in ,

Элэг болон нойр булчирхайг амин дэмээр тэтгэж, өвчлөхөөс сэргийлэхэд тустай 7 хүнсний бүтээгдэхүүн

Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт элэг, нойр булчирхайнд муугаар нөлөөлдөг гэсэн яриаг олонтаа сонсож болно.

Ямар хүнсний бүтээгдэхүүнүүд элэг, нойр булчирхайнд сайн нөлөө үзүүлдэг вэ?

 

1. Хүрэн манжин болон луувангийн цэвэр шүүс

Элэг томрох (гепатомегали) нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсч болно. Элэг өөхлөх эсвэл вирусын гаралтай өвчнөөр урьд нь өвдөж байснаас, түүнчлэн элэгний өвчлөлөөс болоод элэг томорч болдог.

Хэрвээ өөр шалтгаантай бол эмчлэгч эмч тань тохиромжтой эмчлгээний аргыг хэлж өгөх болно.

Хоол хүнсэндээ анхаарч, хүрэн манжин, луувангийн холимог шүүсийг тогтмол ууж байх хэрэгтэй. Энэ шүүс нь нойр булчирхайнд ч тустай.

Одоо бид та бүхэндээ хүрэн манжин, луувангийн холимог шүүсийг хэрхэн бэлтгэх аргыг танилцуулъя.

Орц:

  • 1 ширхэг хүрэн манжингийн ¼ хэсэг
  • 1 ширхэг лууван
  • 5 хоолны халбага нимбэгний шүүс (50 мл)
  • 1 аяга ус (200 мл)

Бэлтгэх арга:

  1. Эхлээд ногоонуудаа сайн угаах хэрэгтэй. Дараа нь холигчинд (блендер) холих явцыг хөнгөвчлөхийн тулд ногоонуудаа жижиглэн хэрчинэ.
  2. Ногоонуудаа холигчиндоо хийж хольж, хутгана. Нэгэн жигд нухаш болсны дараа аяга ус, нимбэгний шүүс хоёроо дээр нь нэмнэ.

Энэхүү ундаагаа өглөөгүүр уух ба уусны дараа таны бие хэрхэн сайжрахыг та мэдрэх болно.

 

2. Ургамлын цай

Ургамлын цай, ханд зэрэг нь үрэвслийг дарж, элэг, нойр булчирхайнд сайнаар нөлөөлнө. Ардын эмчилгээний уг аргын гайхалтай шинж чанарын талаар мартаж болохгүй.

  • Үрэвсэлт процессийг намдааж, элэг, нойр булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог.
  • Эдгээр цай, ханданд ихээр агуулагдах үл исэлдүүлэгч бодисууд нь элэгний өөхлөлттэй тэмцэхэд тусалж, элэгний эсүүдийн нөхөн сэргээлтийг дэмждэг.

Хэдийгээр цай ашиг тустай ч гэсэн хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Өдөрт 1 аяга цай хангалттай байх болно.

 

3. Авокадо

Авокадонд агуулагдах глутатион нь элэг болон нойр булчирхайг хорт бодисуудаас цэвэрлэхэд тусалдаг. Түүнээс гадна авокадо нь моно-ханаагүй өөх тосны баялаг эх үүсвэр юм. Энэ өөх тос нь цусны судасны хананд хэрэгтэй ба элэг муу холестериний (LDL-холестерин) боловсруулах явцыг хялбарчилж өгдөг.

 

4. Маалингийн үр

Хүйтэн аргаар шахсан ургамлын тос бидний элгэнд маш тустай. Түүнчлэн нойр булчирхайнд ч маш сайн.

  • Гэхдээ ургамлын тосыг тааруулан, зохимжтой хэмжээгээр хэрэглэх ёстой гэдгийг мартаж болохгүй. Ургамлын тосыг хоол хүнсэндээ натурал байдлаар хэрэглэх нь илүү тохиромжтой. Салатандаа нэмэх эсвэл бүхэл үрийн гурилаар (глютен агуулаагүй гурилаар) хачиртай талх хийж идэх гэх мэт.

Ургамлын тос нь элэг, нойр булчирхай дахь үрэвсэлт процессийг намдааж, тэдгээрийг хортой бодисуудаас цэвэрлэнэ. Үүний үр дүнд таны биеийн байдал дээрдэх болно.

 

5. Будаа

Будаа бол эслэг эд, уураг, эрдэс бодисуудын эх үүсвэр юм. Зарим төрлийн будаануудыг бид хүнсэндээ бараг хэрэглэдэггүй бөгөөд чухам эдгээр будаанууд л бидний хэрэглэж заншсан үр тариануудыг бодвол илүү их ашигтай микро-элементүүд агуулдаг.

  • Эдгээр будаануудад шар будаа, киноа, гурвалжин будаа гэх мэт орно.
  • Эдгээр будаанууд нь хоол боловсруулалтыг дэмждэг фермент агуулдаг. Уг ферментүүд нь үрэвсэлт процессийг намдааж, цусан дахь холестериний түвшинг бууруулж, зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг.

Дээр дурьдсан будаануудыг байнга худалдаж авахыг хичээж, янз бүрийн хоолонд хэрэглэж заншаарай.

 

6. Артишок

Артишок ямар ч оройн хоолонд нэн тохиромжтой. Амттай бас хоолны дуршил хөдөлгөм.

  • Ашиг тусын хувьд гэвэл артишок нь нойр булчирхай, элэг, цөсөнд тустай.
  • Артишок өөх тосны боловсруулалтыг сайжруулж, үрэвслийг намдааж, өөхөлсөн элэгний үйл ажиллагааг хэвийн болгоно.

Артишокийг чидун жимсний тос (оливийн тос), цагаан цуу (уксус), нимбэгний шүүстэй холин оройн хоолондоо хэрэглэхийг зөвлөж байна.

 

7. Папайя (papaya)

Папайя бол хоол боловсруулалтанд тустай халуун орны амтат жимснээс гадна өөр олон тодотголтой.

Түүнд агуулагдах флавоноидын ачаар бид цусан дахь муу холестериний түвшинг бууруулж, эсүүдийн исэлдэлтийг зогсоож, элэг, нойр булчирхайн дахь үрэвсэлт процессийг намдааж болно.

Зөв хоолло! Ингэснээр өвчин таныг тойрон гарах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *