in ,

Эмнэлэг явалгүй гэртээ өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг хормын дотор шалгах боломжтой 6 хялбархан тест

Эмнэлэг явах дургүй ч гэсэн эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсдэг бол энэхүү нийтлэлийг танд зориуллаа.

Таны бие махбодийг шалгах зарим нэг энгийн тестүүд юм.

 

Нүд

Нэг нүдээ аниад компьютерийн дэлгэцээсээ арагшаа 3-5 алхам холдоорой. Одоо дэлгэцийг сайтар хар. Хэрвээ зарим нэг зураас бусдаасаа хар харагдаад байвал нүдний эмчид үзүүлэх шалтгаан болж байна.

 

Уян хатан чанар

Энэхүү тестийг явуулахын тулд шалан дээр хөлөө жийж сууна. Хөлийн үзүүрт гараа хүргэхийг хичээгээрэй, хөлийг өвдгөөр нугалахгүй. Хэрвээ та амархан хүрч байвал асуудалгүй гэж үзнэ. Харин хүндрэлтэй байвал йог, усанд сэлэлт зэрэг биеийн уян хатан чанараа сэргээх биеийн тамираар хичээллэхэд илүүдэхгүй болов уу.

 

Зүрх

Чимээгүй орчинд 5 минут тайван суугаад 4 хуруугаа дотор талын шуун дээр тавина. Судас цохилохыг мэдэр. 1 минутанд хэдэн удаа цохилж байгааг тоолоорой. 10-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдийнх минутанд 60-100 удаа цохилж байвал хэвийн гэж үзнэ. Их эсвэл бага цохилж байвал даралтын асуудалтайг илтгэж буй хэрэг. Ямартай ч өөрөө бие даан онош тавих хэрэггүй, заавал мэргэжлийн эмчид хандана уу.

 

Хуруу

Стаканд маш хүйтэн ус хийж хуруугаа 30 секунд хий. Хэрвээ таны хурууны өндөг цайрсан байвал цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг илэрхийлж байна. Температур огцом буурах (эсвэл стресс) нь захын мэдрэлийн судас агшихад хүргэдэг. Өөрөөр хэлбэл эдгээр хэсгүүдэд цус хангалттай очихгүй, мэдээгүй болох хүртэл аюултай. Та температурын огцом өөрчлөлтөд орохгүй байхыг хичээнэ үү.

 

Амьсгалын систем

Чүдэнз асаагаад гараа урагш сунгасан байдалтайгаар өмнөө барина. Хамраараа гүнзгий амьсгаа авч амаараа гаргаж дөлийг унтраахыг хичээнэ. Та хэдэн удаагийн оролдлого хийв? Хэд хэдэн удаа бол таны амьсгалын систем сул дорой болохыг гэрчилж байна. Боломжит шалтгаан: тамхидалт, спортоор хичээллэдэггүй, амьсгалын замын ямар нэгэн архаг өвчин.

 

Шингэний хуримтлал

Хөлөн дээрээ эрхий хуруугаараа дараарай – хуруугаа авснаас хойш хэдэн секундын дараа хонхорхой арилахгүй байвал таны биед шингэний хуримтлал бий болсон гэж ойлгоно. Давсны хэрэглээг багасгахаас гадна хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаарай.

 

Бамбай булчирхай

Нүдээ аниад гараа урагш болгоно. Гарын алгыг дээш харуулан дэлгээд хэн нэгнийг дээр нь нимгэн цаас тавихыг хүсээрэй. Цаас мэдэгдэхүйц чичрээд байвал та эмчид үзүүлэх ёстой.

Бидний дээрх нийтлэлд дурдагдсан зүйл бол өвчнийг тодорхойлох онош биш гэдгийг дахин сануулъя. Гэхдээ дээрх шинж тэмдэг илэрч байвал тоохгүй өнгөрч болохгүйг анхаарна уу. Мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *