Хийжүүлсэн ундаан дахь сахар нь арxи, тaмхи болон хaр тамxитай адилаар дoнтуулах үйлчилгээтэй. Үүнийг хэрэглэх мөчид таньд таатай мэдрэмж төрөх боловч , ихэнхи дoнтуулагч үйлчилгээтэй бүтээгдэхүүний адилаар, энэ нь таны эрүүл мэндийг аажмаар муутгадаг. Хийжүүлсэн ундааны байнгын хэрэглээ эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлж буй талаар маш олон судалгаанууд хийгдсээр байна. Бид бүх зүйлийг тохируулж багахан хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Харин хийжүүлсэн ундааны тухайд , үүнийг хаа нэгтээ л хэрэглэхийг таньд санал болгож байна.
1. Таны зүрхний үйл ажиллагаа сайжирна.
2012 онд Харвардын их сургуулиас гаргасан судалгаагаар чихэрлэг хийжүүлсэн ундаа нь зүрхний архаг хууч өвчлөлийг нэмэгдүүлдэг болохыг илрүүлсэн байна. Судалгаанд оролцогчид хийжүүлсэн ундааг тогтмол хэрэглэдэг байсан ба тэдгээрийн 20% нь зүрхний шигдээстэй болсон дүн гарчээ. 2011 онд хийгдсэн өөр нэг судалгааны дүнд хийжүүлсэн ундаа их хэрэглэснээр цусны даралт ихэсдэг болохыг мөн олж мэдсэн байна.
2. Архаг хууч өвчлөлийн эрсдэл буурна.
Америк болон бусад улс орнуудад хэт таргалалтын өвчлөл улам бүр газар авсаар байна. Хийжүүлсэн ундаа хэтрүүлэн хэрэглэх нь хэт таргалалтын үндэс болдог. Энэ нь хорт хавдар, зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг өвчлөлүүдтэй хавсарч илрэх үед бусад архаг хууч өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хийжүүлсэн ундааг хир их хэрэглэнэ , тэр хэмжээгээр таны жин ч мөн адил нэмэгдэх болно.
3. Нөхөн үржихүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө
Бүгд биш ч зарим лаазтай ундаа карбоны хүчил- А болон BPA агуулдаг байна. BPA нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоод шүүрлийн булчирхайн системийн үйл ажиллагааг муутгадаг. Олон тооны судалгааны ажлууд BPA-н хор хөнөөлийг олж нээсэн бөгөөд дутуу төрөлт, үргүйдэл ч мөн үүнтэй холбоотой болохыг баталсан байна. Түүнчлэн BPA нь хөхний хавдар, түрүү булчирхайн хавдар, бодисын солилцооны өөрчлөлт мөн чихрийн шижин зэрэг өвчлөлүүдийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.
4. Таны бөөрний үйл ажиллагааг хэвийн горимд байлгана.
Судалгаагаар хийжүүлсэн ундааг хэрэглэснээр бөөрний өвчлөлийн эрсдэл нэмэгдэж улмаар бөөрний үйл ажиллагааг бүхэлдээ мууддаг болохыг тогтоожээ. Чихэрлэг хийжүүлсэн ундаанд таны бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж чадах зүйл байхгүй. Үнэндээ, өдөр бүр тогтмол хийжүүлсэн ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийн элэгний үйл ажиллагаа мууддаг болохыг бас нэгэн судалгаагаар баталсан байна.
5. Ясны бэхжилтэнд тустай
Энэ бол хийжүүлсэн ундааны тухай та бидний мэдэх хамгийн түгээмэл баримт. Энэ нь бидний ясыг зөөлрүүлдэг. Үүнийг хэрэглэхээ больсноор бид ясны сийрэгжлээс сэргийлэх боломжтой. Мөн кальцийн өндөр агууламжтай хүнс болох сүү, брокколи хэрэглэж эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.
6. Давсагны халдварт өртөхгүй
Хийжүүлсэн ундаа нь ойр ойрхон бие засах мэдрэмжийг төрүүлдэг ялгаруулагч бодис агуулсан байдаг. Ингэснээр давсганд ачаалал өгч шээсний замын халдварын үндэс болдог. Цэвэр ус болон сахарын агууламжгүй шингэнийг хэрэглэснээр давсгийг халдваргүйжүүлж эрүүл мэндээ хадгалахад тань тусална.
7. Таньд сайхан инээмсэглэлийг бэлэглэнэ.
Хийжүүлсэн ундаа бол таны шүдний дайсан. Үүнийг магадгүй зүгээр л шүүгээн дээр үлдээснээр та амны хөндийн эрүүл мэндийг илүү сайн сахих байх. 2013 онд судлаачид 3-5 жилийн турш өдөр бүр 2 литр хийжүүлсэн ундаа уусан эмэгтэйн шүдний хорхой идэлт архинд дoнтогсдын шүдтэй ижилхэн болсон байсныг олж мэдсэн байна.
8. Таны тархи илүү сайн ажиллах болно.
Ихэнхи хүмүүс өдрийн дунд хэсэгт эрч хүч авах зорилгоор хийжүүлсэн ундааг хэрэглэдэг. Энэ хэсэг зуур үйлчилж болох ч тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Нэгэн судалгаанд дурьдсанаар, сахарын удаан хугацааны хэрэглээ нь суралцах идэвхи ба зан чанарын уян хатан байдлыг бууруулдаг болохыг баталсан байна.
Судалгаанд “Бид ихэнхи үйлдвэржсэн, өрнөдийн нийгмийн хооллолтын аргыг судалсан ба үүнээс үзвэл боловсруулсан сахар, ханасан өөх тосны хэрэглээ нь мэдрэлийн системийн үйл ажиллагаагаар дамжин тархины бүтэц, үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг баталлаа” хэмээн бичсэн байна.
Хоол хүнсэндээ чихэрлэг зүйлс ихээр хэрэглэдэг амьтдын тархинд мэдрэлийн системийн хүчин зүйл цөөн байсан нь тэдний шинэ зүйлийг суралцах мөн ой тогтоолтонд нь сөргөөр нөлөөлсөн болохыг уг судалгааг хийгчид онцолсон байна. Зөвхөн үүнээс болоод хийжүүлсэн ундааг уухгүй гэвэл таньд хангалтгүй санагдаж байж болох ч хүүхдүүддээ үүнийг бүү хэрэглэхийг бүү зөвшөөрөөрэй.