Үржүүлэхийн хүрд – бага ангидаа суралцах математикийн үндсэн ойлголт. Том болоод ямар ч мэргэжилтэй болсон хамаагүй насан туршдаа ашиглана. Харин хүүхдүүд уртаас урт үргэлжилсэн энэ хүрдийг цээжлэх хүсэл төрөхгүй.
Хүүхдүүдтэйгээ нийлж үржүүлэхийн хүрдийг сонирхолтой аргаар цээжлүүлээрэй.
Пифагорын хүснэгт
Хүснэгтийг цээжлүүлэхээс илүүтэй ойлгуулах хэрэгтэй. Тийм учраас үржүүлэхийг нэмэхээр сольж болно: тоог хэдээр үржүүлж байгаа тэр тоотой адил хооронд нь нэмнэ. Жишээ нь, 6*8 – 8-ын тоог 6 удаа нэмнэ.
Адил нийлбэрийг нэг өнгөөр ялгана
Үржүүлэхийн хүрд цээжлүүлэхэд Пифагорын хүснэгт тус болно. Жишээ нь, үржигдэхүүний байрлал өөрчлөгдсөн ч нийлбэр нь өөрчлөгдөхгүй: 4*6=6*4. “Толин” хариуг нэг өнгөөр будаарай – эргэлзээ төрүүлэхгүйгээс гадна дараа нь давтахад дөхөм болно.
Пифагорын хүснэгтийг хамгийн ойлгомжтой энгийн хэсгээс эхэлж цээжилнэ: 1, 2, 5 болон 10-аар үржүүлэх. Нэгээр үржихэд хариу нь өөрчлөгдөхгүй, хоёроор үржихэд нийлбэр нь хоёр дахин их болно. 5-аар үржихэд хариу нь нэг бол “0” эсвэл “5”-аар дуусна. Харин 10-аар үржихэд бүх хариу хоёр оронтой тооноос буюу үржүүлсэн үржигдэхүүний ард тэгийг нэмж гарна.
Үр дүнг бататгах хүснэгт
Үр дүнгээ бататгахын тулд хүүхэдтэйгээ нийлж Пифагорын хоосон хүснэгт зураарай. Хүүхэд хоосон нүдэнд хариугаа бичнэ. Хуудас цаас, харандаа, шугам байхад л хангалттай. Квадрат зурж 10 хэсэгт босоо, хэвтээгээр нь хуваана. Дараа нь дээд эгнээнд болон баруун эгнээнд нь 1-9 хүртэл тоо бичнэ.
Хүүхэд болгон адилгүй тул үржүүлэхийн хүрд цээжлүүлэх төгс арга барил гэж байхгүй. Эцэг эхийн гол даалгавар бол хүүхэдтэйгээ ажиллах арга барилыг олж, түүнийг дэмжихэд оршино. Бид бүгд л тэр үедээ хүнд хэцүү алхамаас эхлэж байсан шүү дээ.