in

7 хоногийн дотор таны бие махбодийг цэвэрлэж, бодисын солилцоог идэвхжүүлэх үйлчилгээтэй шидэт шөл

Бонны шөл – бельгийн хоол судлаач нарын зохиосон шөл юм. Уг шөлний нууц үйлчилгээ нь орц болгондоо байгаа бөгөөд бие эрxтнийг цэвэрлэх, бодисын солилцоог идэвхжүүлж сайжруулахад нөлөөлнө.

Хоолны гол орц бол цоохор майлз – турахыг хүсэж байгаа хүн болгонд тустай ногоо. Цоохор майлз нь өлсгөлөнгийн мэдрэмжийг удаан хугацаагаар дарна, уг ногоог боловсруулахад багагүй хүч зарцуулдаг ажээ. Нэгэнт калорийн тухай ярьж эхэлснээс хойш 100 г бонны шөл ердөө 27 калоритой.

 

Турах зориулалттай шөл хийх арга

Орц:

  • 400 г шинэ байцаа
  • 5 сонгино
  • 5 улаан лооль (лаазалсан байж болно)
  • 2 ногоон амтат чинжүү
  • 2 лууван
  • 4 цоохор майлз
  • Атга ногоон навчит ногоо
  • Амтлагчууд (сармис, цагаан гаа, кориандр, лаврын навч)

Хийх арга

1. Байцаагаа жижиглэн хэрчинэ (залуу бол томоор нь хэрчиж болно), луувангаа цагираг эсвэл хагас цагираг байдлаар, улаан лоолийг халуун усанд дүрж хальсыг нь аваад жижиглэнэ. Амтат чинжүүг урт нарийхан, сонгино болон цоохор майлзыг дөрвөлжин хэрчинэ.

2. Хүйтэн усанд сонгиноос бусад бүх хэрчсэн ногоогоо хийж гал дээр тавина.

3. Сонгиноо оливийн тосон дээр шаргал өнгөтэй болтол нь шарна.

4. Шөлөндөө шарсан сонгиноо нэмээд давс, хоолны амтлагчаараа амталж зөөлөн гал дээр 10 минут буцалгана. Галаас аваад жижиглэн хэрчсэн ногоон өнгөт ногоогоо хийгээд таглаатай хэвээр нь 10-15 минут байлгана.

Уг шөлний үр дүнг харахын тулд долоо хоногийн турш иднэ. Энэ үеэр архи, амттан, шарсан хуурсан хоолноос татгалзана.

Энэ шөл нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна танд өлсгөлөнгийн мэдрэмж огт төрүүлэхгүй. Биеэс илүүдэл шингэнийг хөөх үйлчилгээтэй.

Эрүүлээр турцгаая. Уг жорыг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *