоолыг амилуулна. 5-р сарын сүүл 10-р сарын эхэн хүртэл дотоодын улаан лоолийг иднэ. Азербайжаны улаан лооль чанараараа дээдлэгдэнэ. Илүү хэмнэлттэй хувилбар бол Туркээс ирсэн улаан лооль. 12-р сараас эхлүүлэн 3-р сар хүртэл зарагдана, хамгийн гол нь сайн угааж идээрэй.

7. Өргөст хэмх

Дотоодын өргөст хэмхийг яг л улаан лоолийн улиралтай адилхан хүртэнэ. Бусад цагт зөөврийн өргөст хэмх идэхээс өөрцгүй. Хятад өргөст хэмх нь урт, шүүслэг гэхдээ амт муутай байдаг. Нитратын агууламж ихтэй тул хальсыг нь авч хэрэглэвэл зохиолтой. Хүүхдийн хоолонд хийхээс зайлсхийнэ.


Дэлгүүрийн лангуун дээр түгээмэл байдаг жимс, ногоог бид дурдлаа. Аливаа нэг жимс, ногоо авахдаа ургац хураалтын улирал, нийлүүлсэн улсыг нь заавал асууж байгаарай. Төмс, лууван зэрэг ногоонуудыг бид өөрсдөө тарьж ургуулдаг, жилийн турш хадгалж идэх боломжтой. Харин тарвас, хулуу зэрэг нь 7-р сарын хоёрдугаар хагасаас 8-р сард л ургац хураалт нь явагддаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *