Нүд бол сэтгэлийн толь гэж ярьцгаадаг даа. Энэ үг хаанаас гарч ирэв, хэн ч хэлж мэдэхгүй байх. Анагаахын шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед энэ үг үнэхээр үнэн болохыг нотлоод байгаа юм.
Та бүхэн өөрийгөө нэг анхааралтай тольдоорой.
1. Өвдөг гарах
Таны нүдэн дээр өвдөг гарч байсан бол ямар их шаналгаатай болохыг та мэднэ. Нулимсны сvв битүүрсэн тохиолдолд өвдөг гарах нь элбэг бөгөөд хэдхэн хоногийн дотор алга болно. Гэхдээ зарим нэг тохиолдолд эдгэхгүй удах нь бий.
Хэрвээ таны нүдэн дээр өвдөг ойр ойрхон гараад эсвэл эдгэхгүй удаад байвал нулимсны сvвний өвчлөл бий болсныг илтгэж байна. Тийм учраас эмчид хандах цаг нэгэнт болжээ.
2. Хөмсөг унах
Нас өндөр болох, стресс эсвэл эрдэс бодисын дутагдал байж болно. Мөн дэлхийн нийт хүн амын 0,1% нь алопецийн улмаас хөмсөггүй үлддэг ажээ. Хөмсөг шингэрэх нь гормоны дутагдалтай холбоотой. Тийм учраас эмчид үзүүлж зохих шинжилгээг өгөх шаардлагатай болов уу.
3. Хараа муудах
Өнөөгийн бид олон цагаар компьютер, дэлгэцийн ард суудаг болсон бөгөөд энэ нь нүд хуурайших, хараа муудахад хүргэж байна. Анагаахын шинжлэх ухаанд шинэ нэр томьёо хүртэл нэмэгджээ “тоон нүдний ядаргаа” эсвэл “хуурай нүдний хам шимж” гэх. Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрсэн бол эмчид үзүүлэхээс өөр арга байхгүй.
4. С0х0р толбо
Харж байгаа зүйлийн зарим нэг нь харагдахгүй “с0х0р толбо” үүсвэл хэнийг ч айлгаж орхино. Энэ нь тархины өвчлөлтэй шууд холбоотой гэж үзэх ажээ. Хэрвээ танд энэ шинж тэмдэг тогтмол илэрч байвал яаралтай эмчид үзүүлнэ үү.
5. Нүд бүлтийх
Нүд биднийг хуураад байгаа юм шиг санагддаг байсан уу? Нүдээ хэд хэд анивчуулаад, эсвэл нухахад нүд нээгдээд л ирэх шиг болно. Хэрвээ энэ шинж тэмдэг байнга илэрч байвал гипертиреозтой холбоотой гэж үзэх буюу нулимсны булчирхай хэт идэвхтэйн улмаас илэрч байгаа шинж тэмдэг юм.
Үүнийг Грейвсийн өвчин гэдэг ажээ. Хүүхэн хараа томорсноор нүд бүлтийж байгаа мэт мэдрэмж өвчтөнд мэдрэгдэнэ. Бас л эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай.
6. Нүдний цагаан шаргал туяатай болох
Бид өдөр болгон л толины өмнүүр эргэлдэж байхдаа нүдэнд шар туяа суусныг анзаарахгүй өнгөрөхгүй нь лавтай. Шарлалт нь дөнгөж төрсөн нярайд илрэхээс гадна томчуудад ч илэрдэг байна. Энэ нь нүдний булчирхайнуудтай холбоотой тул мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
7. Диабетийн үед нүд эрээлжлэх
Чихрийн шижин өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ маш их анхаарал тавих шаардлагатай байдаг. Эдгээрийн нэг нь нүдний хялгасан судаснуудад илэрдэг буюу нүд манантах шинж тэмдгээр илэрдэг ажээ. Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл хойш тавилгүй заавал эмчид үзүүлээрэй.
8. Юмс бүүдийх, хоёр болж харагдах эсвэл харахгүй болох
Харааны аливаа өөрчлөлт нь аюулын дохио өгч байгаа юм – яаралтай арга хэмжээ авах ёстой. Хэрвээ харж байгаа зүйл нь давхар харагдах, сүүмийх эсвэл огт харахгүй байвал – эмнэлгийн яаралтай тусламж ав. Энэ нь зүрхний шигдээсийн анхны шинж тэмдэг гэдгийг анхаарна уу.