in ,

ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв

Бидний одоо болтол ашиглаж мэддэггүй, аливаа эд зүйлсэд орших нуугдмал хэрэглээнүүд

Бидний эргэн тойрон маш их эд зүйлс бий болжээ – эдгээр зүйлсийн үүссэн түүх, ямар хэрэглээтэй байж болохыг бодохоо ч байж. Өдөр тутмын хэрэглэдэг зүйлд өөр нуугдмал хэрэглээ байх ажээ.

Бид уг нуугдмал хэрэглээг олж мэдэхээр шийдсэн бөгөөд та бүхэнтэй олж илрүүлснээ хуваалцахаар шийдлээ.

 

1. Үүргэвчин дээрх ромбо дүрс

Эхэндээ жуулчдын үүргэвч дээр дөрвөлжин эсвэл ромбо хэлбэртэй байсан юм. Нүхээр нь олс зэргийг гүйлгэдэг байжээ. Одоо үндсэн хэрэглээ нь алдагдаж зүгээр л гоёо болжээ.

 

2. Малгайн дээрх бөмбөлөг

Өвлийнхөө малгайг өмсөхдөө яагаад дээрээ бөмбөлөгтэй байдаг юм бол гэж бодож үзсэн үү? Энэ хөөрхөн чимэглэл 18-р зуунаас эхтэй. Францын далайчдын малгай дээр ийм бөмбөлөг оёдог байжээ, зорилго нь толгойгоо онгоцны намхан таазанд цохихгүй гэж.

Дараа нь армийн ялгааг гаргах тэмдэг болсон. Жагсаалын цэргийг ахмад цолтой цэргийн хүнээс малгай дээрх бөмбөлгөөр ялгана. Мөн аль дугаарын цэрэг болохыг мэдэж болох ажээ.

 

3. Өмдөн дээрх шулуун

Сонгодог загварын өмдөн дээр тэгш цэвэрхэн шулуун гаргах гэж бид хичнээн их цаг, хүч зарцуулдаг билээ. Парадокс юунд оршиж байна вэ гэвэл, эвхэж давхарлан тээвэрлэсэн өмдний нугалаасыг яаж ч индүүдээд гардаггүй байжээ.

 

4. Модон чихрийн ишний нүх

Энэ бол чихэр хийх нэг технологи. Чихэр хуванцар иш дээр тогтох ёстой.

5. Савлагаатай хоол

Хятад хоолны савлагааг дэлгэвэл таваг болж идэхэд илүү хялбар болно.

 

6. Савхны наалт

Нэг удаагийн савхны наалт нь шинэ гэдгийг илтгэх бөгөөд таниас өмнө хэн ч хэрэглээгүйг тодорхойлно.

 

7. Кет дэх нүх

Хэрэггүй мэт энэ хоёр нүх ч бас өөрийн үүрэгтэй. Ямартай ч агааржуулалт болж өгнө. Үүнээс гадна зарим нэг тамирчид энэ нүхээр үдээс гүйлгэж тэмцээний үеэр хөлийг барьцалдуулдаг ажээ.

 

8. Балны таглаанд байх нүх

Багадаа балны таглаа зажилж байгаагүй хүүхэд мэдэх үү? Хүүхэд л болсон хойно санамсаргүйгээр залгиж болно. Энэ жижиг нүх нь залгисан таглааг хүүхдийн амьсгалын замд тээглүүлэхгүй байх зориулалттай.

 

9. Heinz-ийн 57 тоо

Оньсого шиг тоо – компанийн зар сурталчилгаа. Гэхдээ кетчуп дусахгүй байвал та тэр тоон дээр цохиод үзээрэй.

 

10. Шпагеттиний халбаганы нүх

Нэг хүний порцыг хэмжих болно.

Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хийхдээ өчүүхэн ч гэсэн хэрэгцээтэй байхаар хийдэг болохыг та мэдэж авлаа. Өөр бусад сонирхолтой хэрэглээг мэдэж байгаа бол сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *