in

Дэлгүүрүүд эдгээр 10 арга залийг хэрэглэн таныг илүү их худалдан авалт хийлгэж мөнгийг тань үрүүлдэг!

Дэлгүүр эсвэл супермаркетад очоод та төсөвлөснөөсөө хэр их мөнгө үрдэг вэ? Их бага хэмжээгээр үрж байгаа нь тодорхой. Дэлгүүрүүд нууц занга ашиглан биднийг төлөвлөгөөгүй худалдан авалт хийлгэхэд хүргэдэг ажээ.

Худалдааг нэмэгдүүлэх зорилгоор маркетерууд ямар арга заль ашиглаж байгааг мэдэж авцгаая.

 

Учир дутагдалтай касс

Хүмүүсийн 60% нь касс дээр дугаар хүлээн зогсож байхдаа сонгон авсан бараануудаасаа буцаадаг. Худалдан авагчийн сонгосон барааг буцаахгүйн тулд касс дээр нэмэлт тавиур байрлуулдаггүй байна. Ялангуяа бараа түрдэг тэргэнд байгаа бол гэнэтийн сонголтоор хийсэн худалдан авалтаа буцаах нь ховор ажээ.

 

Амралтгүй амралт

Дэлгүүрт байгаа зоогийн газар хооллож аваад худалдан авалтаа үргэлжлүүлэх хүчтэй болдог. Хоолны ширээний ард удаан суугаад байх боломжгүй: тухгүй тавилга, ширээ хоорондын зай бага, дуу чимээ, цуурай энэ бүгд тээртэй санагдана. Ингэснээр худалдааны төвүүд үйлчлүүлэгчдээ удаан хугацаагаар дэлгүүр хэсүүлэх боломжийг олгодог байна.

 

Цонх ч үгүй, цаг ч үгүй

Казинод ямар ч цаг, цонх байдаггүйг хүн болгон мэднэ: тухайн газар хүнийг илүү олон цаг өнгөрүүлэхийн тулд бодит амьдралаас тусгаарлаж байгаа хэрэг юм. Энэ зарчмаар ч худалдааны төвүүд ажиллана- цаггүй, цонхтой байх тохиолдол маш ховор.

 

Ая тухтай дэлгүүр

Худалдааны төвийн орох гарц тод гэрэлтэй, чанга дуу явдаг. Гялалзсан шалан дээр гэрэл ойх бөгөөд дуу цуурайтан сонсогдоно. Орох хаалга өнгөрөөд дэлгүүр рүү шилжихэд шал нь зөөлөрч, гэрэл бүдгэрэхээс гадна дуу нь аядуу зөөлөн болдог. Энэ бүгд хүнийг тайвшруулж ая тухыг мэдрүүлэхэд хүргэж дэлгүүрээр удаан хэсүүлдэг байна.

 

Хувцас өмсөх өрөөний нөлөөтэй толь

Дэлгүүрийн хувцас өмсөх өрөөний толь биднийг туранхай, арьсны өнгө нь наранд шарсан мэт бор, өндөр харагдуулдаг. Жишээ нь, зарим нэг дэлгүүр хүнийг гоёмсог бор өнгөтэй харагдуулахын тулд тусгай ягаан пигмент толиндоо түрхдэг байна. Энэ нь худалдан авалтыг нэмэгдүүлэхэд нөлөөтэй: өөрт гоё харагдах хувцсыг худалдан авагч авах хүсэлтэй байдаг.

 

Бараа байрлуулах

Байнга нэг дэлгүүрээс худалдан авалт хийдэг хүн хаана ямар бараа байдгийг мэддэг тул зарим нэг лангууг шууд алгасан өөрт хэрэгтэй лангуу руугаа явдаг. Барааны лангууг өөрчлөн тавихад худалдан авагч дэлгүүр хэсэх хэрэгтэй болно. Ингээд л замдаа хэрэггүй худалдан авалт хийнэ дээ.

 

Бодлоготой гэрэлтүүлэг

Шаргал өнгөтэй гадил илүү их борлогддог. Энэ нь бусад хүнсний ногоо, жимсэнд ч адилхан нөлөө үзүүлнэ. Хэрвээ жимс, ногоо өөрийн зохих өнгөтэй биш бол гэрэлтүүлгээр асуудлыг шийднэ: “зөв” гэрэлтүүлэг ямар ч барааг төгс харагдуулдаг.

 

Хуурамч эрэлт хэрэгцээ

Олон төрлийн шүүстэй лангууг жишээ болгоё. Өрөөтэй шүүсний зарим нэг нь байхгүй хоосон зай байгааг та анзаарсан уу? Эрэлт хэрэгцээ ихтэй сайн бараа бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг бидэнд төрүүлдэг. Үнэндээ шүүсийг дэлгүүрийн ажилчид өөрсдөө ийм зохион байгуулалттай байхаар өрж тавьсан юм шүү дээ.

 

Өөртөө итгэлгүй байдлыг ашиглах

Хувцасны өрөөнөөс гадна том танхимд мөн толь байдаг: өөртөө итгэлгүй, худалдан авалт хийх эсэхээ эргэлзэж байгаа хүн өөрийгөө байнга толинд харна. Гадаад төрхөө өөд нь татахын тулд ямартай ч худалдан авалт хийж таарна.

 

Контраст дээр тоглох

Бараг адилхан ус буцалгагч нэг лангуун дээр байна. Нэг нь 39,000 төг, нөгөө нь 29,000 төг. “Хямдхан” ус буцалгагч борлогдох магадлал их, харин үнэтэйг тэр болгон анзаарахгүй. Яагаад? Ямар нэгэн худалдан авалт хийхдээ бид тухайн барааны бодит үнэ цэнийг тооцож үздэггүй. Бид өөрсдийгөө ашигтай наймаа хийж байна л гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *