in ,

Жимсийг шинээр нь удаан хадгалахын тулд мэргэжлийн тогооч нарын ашигладаг 11 нууц арга

Гэрийн эзэгтэй нар хөргөгчөө онгойлгоод нэгэн харамсалтай дүр зургийг харна: хүнсний бүтээгдэхүүн нь муудаж эхэлсэн эсвэл аль хэдийн мууджээ. Энэхүү таагүй нөхцөл байдлаас салахын тулд дараах зөвлөгөөг дагана уу.

 

Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах нь

 

1. Амтат чинжүү

Туршлагатай тогооч нар чинжүүг тусад нь цаасан алчууранд боож хадгалахыг зөвлөж байна.

 

2. Гүзээлзгэнэ

Уг жимсгэнийг хөргөгчинд хадгалах арга чинжүүнээс ялгагдаад байх зүйлгүй. Жимсгэнэ болгоныг тусад нь цаасанд ороох хэрэггүй ч хадгалах гэж байгаа савныхаа ёроолд цаас дэвсэнэ.

Хэрвээ жимсгэнээрээ амтат коктейл хийхээр хадгалж байгаа бол өндөгний цаасан хайрцагт хийж хадгалаарай. Удаан хугацаанд шинээрээ байна.

 

3. Хаш

Температурын хэм өөрчлөгдөхөд эмзэг хүлээж авдаг ногоо. Тийм учраас даавуугаар бүтээж хөргөгчиндөө хадгална. Ямартай ч 1 сарын хугацаанд хадгалж болно.

 

4. Өргөст хэмх

Хөргөгчний ногоо хадгалах хэсэгт ямар ч асуудалгүй 3-4 хоног хадгалж болно. Хадгалах хугацааг 10 хүртэл хоног уртасгахыг хүсвэл гялгар уутанд хийж (амыг нь хаахгүй) дээр нь чийгтэй марль тавихад л хангалттай. Энэ хугацаанд ногоо ямар байгааг шалгаж, муудсан ногоог авч хаяна.

 

5. Улаан лооль

Улаан лоолийг ногооноос тусад нь хадгална. Цаасан дээр доош харуулан тавьбал 10 хоног хүртэл хадгална.

 

6. Лууван

Луувангийн хадгалах хугацааг 14 хүртэл хоног сунгахад ус хэрэгтэй. Саванд ус хийж угаасан луувангаа хийгээрэй. Ингээд л хэрэглээд байна даа.

 

7. Редиск

Уг ногоог долоо хоног шинээр нь хадгалж болно. Шилэн саванд бага зэргийн ус хийж гялгар уутаар амыг нь бооно. Эхлээд 2 хоолны халбага ус хийж ногоогоо байрлуулна дараа нь гялгар уутаараа таглаарай.

 

8. Авокадо

Арай боловсроогүй авокадо авсан бол тасалгааны хэмд цаасан уутанд хэд хоног байлгаж болгоорой. Болонгуут нь ам нь битүү гялгар уутанд хийж хөргөгчинд хадгална.

 

9. Спаржа

Шинэхэн спаржа авангуутаа устай стаканд тавьж хөргөгчинд хийгээрэй. Энэ тохиолдолд хадгалах хугацааг хоёр дахин уртасгана.

 

10. Брокколи болон цэцэгт байцаа

Чийгэнд дуртай ногоонууд. Хадгалалтыг нь уртасгахын тулд устай саванд хийж дээрээс нь чийгтэй алчуураар бүтээнэ. Шингэнийг тогтмол сольж байхаа мартаж болохгүй.

 

11. Цоохор майлз

Хүнсний мөнгөлөг цаасанд ороож хөргөгчинд хадгалаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *